Урьд өмнөх Ерөнхий сайд нарт байгаагүй, танхимынхаа сайд нарыг чөлөөлөх, томилох эрх мэдэл Л.Оюун-Эрдэнэд бий. Энэ талаас нь харвал тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу ихээхэн бяртай Ерөнхий сайд болсон мэт. Авчиг түүний танхимын сайдуудын дөрвөөс бусад нь дан дээлтэй гэвэл мөн л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хамгийн хүчгүй сайдууд болж харагдаж байна.
Тиймээс түүний танхимын давхар дээлгүй сайд нарыг нь нэг, нэгээр нь шүд сугалах замаар гүйцэтгэх засаглалаас хөөж явуулах асар их сонирхол Ардын намынханд бий. Өөрөөр хэлбэл, “ялыг нь бид үүрэх атал ямбыг нь тэд хүртлээ” гэх гоморхол Ардын намын бүлгийнхнээс анзаарагддаг, ажиглагддаг.
Тиймээс ч “Ажлаа хийж чадахгүй сайд нартайгаа хариуцлага тооцохыг намрын чуулганы нээлтээр УИХ-ын дарга Г.Зандаршатар онцолсон нь мэдээж Ерөнхий сайдад хандсан, хаягласан үг байлаа. Гээд нэг шүд сугалах юм бол Ерөнхий сайдын суудал дэнжигнэх эрсдэлтэй. Улс төрд хар багаасаа чанагдсан, тэр тусмаа энэ өндөрлөг хүртэл явж ирснийхээ хувьд Л.Оюун-Эрдэнэ үүнийг мэдэж байгаа, бас тооцож буй биз. Тэгээд ч Үндсэн хуульд зааснаар Л.Оюун-Эрдэнийг огцоруулъя гэвэл УИХ-ын 19 хүний гарын үсэг шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийг Л.Оюун-Эрдэнийнхэн намынхан нь огцруулж чадна.
Иймээс танхимаар нь оролдох гэсэн намын бүлгийнхэндээ өгсөн Л.Оюун-Эрдэнийн сануулга нь “Танхимынхаа сайд нараас хэнийг нь ч огцруулахгүй. Үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улс төржих цаг бүр ч байхгүй” гэх үг.
Үнэндээ Л.Оюун-Эрдэнийн засгийн давхар дээлгүй сайд нарыг хамгийн их гоочилж, онцолж, хэвлэлээр сэвүүлж, алдаа дутагдал дээр нь баяртайгаар алга ташиж суугаа хүмүүс нь мөн л Л.Оюун-Эрдэнийн намынхан. Гэхдээ дөрвөөс бусад сайд нарыг УИХ-ын гаднаас томилно, танхимын сайд нараа Ерөнхий сайд өөрөө, томилно, чөлөөлнө гээд 2019 онд УИХ-аар баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд заачихсан тул эрх баригч намынхан ёстой наашаа харж инээж, цаашаа харж уйлна гэгч болж буй юм.
Араас нь чулуу шидэхээс өөрөөр Л.Оюун-Эрдэнийн өөдөөс хараад сайд нартайгаа хариуцлага тооцохыг хатуухан сануулж чадах хүн МАН-д одоогоор алга байна. Засгийн тамга дээр нь намынх нь тамга “түр” ч гэсэн түүнд хадгалагдаж байгаа болохоор тэр. Дээр нь АТГ түүний мэдэлд ирсэн, Ардын намын хэн гэгч гишүүн хэнээс ямар авлига авсан нь баримт нотолгоотойгоо Л.Оюун-Эрдэнэд өдөр бүр мэдээлэгдэж, танилцуулагдаж байгаа. Энэ мэтээс харвал Л.Оюун-Эрдэнийн засаг зөвхөн Л.Оюун-Эрдэнэ дээр л тогтож байна.
Гэвч, Ерөнхий сайд бяртай байгаад ч танхимын сайд нар хүчгүй бол ажил олигтой явдаггүй, алдаа дутагдал, асуудал багагүй гардгийг ҮАБЗ-ийнхөн хүлээн зөвшөөрсөн бололтой, үг үйлдлээс нь дүгнэвэл.
Тиймээс Үндсэн хуульд ахиад нэмэлт өөрчлөлт оруулахыг УИХ-ын гишүүд ч, Ерөнхий сайд ч, Ерөнхийлөгч ч дэмжиж байгаа аж. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх баригч намынхан хэзээ мөдгүй өргөн барих нь, хэлэлцэж батлах нь тодорхой болж байна. Үүний дараа засгийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орох бололтой. Үүнээс нааш эрх мэдлийн төлөө намаа зараад идчихсэн Н.Энхбаярын, Л.Оюун-Эрдэнийн танхим дахь ажлаа мэдэхгүй сайд нарыг нь хөөж явуулах Г.Занданшатарын хүсэл биелэгдэхгүй гэсэн үг.
Нөгөө талаар, Үндсэн хуулийн өөрчлөлтийг далимдуулж Н.Энхбаярын эргээд коммунизм байгуулах адын хүсэл амилах вий гэсэн болгоомжлол бий. МАН-ын хаалгаар хөөгдөөд гарсан тэрбээр өнгөрсөн хавар тооноор нь орохдоо “олон хүслээ” тулгасны нэг нь зүүний чиг баримжаатай Бүгд найрамдах улс болох. Үүнийгээ товч, тодорхой илэрхийлсэн тэрбээр “…Эрүүл мэндийн асуудалд төр засаг нь оролцдог, ажлын байр бий болгоход төр засаг нь тусалдаг, хүмүүсийн хөдөлмөрийг төр засаг нь шинээр үнэлж, тэгш цалин хөлс авахад анхаардаг нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулах хүсэл мөрөөдлийг нь МАН-ын өнөөгийн удирдлагууд дэмжсэн” тухай хэвлэлийн бага хурлаар мэдээлж байсан юм.
Гэхдээ түүний энэ хүслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжихгүй байх магадлал өндөр. Ерөнхий сайдын хувиар сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан, итгэл үнэмшил нь хэвээрээ байгаа ч биз.
Үндсэндээ сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх хамгийн эхний ажил бол сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд суулгаж өгөх. Монгол Улсын хувьд сонгуулийн тогтолцооны хамгийн зөв хувилбар нь пропорциональ болохыг ч улстөр судлаачид хэлдэг. Тэрчлэн парламентын гишүүдийн тоог нэмэх, дээд, доод танхимтай болох, Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох гээд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засах “гажиг” олон бий.
Хэрэвзээ, эдгээр өөрчлөлтүүдийг хийж чадах зориг хүрэх юм бол Л.Оюун-Эрдэнийн нэр жинхэнээсээ түүхэнд үлдэнэ. Харин зөвхөн “давхар дээл”-нд ач холбогдол өгвөл ахиад л Үндсэн хуулийн алдаа, завхрал үүснэ гэсэн үг.
Зочин 2021-11-22 202.126.89.175
Сүүлийн хэдэн жил Монголын төрд бугшсан улстөр-эдийн засгийн бүлэглэлтэй тэмцэх амаргүй ажил шүү! МАН харин тэднээсээ салах алхам бага багаар хийж л байна. Тэд гэхдээ тийм амархан бууж өгөхгүй, нөлөө хэдийгээр буурч байгаа ч үлдсэн гар хөлүүдээрээ дамжуулаад хутгаж үймүүлэх, шийдвэрт нөлөөлөх, хэдэн цаас цавчих ажлаа хийж байна. Харин АН тэднээсээ салах нь бүү хэл толгой дээрээ залчихсан явж байна даа.
Зочин 2021-11-22 66.181.161.62
Ах нарынхаа үгээр явбал.ажил чинь урагшлахгүй.ард олондоо адлагдана шүү.өөрийн толгойгоор.шижигнэсэн сайн хүмүүсээр багаа сайд нараа бүрдүүлсэн нь дээр байсан .ах нар чинь өөрсдөө ч.ардчилынхантай нийлж ч.салж ч үзээд 30 аад жилд улс орон эдийн засагаа юун сайжируулах.ухаад зараад өр нь нэмэгдээд.болгосон.Оюун-эрдэнээ өөрийн толгойгоор явсан нь дээр
Ри тинтотой хийж байгаа яриаг чинь хараад итгэл төрж байна.өөрийн бодол сэтгэл.толгойгоор яв.
Зочин 2021-11-22 45.12.134.108
== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-11-22 122.201.22.55
Огцоруулаад Бидон Ганбааг ЕС болгох юм уу??
ZOCHIN 2021-11-22 124.158.120.154
SAID NARAA L BURUU SONGOSON BOLOOD TER DAVHAR DEELTEI DEELGUI ERH NI ADILHAN SHUU DEE HUNEE ZUV SONGO
Иргэн 2021-11-22 202.131.235.242
Албан тушаалтан солих маш амархан, гол нь сольсоноор дээрдэх үү гэдгийг бодох хэрэгтэй. Дээрдэвэл яаж дээрдэх юм гэдгийг ойлгомжтой болгох хэрэгтэй. Өннөдрийн байдлаар төрд ажиллаж байгаа хүмүүсийг эхний ээлжинд ядахдаа логик сэтгэлгээнд сургамаар байна. Эхний ээлжинд төр боловсрол, эрүүл мэндийн салбартаа анхаарал хандуулах хэрэгтэй. Бусад зүйлиийг зах зээлийн зарчимд нь орхих. Эрүүл, боловсролтой ард түмэнтэй болчихвол хөгжөхөд дөхөм.
Зочин 2021-11-22 66.181.181.71
Дэлхийд зөвшөөрөгдсөн сонгуулийн систем хэд хэд байдаг учир цөөн орныг эс тооцвол сонгуулийн тогтолцоог хуульчилдаггүй. Олонхи улсууд болох АНУ, Англи, Франц тэргүүтэй том жижиг нийлсэн олон улс сонгуулийн мажорит тогтолцоотой. Орос, Чех зэрэг нь пропорционал, Герман, Итали тэргүүтэн холимог жишээний. Пропорциональ нь зөвхөн намыг сонгодогоороо тааруу, үүнийг далимдуулж ард түмний сонголтоор ороогүй бүтэхгүй хүмүүс гишүүн болно.Мөн саналын хувь тоо таардаггүй зэрэг но-тай
МАН гишүүн 2021-11-22 192.82.68.28
Санал нэг байна, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсж наад сонгуулийн тогтолцоог өөрчилж чадах юм бол та нарын нэр хүнд түүхэнд бичигдэнэ шүү.
Оюун эрдэнийн ЗГ-ын зарим сайд нар үнэхээр жулдаж бана, салбараа мэдэхгүй, хүмүүсээ удирдаж чадахгүй, нэр хүндгүй байга үүнээс цааш удвал Оюун эрдэнийг өдий хүртэл дэмжиж буй иргэдийн итгэл алдарч чм өөрөө ба МАН тайгаа хамт хаягдана гэдгээ л тооцоорой доо МАН гишүүн
Ман ахмад 2021-11-22 64.119.23.22
Эрдэнэбат, Мөнхбат. Чойжоо нар минь бяраа гаргаж ЗГ аа буцааж авцгаа нь зөв шүү
Зочин 2021-11-22 202.21.109.54
ОюунЭрдэнэ одоо боль.Хөшөө барьж,буулгаж хэдэн тэрбумаар идэхээ зогсоо.Давхар дээлтэй байж болохгүй гэдгийг ардын нам өөрөө санаачилсан.Монголын төр Хүрэлсүх та нарын тоглоомын засгийн газар юм уу?
Зочин 2021-11-22 202.126.88.210
Оюутолгой Хөшөөт Петрочайнагийн талаар мал сэтгүүлчид,мал иргэдийн ярьдаг шиг шийдвэр хэзээ ч гарахгүй гэж зоригтой хэлэх хэрэгтэй.Төмөр зам гацсан нь том алдаа.Тэдэн тэрбум доллар алдсанаа хэлэх хэрэгтэй.Хаа холын тэрбум мод гэж шоудахдаа сайн юм билээ.
зочин 2021-11-22 66.181.184.160
эрүүл мэнд соёлын саайдаа солихгүй бол МАН чинь уналтанд орж эхэллээ. МАН-ыг хогтой хутгаж байна шүү.
ЗОЧИН 2021-11-22 202.9.40.89
өнгөрсөн 30жил их хурлын гишүүд сайд хийж байсан шүү дээ тэглээ гээд сайн байгаагүй шүү харин одоогийн сайд нар улс төр хийхгүй зөвхөн ажлаа хийгээд мэргэжлийн төвшинд сайн ажиллаж бна
зочин 2021-11-22 202.21.108.56
сайд нарыг солилоо гээд юу өөрчлөгдөхийн. Зоригтой ажиллаж чадахгүй өдөр хоног өнгөрөөсөн байдалтай удаж байна. Гоё романтик популист төслийн сураг дуулдаад мөн л удлаа. Эхэлсэн нь хаана байна. Гэхдээ хамгийн гол нь парламентчдын тоог нэмэх, танхимыг хоёр болгох гэсэн утгагүй зүйл ярихаа болимоор юм. Энэ хэдэн мангаруудыг ард түмэн тэжээж ядаж байхад дээрээс тийм хэмжээний бас баахан мангар нэмэгдээд ирвэл ард иргэд сөхөрч унах биз.
Зочин 2021-11-22 92.124.204.176
Оюун-Эрдэнэ өөрөө чадваргүй байна гологдож байна гэхдээ их идэхийн дон шүглээд байна
Зочин 2021-11-22 64.119.16.105
Сайд нарыг ганц нэгээр нь сольж холиод юу ч еерчлегдехгуй ээ, одоо гол асуудал бол Оюун-Эрдэнэ еерее болчихоод байна, энэ нехреес л эртхэн салах хэрэгтэй байна, ЕС чадваргуй тэгээд еереесее илуу чадвартай хунийг сайд болгохгуй гэсэн зарчмаар явахаар энэ засаг ямар байх нь ойлгомжтой ш дээ
Зочин 2021-11-22 203.91.115.55
Төмсгөө базуулчихсан энэ мангараас юм хүлээгээд нэмэргүй.
Зочин 2021-11-22 103.26.194.126
Erunhiiduu oyunerdene saidiin helj yariad baigaa,heregjuuleh geed baigaa yamnuud bol zuv,gagtshuu helsen yarisan ni bieldeg,gargasan shiidver chini bieldeg bh heregtei bn,uunii tuld jinhneesee hatuu temtsel yavuulj bolohgui negiig ni halj,selgej,shiitgej zorigtoihon ajillah heregtei,medeej zunduu eserguutseltei tulgarna yam hiie,ulsaa hugjuulie gej bodoj baigaa bol tiimerhii esrguutslees aih hereggui
Zochin 2021-11-22 66.181.161.25
Nomin, Urtnasan, Tavinbeh, Khaltar nariig solih ni zuv baih. Uls ornii ashgiig negt tavih l heregtei. Oyun-Erdene chi ene humuustei naiz hamt yavaa negnee haydaggui er hun shig baih geed l baigaa baih. Gehdee end uls ornii erh ashig negt baih yostoi. Shaardlagatai bol hund shiidveruudiig tsag aldalgui gargaj surah heregtei.
Зочин 2021-11-22 202.55.184.250
Оюуулзай авгайгаас юу гархавдээ
иргэн 2021-11-22 202.179.25.249
за даа салбаруудаар тоглосон сайд нараа огцруулбал таарна даа. нэр хүнд алга
Буд 2021-11-22 192.82.78.216
Засаг нэг л унжигар ажиллаад бна даа зарим сайд нарыг хурдан шиг явуулах хэрэгтэй дээ еронихий сайд битгий хамгааллаа сайд сайд нараасаа эртхэн салах хэрэгтэй дээ хурдан шиг оорчлолт хийгээд явах нь зов шуу
Зочин 2021-11-22 202.131.243.186
Аль л чадваргүй мэдлэггүй цүнх баригч далдаакууд нь бүх шатанд албан тушаал эзэлчихээр үр дүн нь ийм л байж таараа. МЭдсээр байж сонгосон улсууд хохь нь л болохоос
Зочин 2021-11-22 202.126.90.135
Ene danhan tolgoi ajlaa chaddag hund uguusuu! Uls ornoor togloj duuslaa. Ediin zasag, hil hyazgaar, tusgaar togtnol, covid, huns, baar, surguuli emneleg ni duuren, Harin buun khushuu haa saaigui…..
Зочин 2021-11-22 59.153.114.41
ХЭд хэдэн чухал үйлдвэр барих хэрэгтэй. Тэгж байж экспортод явж байгаа валютийн урсгалыг хаана. Ардчилсан АНархистууд шиг Монголд юуч үйлдвэрлээд бид Эрээнтэй өрсөлдөж чадахгүй гэдэг ЭРГҮҮ , зориуд суулгасан х***а технологиор хол явахгүй… Зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангахад л под гээд явчих юмыг х***а нараар заалгасаар бүх үлйдвэрээ гаргаад тушаачихсан имй л***р улстөрчидтэй газар АФРИКД ч алга.. Одоо дэлхий дээр МОНГОЛ болчихгүй юмсан гэдэг жаргон НЕГРҮҮДИЙН дунд хүртэл гарсан.
Зочин 2021-11-22 192.82.70.33
Негрүүдтэй хэзээ ямар хэлээр хөөрөлдөв.зүгээр л аймагтаа аймьдараач дээ.
Болд 2021-11-22 202.126.89.209
Ямар ч боловсролгүй Цагдаа Тагнуулын дарга нараа солиочээ
Зочин 2021-11-22 72.196.192.250
Tiimee ! Tsagdaa,Tagnuul ni tag haranhui nohodoor dvvrchih sen estoi l nohoi doloomor yumaa !!!
Зочин 2021-11-22 64.119.18.225
Олигтойхон шиг ЭРХ мэдлийг нь өгөөд зоригтойхон ажиллачих ерөнхий сайд хэрэгтэй байна.Хүрэлсүх нь бүгдийг мэдэж боловсролгүй э/з бизнесийн ямарч мэдлэг суурь байхгүй худлаа ПОП-рсон баньд тавьчихаад тэрийгээ захирч байхад амар уу.