Мэргэжлийн сүмогийн Кюүшү башёгийн найм дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.11.21/ боллоо. Башёг тэргүүлэгчид болох ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Такакэйшо нар ээлжит даваагаа авав.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр Эндотой барилдаж, найм дахь даваагаа аван качикоши буюу 50-иас дээш хувийн амжилт үзүүллээ. Тэрбээр нэг ч унаагүй найман даваатай озэки Такакэйшогийн хамтаар башёг тэргүүлж байна. Угтаа Ичиножо А.Ичинноров Такакэйшог давсан ч барилдааны үеэр өрсөлдөгчийнхөө үснээс зулгаасан гэх шалтгаанаар даваагаа алдсан.
Тэргүүлэгчдийн араас долоон даваа, нэг унаатай сэкивакэ Митакэүми, Аби, зургаан даваа, хоёр унаатай Тамаваши Б.Мөнх-Оргил, Үра, Хокүтофүжи, Саданоүми зэрэг бөхчүүд удаалж байна.
Бусад монгол бөхчүүдийн тухайд, комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн Дайэйшог, Хошорюү С.Бямбасүрэн Оношог тус тус давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нар өвдөг шорооджээ.
Холбоотой мэдээ