Польш-Беларусийн хил дээрх хямралд хэн буруутай вэ? | News.MN

Польш-Беларусийн хил дээрх хямралд хэн буруутай вэ?

Польш-Беларусийн хил дээрх хямралд хэн буруутай вэ?

Польш-Беларусийн хил дээрх хямралд хэн буруутай вэ?

Польш улсаар дамжин Европын холбоо руу гарахын хүссэн олон мянган цагаач Беларусийн хил дээр бөөгнөрсөнд талууд асуудлыг бие биен рүүгээ чихэж байна. Польш болон Европын холбооны зүгээс хил дээр үүссэн асуудалд Беларусь улсыг буруутган “зохиомлоор” цагаачлалын хямрал үүсгэж, тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байгаад буруутгажээ. Тухайлбал, Ойрхи-Дорнод болон Азийн зарим орноос олон мянган цагаачдыг “урин” Польшийн хилийг хялбархан давахад туслах амлалт өгч, онгоц онгоцоор тээвэрлэн авчирсан гэж Беларусийг хардан буруутгаж байна.

Тодруулбал, Лукашенко өнгөрсөн наймдугаар сард сонгуульд улиран сонгогдсоныг эсэргүүцсэн Беларусийн ард иргэдийн жагсаалыг хүчээр дарж, сөрөг хүчнийхнийг барьж хорьсон. Үүнийх нь хариуд Европын холбооноос Беларусийн эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм. Удалгүй хоёрхон сарын дараа олон мянган цагаач Европын холбоог зорин Беларусьт цугларч эхэлсэн юм. Тиймээс Беларусийн эсрэг хориг тавьсны хариуд Европын холбоонд цагаачлалын хямрал үүсгэж “бэлэг барьж байна” гэж ажиглагчид дүгнэжээ.

Харин Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко үүнийг үгүйсгэж, цагаачдыг хил нэвтрүүлэхгүй хориглосон Польш улсыг буруутгав. Үүний зэрэгцээ Лукашенко өнгөрсөн долоо хоногт  хэлэхдээ цагаачдыг Польшийн хилийг давж, Европын холбоонд хүрэхэд нь цэргийн хүчээр тусалж болно гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татлаа. Тэрбээр “Бид зүрхтэй хүмүүс. Цагаачид Германд хүрэхийг хүсч байгааг манай цэргүүд ойлгож байгаа. Магадгүй хэн нэгэн тэдэнд тусалж болох юм. Гэхдээ бид тэднийг энд уриагүй” гэсэн байна. Беларусь улсын мэдээлснээр өдгөө 7000 орчим цагаач Польшийн хилийн дагуу бөөгнөрсөн байгаа аж. Тэгвэл Беларусийн талаас гадаа хонож буй цагаачдыг Баасан гаригаас эхлэн дулаан газар руу зөөвөрлөн байршуулж эхэлжээ.

