Барилгын салбарт тулгамддаг асуудлын нэг нь тусгай зөвшөөрөл. Үүний тулд олон бичиг баримт бүрдүүлэхээс авахуулаад төрийн албан хаагчдыг царайчлах, хурган даргын үүдийг өдөржин сахих нь энүүхэнд. Дээр нь мэргэжлийн хяналтын дарамт шахаа зэрэг асуудал ар араасаа хөвөрдөг. Үүнийг ч нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар хүлээн зөвшөөрсөн.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Манай хотод баахан хяналт шалгалтаар далайлгадаг, хувийн хэвшлийнхнээ мохоодог, урам зоригийг нь хугалдаг. Үүнийг засах хэрэгтэй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан энэ олон дүрэм журам, стандартаа одоо болих хэрэгтэй. Бид 2022 оноос илүү нээлттэй чөлөөтэй болно” гэсэн юм.
Тиймдээ ч төрийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор барилгын тусгай зөвшөөрлийг цахимаар авах боломж бүрджээ. Ингэснээр хүсэлт гаргахаар бүрдүүлсэн олон бичиг баримтыг нягтлах, лавлагаа авах зэрэг хүний оролцоотой, цаг хугацаа шаардсан олон асуудал цэгцэрч буй.
Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барих болон барилгын чиглэлийн зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлэхээр холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн байна.
Тус газар нь хот байгуулалтын чиглэлийн 22 үйлчилгээг цахимжуулснаас хамгийн эрэлттэй 6 төрлийн 8 үйлчилгээний хүсэлтийг цахимаар авч байгаа аж. Энэ оны эхний хагас жилд барилга байгууламж барих нийт хүсэлтийн 21 хувийг цахимаар авчээ.
Өнөөдрийн байдлаар тус газрын мэдээллийн санд 3145 барилгын талаарх бүхий л мэдээлэл байршиж буй. Энэ нь олон нийтэд нээлттэй. Энэ талаар Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар “Бүтээн байгуулалтыг урагшлуулах, алдагдсан боломжийг нөхөх хурдаар ажиллах онцгой жил байна гэж харж байгаа. Газартай холбоотой асуудлыг цахимаар шийдвэрлэж байгаа нь том дэвшил гэж харж байна. Үүний дараа Улаанбаатар хотын барилгын зөвшөөрөл, техникийн нөхцөлтэй холбоотой бүх зүйлүүд ил цахимд шилжих учраас төрийн үйлчилгээ шуурхай болно гэж бодож байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхнийг дэмжих, үйл ажиллагаагаа тэлэхэд хотын удирдлагууд анхаарах нь. Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хотын даргын дээрх мэдээлэлд “дурамжхан” байна.
Тус газрынхан “Бид өөрсдөө зохиож олон норм, стандарт, дүрэм зохиодоггүй. Төр өөрөө л олон стандарт гаргадаг. Үүнийг нь хэрэгжүүлэхэд бид анхаардаг. Иймд стандартыг мөрдүүлэх чиглэлээр төрийн хараат бус хяналт шалгалтыг явуулна. Хэрэв стандартын шаардлага хангахгүй бол барилгын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг ч хүргүүлнэ” гэх тайлбарыг өгч байгаа юм.
Тус газраас өнгөрсөн онд 985 барилгын үйл ажиллагааг хянаж 29 иргэнд 22,700,000 төгрөг, 24 аж ахуйн нэгж байгууллагад 186 сая төгрөг, нийт 208.7 сая төгрөгийн торгууль тус тус ногдуулж байв. Хэдийгээр хотын удирдлагууд хувийн хэвшлийнхнийг тэр дундаа барилгын салбарын үйл ажиллагааг аль болох дэмжиж байгаа нь зөв ч мэргэжлийн хяналтынхан эсрэгээрээ хойш нь чангаасаар байх уу.
Зочин 2021-11-22 124.158.109.140
Цахим болохоор бүх юм сайхан болчихно гэж итгэх хэрэггүй, Тэр цахимын чинь ард нөгөө хүн чинь суугаад, нээж хариу бичиж байгааг мартах аргагүй…
Зочин 2021-11-22 45.12.134.108
*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-11-22 202.9.46.228
Тэр олон стандарт дүрэм журам чинь байсан байгаагүй адилхан. хэзээ та нар хэрэгжүүлж байсан юм бэ. энэ хотоо хар. хамгийн замбараагүй хамгийн стандартын бус хот болсон шүүдээ. миний хүү ийм ч хүн байгаагүй юм гэж кино байдаг даа. бас чи намайг ямар
хүн болгосноо хар гэж байдаг байхаа. цагтаа азийн цагаан дагина байсан хот та нараас одоо ингэж асууж байгаа шүү.
Зочин 2021-11-22 202.131.238.114
Munkhbaatar , Magnaisuren hoyor baigaa tsagt barilgiin salbar oodlohgui dee. battai helchiii
mgl 2021-11-22 103.229.122.27
бүх юм намаас эхтэй, намууд хогийн сав болсон учраас төр хогоор дүүрсэн. гэхдээ одооноос намуудыг шинэчилж, төрийг сайн цэвэрлэвэл болохоор байна.
Зочин 2021-11-22 192.82.68.100
Баахан мэргэжлийн хяналтын авгай нар юм бичээд эхэлж хүн дарамталж дур хүсэлээ хангах гэсэн чинь алга болох гээд
Зочин 2021-11-22 202.131.244.6
МХГ дүрэм журам, стандарт гаргадаггүй, яам, агентлаг, хотын захиргаа өөрөө гаргадаг шд. Хэлж ярих үгээ бодмоор юм. Хот өөрөө ядаргаатай олон дүрэм, журмаа цуцалчихбал МХГ нь хүмүүсийг зовоох зүйлгүй дээ.
Зочин 2021-11-22 192.82.65.224
мэргэжлийн хяналт хотын бодлогыг дэмжиж ажилладаг. СэтгүүлЧ та хаанаас авсан худлаа мэдээллэээр өөрийн өнцгөөс юм бичээд БАЙНА АА.
Зочин 2021-11-22 64.119.21.127
Зөвшөөрлөө өөрчлөх хэрэгтэй. даанч сэтгэл толгой нь хүрэхгүй юм. хүрдэгт нь эрх нь байхгүй.
зочин 2021-11-22 203.217.139.240
Харин ч Мэргэжлийн хяналтынхан гайгүй ажиллаж байгаа.
Зочин 2021-11-22 66.181.185.242
Мэргэжлийн хяналтад хахууль авч баяжих гэж л улс төрчид дарга нь болдог, хүүхдээ, төрөл саднаа, намынханаа, нууц амрагуудаа ажилд оруулдаг.
Зочин 2021-11-22 103.26.194.126
Avilga ni alga bolchih geed sandraldaj baigaa biz dee
Зочин 2021-11-22 72.196.192.250
Estoi vnen !