Жижиг хувьцаа эзэмшигчид Засгийн газартай “барьцав” | News.MN

Жижиг хувьцаа эзэмшигчид Засгийн газартай “барьцав”

Жижиг хувьцаа эзэмшигчид Засгийн газартай “барьцав”

Жижиг хувьцаа эзэмшигчид Засгийн газартай “барьцав”

“Rio Tinto” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид “нутаг буцсан” ч нэг их удалгүй Улаанбаатарт эргэн ирэв. Энэ долоо хоногт тэд Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Талууд энэ удаад Засгийн газрын өрийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх, мөн гурван жилийн хугацаанд 400 сая ам.доллар өгөх зэрэг саналыг хэлэлцэх мэдээлэл байна. Улмаар энэ онд багтаан “Оюутолгой” төслөөс Монголын талд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээг амжилтад хүргэх төлөвлөгөөтэй байгааг эх сурвалжууд мэдээлэв.

Засгийн газрын ажлын хэсэг, “Rio Tinto”-гийн төлөөлөгчид хэлэлцээний явцын талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхгүй байхаар тохирсон гэх мэдээлэл бий юм. Ямартаа ч яриа хэлэлцээ үргэлжлэх нь тодорхой байна.

Эргэн сануулахад, “Rio Tinto” компани аравдугаар сард Монгол Улсын Засгийн газарт дөрвөн санал бүхий захидал хүргүүлсэн. Тодруулбал,

Нэгд, ирээдүйд 22 тэрбум төгрөгийн өр үүсэх санхүүгийн тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 34 хувьд бичигдэх 1.4 тэрбум ам.долларын өрийн бичилт хийгдсэн. Энэ нь 2009 оноос хойших 12 жилийн хугацаанд хүү, нийлмэл хүүгийн хамт 2.3 тэрбум ам.долларын өр болсон. “Rio Tinto” 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэе гэсэн санал ирүүлсэн. Ингэснээр ашиг, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, санхүүгийн тооцооллын хувьд наашлах боломжтой гэсэн санал тавьсан.

Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон нь цар тахлын хүнд үед сайнгүй үр дагавар авчирч буйтай холбогдуулан нэг их наяд төгрөг буюу 350 сая орчим ам.долларын төлбөр өгье гэсэн саналыг Засгийн газарт ирүүлсэн. Энэ мөнгийг гурван жил дараалж шилжүүлэх бөгөөд ямар нэг татвар, ногдол ашигт хамаарахгүйгээ тодотгосон.

Гуравдугаарт, Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Энэ уурхайн бүтээн байгуулалт цаг хугацааны хувьд хойшилсонд хүлцэл өчиж, 5.4 тэрбум ам.доллараас дээш зардлын хэтрэлтэд менежментийн төлбөр авахаа больё гэжээ. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотойгоор 2028 он хүртэлх хугацаанд баталгааны шимтгэл буюу 1.9 хувийн шимтгэл авахгүй зогсоох саналаа давхар ирүүлсэн.

Дөрөвдүгээрт, бид зардлын хэтрэлтийг нэмж баталж байж хөрөнгө оруулагч нараас далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх зардал авна. Энэ боломжийг Монгол Улсын Засгийн газар олгож өгөөч. Ингэснээр 2022 онд далд уурхайн бүтээн байгуулалтаа дуусгаж, олборлолтын ажлаа эхлүүлэх боломж бүрдэнэ гэсэн санал тавьсан билээ.

“Rio Tinto” ийнхүү Монгол Улсын Засгийн газарт “буулт” хийсэнд “Turquoise Hill Resources” болон “Оюутолгой” төслийн хувьцааг шууд болон шууд бус байдлаар эзэмшигчид таатай хандахгүй байгаа юм. Тухайлбал, энэ сарын эхээр “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 9.3 хувийг эзэмшдэг “Pentwater Capital Management” компани “Rio Tinto”-д захидал хүргүүлсэн билээ.

“Rio Tinto”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Нгари Вудс захидалдаа “Оюутолгой” төслийн далд уурхайн зардлын хэтрэлтэд “Rio Tinto” менежментийн алдаа гаргасан. Гэтэл “Turquoise Hill Resources” хөрөнгө оруулалтаа нэмэх байдлаар давхар зардал гаргах нь шударга бус” гэж дурджээ. Мөн “Оюутолгой” төслийн далд уурхайн тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа хойшлох тусам “Turquoise Hill Resources”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Монгол Улсын Засгийн газартай адил хохирч буйг онцолсон юм.

“Pentwater Capital Management” компанийн Гүйцэтгэх захирал дахин нээлттэй захидал илгээв. Тэрбээр захидлаа “Rio Tinto”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Бен Вяаттад хаяглажээ. Тэрбээр хараат бус гишүүн болоод хоёр сар болж буй аж. Тус захидалд “Монгол Улсын Засгийн газрын 1.6 тэрбум ам.долларын өр нь “Turquoise Hill Resources”-д өгөх ёстой өр. Гэтэл үүнийг “тэглэх” шийдвэр гаргасан нь байж болохгүй зүйл" гэж дурдсан байна.