Польшийн талаас хүч түрэн хил давахыг завдсан цагаачдын эсрэг өнгөрсөн долоо хоногийн дундуур даралттай ус, нулимс асгаруулагч хий ашигласан. Өвлийн хүйтэнд гадаа урцанд хонож буй цагаачдын эсрэг хүч хэрэглэсэнд хүний эрхийн байгууллагуудын зүгээс Польшийг шүүмжилсэн юм. Энэ үеэр хоёр хүн гэмтэж, 45 цагаачийг баривчилжээ. Польш нь цагаачдыг нэвтрүүлэхгүй хориглохын тулд хилийн хамгаалалтаа чангатгаж, цэргүүдийнхээ тоог нэмэгдүүлсэн. Польш-Баларусийн хил дээр цугласан цагаачдын дундаас 11 хүн нас барсныг эх сурвалжууд онцолжээ. Мөн Польшийн талаас хилийн хамгаалалтад дэмжлэг үзүүлэхээр Эстони улсаас 100 цэрэг илгээх саналыг сайшаан хүлээн авахаа мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Польш-Беларусийн хил дээр үүссэн цагаачлалын хямралын ард ОХУ-ыг байгаа гэж хардаж буйгаа зарим албаныхан илэрхийлсэн. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нь Беларусийн удирдагчтай ойрын холбоотой төдийгүй Польшийн хилд цагаачдыг бөөгнөрүүлж, Украины хил дээр мөн цэргийн хүчээ зузаатгасан нь ижил зорилготой гэж хардаж байгаа аж. Тухайлбал, Украины дотоод хэргийн сайд Денис Монацирский хэлэхдээ “Польш, Украины хил дээр системтэйгээр, сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу хямрал үүсгэж байна. Одоогоор Украины хил дээр нөхцөл байдал хяналтад байна. Гэхдээ цагаачид хил давахыг оролдвол бүх аргаар тухайлбал, гал нээсэн ч хамаагүй тэднийг зогсоох хэрэгтэй” гэж мэдэгджээ. ОХУ нь цэргийн сургуулилалт хийх зорилгоор Украины хилийн ойролцоо олон тооны цэрэг, байлдааны техник хэрэгсэл төвлөрүүлсэн. Гэвч цэргийн сургуулилалтаа дууссаны дараа ч тодорхой  тооны цэрэг, техник хэрэгслийг Украины хил дээр үлдээсэн нь Киев болон Европын холбоог түгшээж байгаа аж. Харин ОХУ-ын талаас АНУ, Европын холбооноос Хар тэнгисийн ойролцоо байлдааны хөлгүүдээ илгээж, Украинтай хамтарсан цэргийн сургуулилалт хийх байдлаар ОХУ-ыг өдөөн хатгасан үйлдэл хийж байгаа тул хилийн хамгаалалтаа зузаатгах арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АНУ, НАТО БУРУУТАЙ 2021-11-22 66.181.188.151

ЭНД ЦЭВЭР АНУ, НАТО БУРУУТАЙ. Ливи, Сири, Афганистан, Иран, Ирак улсын хэвийн амьдралд хүчээр оролцож, цэрэг з****г байршуулж, дайн самуун дэгдээгүй бол ХЭН ТӨРСӨН НУТГААСАА ДҮРВЭХ билээ. Энд ОХУ, Беларусийн буруу гэж юу байхав дээ

Avatar

ҮНЭН 2021-11-22 64.119.19.169

ПУТИН НОХОЙ БУРУУТАЙ

Avatar

Зочин 2021-11-22 45.12.134.108

======= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-22 122.201.22.55

Мэдээж Путин буруутай. Ккк.

Avatar

Маньд бол огт хамаагүй асуудал шүү. энд бид хуваагдах ямар ч шаардлага бхгүй... 2021-11-22 66.181.161.26

Энд геополитикийн дайн явж байна. Ард нь дандаа эрх ашиг явж байдаг. Хэн нэгний эрх ашгийг шууд тэр зөв буруу гэхэд хэцүү л дээ. Худалдагч үнээ нэмэх гэнэ, худалдан авагч буулгах гэнэ. Энд хэн нэгнийг буруутгадаггүй, харин энэ 2 сонирхолын торгон цэг дээр үнэ тогтож наймаа хийдэг. Тэрэн шиг олон улсын асуудал яг ижил. Аль аль нь эрх ашгаа тавиад дайрна. Тэгж байгаад дайн гаргахгүй цэг дээр 2 тал тохирдог. Тохирч чадахгүй бол дайн гардаг. Тиймээс, эднийг тохирооосой гээд залбирч байх минь.

Avatar

Оноч 2021-11-22 66.181.161.26

Энд надад dislike дарсан хүнийг хараад би бодож байна. Юунд дургүй бна гэж?

Avatar

ҮНЭН 2021-11-22 64.119.19.169

ҮХЭР МИНЬ ЧАМД Л ДУРГҮЙ БАЙЖ ТААРАА Ш ДЭЭ ХАХА

Avatar

21 2021-11-22 202.131.225.197

OIRKH DORNODOD DAIN UDUUSUN BARUUNIIHANII BURUU

Avatar

Oorsdoo buruutai da. 2021-11-22 202.70.36.122

Baruuniihan oorsdoo buruutai da. Ted amerikuudtai niilj zvgeer baisan irak living siri afganstan oroniig svirvvlsen dee. Odoo oorsdoo buruug busadiih bolgoh geed bnaa..

Avatar

Зочин 2021-11-22 64.119.16.105

Ил харагдаж байгаа нь Лууяа, ард нь мэдээж Пууяа л сумлаж байгаа ш дээ

Avatar

Зочин 2021-11-22 202.131.245.243

Дебиль.

Avatar

Оноч 2021-11-22 66.181.161.26

Ер нь бол үнэн л дээ. Гэхдээ, Лууяа, Пууяа 2-ийг ийм юм хийхэд хүргээд байгаа нь Тураамп, Байдаан 2 -л доо. Тэдний бодлого хэт аггрессив тэлэлт хийж байна. Орос хичнээн муу ч тэгээд юу л гэж зүгээр хараад шахагдаад байхав. Тэгээд гээндээ ч гоондоо ч гэдэг л асуудал. Мань мэт энд хуваагддаг ёстой илүү. Хуваах сонирхолтой гадны хүч байгаа нь мэдэгдээл байгаа юм.

Avatar

ХАХА 2021-11-22 64.119.19.169

ЛУК ӨВӨӨГИЙН АРД, ШАР ӨВГӨН БАЙГАА Ш ДЭЭ ХАХА

Avatar

Zochin 2021-11-22 202.126.89.8

Ter humuus yagaad durveh bolsnig shaltgaan oilgomjtoi shu dee,,Irak,Livan,Siri g/m uls ornuudig hen ochij bombogdov,hen bujignuulav-Amerik,NATO

Avatar

Зочин 2021-11-22 209.97.128.13

Иракийн Курдуудын Ирбильд дайн угаасаа болоогүй. Тэгээд ч ядуу дайны дүрвэгчид их мөнгө төлж онгоцоор Минскд ирэхгүй.Ямар өөрийн эрх ашгийн тулд бамбай улстай болохын тулд азийн дайсан Оросууд Монголын статус квог Англи Америкаар зөвшөөрүүлснээ, тусгаар тогтнол болгож Монголчуудад ойлгуулж ирсэн шиг биш.

Avatar

Зочин 2021-11-22 202.9.41.70

Орос, Хятад, Англи, Америкт зөвшөөрөгдвөл улс болдог юм шүү дээ. Палестин гэхэд Орос, Хятад хүлээн зөвшөөрөөд Англи, Америк зөвшөөрөхгүй учраас де факто байсаар байна.

Avatar

Зочин 2021-11-22 209.97.128.13

Эдийн засгийн цагаачдыг дайны дүрвэгчид гэж нэрлээд 10-20.000 доллар авч өөрийнхөө улсад авчраад өөр улс руу уйлж байгаа тэдний хүүхэд эмэгтэйчүүдийн зураг үзүүлээд шахаж дарамталж болохгүй.

Avatar

Иргэн 2021-11-22 66.181.184.161

диктаторууд нэг талаас Европыэ диктаторууд болох Путмн Лукашенко нөгөө талаас мэдээж дүрвэгчдийн эх орны авмлгач хулгайч дарангуйлагч нар нь

Avatar

Янкууд 2021-11-22 202.131.251.130

Мэдээж дэлхийн цагдаа АНУ

Avatar

Зочин 2021-11-22 202.131.245.243

+NATO

Avatar

ЧУКЧА ДУРАК 2021-11-22 209.97.128.13

Азийн Монголчуудыг угаасаа аль социализмын үеэс гаднаасаа европ Оросууд, дотроосоо тэдний гар хөл буриад архичид малчин удамтай биднийг дотор нь х***а хасаг дөрвөд, гадагшаагаа бол Хятад Казах,Япон Америк НАТО гэж турхирдаг байсан.

Avatar

Зочин 2021-11-22 202.55.191.130

Дарангуйлагч Лукашенкогын үүсгэсэн зохиомол үймээн самуун.

Avatar

Зочин 2021-11-22 202.131.245.243

Турк, украйны авиа компаниуд л дүрвэгсдийг беларусь руу зөөчихсөн юм байх чинь билээ.

Avatar

Зочин 2021-11-22 192.82.71.194

Нус цэг эмээ нь вэб сайтын Б.ЯНХАНТУЯА битгий худлаа шаагаад байгаарай.

Avatar

Зочин 2021-11-22 209.97.128.13

Тан орос буриад хийцийн бохир хямдхан орилоо хэл сэтгэлгээтэй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж