Шилдэг жишиг болох Кембрижийн сургалттай дунд сургуулийг дэргэдээ төлөвлөж, төр засгийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн нь “Актив Гарден” резиденсийн төслийг хэрэгжүүлэгчдийн нийгмийн хариуцлагын нэг хэсэг юм.
Орон сууцны хорооллыг барьж байгуулахад хамгийн чухал зүйл нь “тэнд хүүхдүүд амьдарна” гэдгийг алхам тутамд санаж, тэдний хэрэгцээ, шаардлагыг төлөвлөлтийн төв цэг болгох явдал билээ. Хүүхдийн хэрэгцээ , шаардлага нас, насны онцлогоор өөрчлөгдөх тул тэр бүрийг тооцоолон төлөвлөсөн байх нь тухайн хороолол, хотхоны үнэ цэнийн нэгээхэн хэсэг юм. Бага насны хүүхдэд физиологийн хувьд орчноосоо шаардах гол хэрэгцээ нь агаар бол хөлд орсноос хойш хамгийн чухал хэрэгцээ нь хөдөлгөөн болж хувирна. Харин хөгжлийн дараагийн шатанд бий болох хэрэгцээ нь суралцах, боловсрол эзэмших хэрэгцээ шаардлага.
Өнөөдөр барилга төлөвлөлтийн концепцийг бүхэлд нь өөрчилж, нэгдүгээрт хүүхдийн орчныг бий болгох, дараа нь түүнийг түшиглэн орон сууц барих зарчмыг бий болгож буй сонгодог жишиг нь “Актив Гарден” резиденсийн бүтээн байгуулалт юм. Тус төслийг төлөвлөхдөө ХҮҮХДИЙН ОРЧИН гэдэгт агаар бүхий аюулгүй, автомашингүй амралтын бүс, нас насны онцлогт тохирсон тоглоомын талбай зэргээс гадна сурч боловсрох хэрэгцээг чухалчлан дунд СУРГУУЛИЙН барилга байгууламжийг багтаан авч үзсэнээрээ онцлогтой. Тэр тусмаа ерөнхий боловсролын тогтолцоон дахь хамгийн шилдэг жишиг болох Кембрижийн сургалттай дунд сургуулийг дэргэдээ төлөвлөж, төр засгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нь “Актив Гарден” резиденсийн төслийг хэрэгжүүлэгчдийн нийгмийн хариуцлагын нэг хэсэг юм. Өнөөдөр тус хотхонд орон сууц худалдан авч байгаа шийдвэр нь оршин суугчдын хувьд хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулалт хийж буй ухаалаг алхам, ирээдүйд өсөн нэмэгдэх үнэ цэнийг бий болгоно.
Гэрийн ойр сургууль хамгийн сайн сургууль гэдэг стандартыг хот төлөвлөгчид баримталдаг. Энэ бол сургуулийн сургалтын чанарыг гэхээс илүүтэй гэр, сургууль хоёр ойрхон байхын давуу талыг хэлсэн үг. Тэгвэл “Актив Гарден” резиденсийн хувьд дээрх үгийг шууд утгаар нь биелэл болгохоор төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд гэрийн ойрхон сургуультай байх ба тэр нь сургалтын хөтөлбөр, агуулгаараа хамгийн сайн сургууль байх ёстой гэдэг зарчмыг дэвшүүлсэн юм. Кембрижийн сургалттай, улсын дунд сургуулиуд нь агуулга, хөтөлбөрийн хувьд хамгийн шилдэг нь болохыг мэргэжилтнүүд, эцэг эхчүүд бүгд хүлээн зөвшөөрч байна. Өндөр түвшний чанар бүхий агуулгыг хүүхдүүддээ үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх боломжийг нээж, “Актив Гарден” резиденс төслийг хэрэгжүүлэгчид Нийслэлийн Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгууллаа.
Мөн дэргэдээ Кембрижийн сургалттай дунд сургуулиас гадна, хотхон дотроо хүүхдүүд төрөл бүрийн сургалт, дугуйланд хамрагдах бололцоог төлөвлөсөн нь эцэг, эхчүүдийн зүгээс үр хүүхдэдээ өгөх хайр, халамжийн хамгийн чухал хэсэг юм. Хүүхдүүдээ хооллох, асрах, сувилах зэрэг өөрсдөөс хамаарах үүргээ ээж, аавууд бид хангалттай сайн биелүүлэхийг хичээдэг. Харин нийгмийн зүгээс тусламж авч байж биелүүлдэг үүргүүдийн нэг хэсэг нь тэдний боловсрол, хөгжил юм. Тийм ч учраас “Актив Гарден” резиденс нийгмийн үйлчилгээний дэд бүтцийг төлөвлөлтийнхөө төвд тавьж, хүүхдийн суралцах, боловсрох орчныг бүрдүүлэх замаар оршин суугчдынхаа өмнө нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй билээ.
Боргилмаа