Улмаар “Оюутолгой” төслийн далд уурхайн зардлын хэтрэлт “Rio Tinto”-гийн менежментийн алдаанаас үүдэлтэй гэсэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Энэ алдааны улмаас “Turquoise Hill Resources” 1.6 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлж байгааг эсэргүүцэж байна” гэж бичжээ. Түүгээр ч зогсохгүй “Монгол Улсын Засгийн газар нөхөн төлбөр авч байгаа бол “Turquoise Hill Resources” болон “Оюутолгой” төслийн хувьцааг шууд болон шууд бус байдлаар эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох ёстой” гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эх оронч 2021-11-22 66.181.161.118

Энэ одоо өр энэ тэр гээд юу хуцаад байгаа юм бэ.Ашиг хүртээгүй байхад өр ч гэх шиг наадхаа ухуулахаа л болиоч элий балай юм аа болимоор юм

Avatar

Зочин 2021-11-22 45.12.134.108

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Ш 2021-11-22 107.117.204.64

“Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 9.3 хувийг эзэмшдэг “Pentwater Capital Management” компании хувийг манайх худалдаж аваа

Avatar

Zochin 2021-11-22 202.131.232.117

Ashiggui bol ajilluulj yadag yum xaachicgui yu,

Avatar

РИО МОНГОЛ-той тохирчихвол тэгээд жижгүүдийг бол хаяаад явчихна... ө.х. салгах гэж бна... шудрага жишиг үргэлжилнэ... 2021-11-22 66.181.161.26

Энд та нар юу мэдэж бичээд байдаг юм бэ. Саналаа хэлж буй дүрээр гадныханы гар хөл болохгүй байх гэж найдаж байна. Зарим нь ч яахав саналаа хэлж буй байх. Гэхдээ тэр дунд хэн нэгний эрх ашгийг хамгаалсан юм яриад яваад байдаг улс бий. Юм ер нь зөв чиглэлдээ явж буй нь харагдаж байна. Туркойзын жижиг хувьцаа эзэмшигчид барьцах нь зөв шүү дээ. Монгол болон жижиг хувьцаа эзэмшигчид нэг байр суурьтай нэгдмэл эрх ашигтай байх ёстой. Тэгж байж РИО-г буулт хийлгүүлнэ.

Avatar

Зочин 2021-11-22 103.26.194.126

Odoo baigaa ajliin hesgiig yamarch nuhtsuld uurchilj bolohgui tiim teneg alham hiihgui gej naidiya

Avatar

Зочин 2021-11-22 103.26.194.126

Er ni bol RIO-TINTO gedeg kompani shudarga ajillasan bol iimerhuu asuudal garahgui bailaa,uursduu gereegeer huleesen uurgee bieluuleegui bolohoor hariutslagiig RIO giinhon uureh heregtei harin bayalag ni mongol ulsiinh bolohoor mongoliin zasgiin gazartai baritsah hereggui denduu es surtahuungui asuudal bolno

Avatar

ӨМНӨГОВЬ 2021-11-22 202.126.90.92

РИОГ ТОХИРОХГҮЙ БОЛ ХӨӨЖ ЯВУУЛАА АНХНААСАА АЮИЛГААР БАЙГУУЛСАН ГЭРЭЭ АРБИТРТ ОЧООД УНАНАА ГАЗАР, УСНЫХАА ТӨЛБӨРИЙГ БҮРЭН АВААД ХӨӨЖ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ӨМНӨГОВЬД ӨГЧ БАЙГАА 5 САЯ ДОЛЛОР ӨР БОЛООД Л НЭМЭГДЭЭД БАЙГАА АВАХАА ЗОГСОО ХӨӨЖ ЯВУУЛАА

Avatar

Өлзий 2021-11-22 202.9.47.13

Ашигтай гэсэн санал бүрийг нь зөвшөөрч баталгаажуулаад маргаантай хэсгээ үлдээгээд явчихдаг практик байдаг даа.

Avatar

Зочин 2021-11-22 72.196.192.250

Built hiij baigaa deer ni bushuu tohiroltsoochee !!! HIREE medehgvi peediij baij yu ch vgvi hotsrovoo. Nyambaatariig soliod hereggvi ee !!! Shine hvn ireed bvvr budaa bolno.
Vvniig uls turjvvlj bolohgvi, Miyegiin bvleg jaahan hvleej bai! Battulga chi bvvr hol baigaarai !!!

Avatar

Зочин 2021-11-22 59.153.114.41

Монголоо гэсэн ОУ-ын гэрээ хэлцэл хийдэг, мэддэг, эх орноо гэсэн , туршлагатай хүн тавимаар байна. Нбаатар арайл жулдаад байна. Уг нь санаа байвч сачий хүрэхгүй гэдэг шиг юм болж байна.

Avatar

Зочин 2021-11-22 64.119.18.225

Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар зайгаа тавьж.өөр мэдлэг боловсролтой хүн хэлэлцээр хиймээр байна.Эн засаг ын үед дандаа тэнэгүүд боловсролгүй малууд ажлыг хар ухаанаар шийддэг болчихсон юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж