Вакцины цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

COVID-19

Вакцины цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана

Вакцины цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.11.22/ явуулын 23, суурин 52, түр 25 цэгт 102 багийн 436 эмч, ажилтан ажиллаж, 5818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвүүдэд 25 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 25, хоёр дахь тунд 43, нэмэлт сэргээх тунд 1651, нийт 1719 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.8 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 27.3 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.860 (76.3 хувь), 16-17 насны 26.686 (78.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж