Долоо хоногийн өрнийн зурхай (2021.XI.21-XI.27)

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай (2021.XI.21-XI.27)

ХОНЬ

Энэ долоо хоногт та ажил мэргэжил, боловсролтой холбоотой таатай мэдээ хүлээн авах болно. Ажил, амьдралдаа тууштай байж, азаа туршихгүй байхыг одод зөвлөж байна. Учир нь таныг азын тэнгэр ивээхгүй бололтой. Харин бичгийн шалгалтад амжилттай оролцох болно. Энэ долоо хоногийн санхүүгийн байдал янз бүр байна. Орлогын хажуугаар төлөвлөөгүй зардал ч гарч ирэхийг сануулж байна. Аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг хүмүүс энэ долоо хоногт амжилттай байна. Эрүүл мэндтэй холбоотойгоор гэнэтийн зардал гарч ирж магадгүй. Та татвар эсвэл даатгалтай холбоотой ажлыг шийдвэрлэх хэрэгтэй болно. Гадуур хооллохоос зайлсхийж, навчит ногоог хоол хүнсэндээ хэрэглээрэй. Унтахаасаа өмнө электрон төхөөрөмж бүү ашигла. Энэ нь таны нойрыг тавгүйтүүлж, эрүүл мэндэд асуудал үүсгэж болзошгүй. Та энэ долоо хоногт хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаараарай.

 

ҮХЭР

Энэ долоо хоногт та завгүй байж магадгүй. Бэрхшээлээс зайлсхийхийн тулд урьдчилан төлөвлөөрэй. Өдөр тутмынхаа амьдралд анхаарлаа хандуулаарай. Өдрийг хөнгөн дасгал хөдөлгөөн, тэжээллэг хоол хүнсээр эхлүүлснээр эрүүл байх болно. Энэ долоо хоногт та хувийн харилцаагаа зохицуулах хэрэгтэй болно. Эхнэр, эсвэл нөхөртэйгөө зөрчилдөж болзошгүй тул эв найрыг эрхэмлэхийг зөвлөж байна. Бага хэмжээний хөрөнгө оруулалт илүү ашигтай байна. Энэ удаад хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахаас зайлсхийх хэрэгтэй. Оффисын ажил эрхэлдэг хүмүүст ажлын ачаалал үүсч магадгүй. Мөн ажлын байран дээр аз таарахгүй байж мэдэх тул өөрийн шаргуу хөдөлмөр, тууштай байдалд итгээрэй. Хувиараа бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдээс гэнэтийн ажлын санал хүлээн авч болно. Оюутнууд шинэ хэл сурахаар шийдэж мэднэ. Таны боловсрол, мэдлэгтэй холбоотой бүхэн амжилттай байх магадлалтай.

 

ИХЭР

Та энэ долоо хоногт олон янзын төслийн санаа хүлээн авч магадгүй. Таны турших чадвар хамгийн сайныг сонгоход тусална. Таныг олон нийттэй дасан зохицоход саад учруулдаг зарим нэг зан авираа шаргуу хөдөлмөр, бясалгалын хүчээр даван туулж магадгүй юм. Ингэснээр хүмүүстэй харилцахдаа өөртөө илүү их итгэлтэй болно. Шинэ төслийн эхлэлийг тавихаас зайлсхий. Та бүх зүйлд амжилттай байж магадгүй ч шинэ төсөл хүссэн үр дүн авчрахгүй байж мэднэ. Таны сэтгэл хөдлөл эрүүл мэндэд тань нөлөөлж болзошгүй. Хэрэв танд дургүйцэл, бухимдал, эсвэл таагүй дурсамж байвал анхаарах хэрэгтэй. Сэтгэл зүйн асуудал үүсгэхээс өмнө эерэг бодолтой байж, аз жаргалтай амьдрахад суралцаарай.

 

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт та амьдралыг илүү гүнзгий ойлгохын тулд оддоос шаардлагатай туслалцааг авч магадгүй юм. Та хувийн амьдрал болон мэргэжлийн талбарт илүү үр бүтээлтэй байхын тулд ашиглах арга туршлагаа шинэчлэх бололтой. Та ур чадвар, тэвчээр шалгасан цаг хугацааг даван туулснаар амжилт, эрч хүчтэй байдлыг мэдрэх болно. Таны хичээл зүтгэл таамагласнаас бага үр дүн үзүүлэх боловч ажилдаа төвлөрснөөр амжилтад алхам алхмаар ойртох боломжтой. Та амьдралдаа ямар нэг зүйл дутагдаж байгааг мэдэрч магадгүй юм. Энэ нь бухимдлыг төрүүлж болох ч өөрийгөө дүгнэж сурах, тодорхой замаар урагшлахад тусална. Та сурлагын ахиц дэвшил гаргаж, шалгалтандаа сайн үр дүн үзүүлж магадгүй. Таны эрүүл мэнд сайжрах төлөвтэй байна.

 

АРСЛАН

Хувийн амьдрал эсвэл мэргэжлийн талбартай холбоотой харилцаа таныг бухимдуулах бололтой. Хэрэв тийм биш бол зарим нэг нийгмийн харилцаа, нөхөрлөл таныг түгшээж магадгүй юм. Энэ үед амралт авах хэрэгтэй. Танд хяналтаа алдсан мэт санагдаж магадгүй ч энэ байдал удаан үргэлжлэхгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам та аз жаргалтай болно гэдэгт итгээрэй. Таны хурцадмал байдал багасч, нөхцөл байдал сайжрах болно. Ингэснээр хувийн амьдрал болон мэргэжлийн талбарт зарим асуудлаа шийдвэрлэх бололтой. Од эрхэсийн нөлөөллөөр таны санхүүгийн байдалд асуудал үүсч магадгүй. Хатуу сахилга баттай байснаар үүнээс сэргийлэх боломжтой. Энэ долоо хоногт оюутнуудын сурлагын амжилт сайжирч, гаргасан үр дүндээ сэтгэл хангалуун байх болно. Эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэхгүй боловч шим тэжээл өгөхгүй хоолноос татгалзсан нь дээр.

 

ОХИН

Таны карьер энэ долоо хоногт дээшилж магадгүй. Энэ нь таны чин сэтгэлээсээ оролдлого хийх ашигтай үе шат байна. Од гаригсын шилжилт хөдөлгөөн бизнес эрхлэгчдэд таатай нөлөө үзүүлэх болно. Энэ долоо хоногт та санхүүгийн байдлаа сайжруулах боломжтой . Мөн энэ долоо хоногт хийсэн валютын гүйлгээ танд ашиг авчрах болно. Өнгөрсөн хугацаанд тулгарсан санхүүгийн зарим асуудал шийдэгдэж магадгүй. Та хайр дурлалын харилцаагаа таатайгаар мэдрэх болно. Таны сэтгэлийг хөдөлгөх зүйлс их тохиолдох ч та бүтээлч байдлаар шийдвэрлэх бололтой. Долоо хоногийн эхээр зарим шинэлэг санаанууд чухал төслөө дуусгахад тань тусална. Энэ бол мэдлэг, ур чадвараа өргөжүүлэхэд таатай үе байх болно. Таны дархлаа, эсэргүүцэл энэ долоо хоногт өндөр байх магадлалтай. Гэхдээ улирлын нөлөөгөөр та бага зэрэг тавгүйрхэж магадгүй.

 

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт таныг аз жаргалтай болгодог зүйлсийг хийх нь үр өгөөжтэй байх болно. Хэдийгээр та өөрийнхөө хүсч байгаа зүйлийг мэдэж байгаа ч бусдад өөрийгөө ойлгуулахдаа үндэслэлтэй байхыг зөвлөж байна. Хайртай хүмүүстэйгээ зугаалах нь танд сэтгэл хөдөлгөм, сонирхолтой мөчүүдийг бэлэглэх болно. Энэ мөчүүд таны ойрын амьдралд тийм ч их тохиохгүй байж магадгүй тул боломжийг ашиглаарай. Аялалд тань санамсаргүй зардал гарч ирж болзошгүй. Та шинэ карьераа эхлүүлэх эсвэл амьдралын хамтрагчаа сонгохын алинд ч нөхцөл байдлыг сайтар үнэлэх хэрэгтэй. Ингэснээр та хамгийн сайн сонголтыг хийх болно. Хамтын амьдралд таатай долоо хоног байх бөгөөд бие биетэйгээ ойр байж, нэгнээ илүү сайн ойлгох боломжтой.

 

ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт хязгаарлахад төвөгтэй өөрчлөлтүүд гарч мэднэ. Хэрэв та өөрчлөлтийг хязгаарлах гэж хичээвэл байдлыг улам төвөгтэй болгож магадгүй. Тиймээс та бүх зүйлийг цаг хугацаанд даатгах хэрэгтэй. Энэ долоо хоногт шинэ арга хэмжээ зохион байгуулахыг хүсч байвал амралтын өдөр төлөвлөхийг зөвлөж байна. Бүх зүйлийг төлөвлөж, хэрэгжүүлэхэд танд нэмэлт чөлөөт цаг гарах болно. Найз нөхөд хайж байгаа хүмүүс шинэ нөхөрлөл үүсгэх магадлалтай. Гэхдээ та үүнийг аажмаар ухаарч магадгүй юм. Цаг хугацаа өнгөрөх хэрээр та шинэ хүнийг таньж, түүний онцлогт татагдах болно. Хэрэв танд орлого нэмэгдүүлж болзошгүй хөрөнгө оруулалтын төлөвлөгөө байгаа бол аль болох хурдан эхлүүлэхийг зөвлөж байна.

 

НУМ

Энэ долоо хоногт та олон шинэ боломжуудтай учирч магадгүй. Зарим нь цаг хугацаанд хүлэгдэж байхад зарим нь урсан гарч ирнэ. Төсөлд оруулахыг хүсч буй өөрчлөлтүүдийг шийдвэрлэх цаг болжээ. Энэ долоо хоногт та төсөөлж байсан эх сурвалжаасаа санхүүгийн болон материаллаг тусламж авч магадгүй. Та өөртөө итгэлтэй бус байх аваас онцгой гэдгийг тань мэдрүүлэх хэн нэгэнтэй байгаарай. Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлснээр амар амгаланг мэдрэх болно. Энэ долоо хоног таны ажлын карьер өсөж магадгүй. Тэр дундаа хувиараа хөдөлмөр эрхлэх боломж хайж байгаа хүмүүст таатай долоо хоног байна. Та өмнө нь тусалж байсан найз нөхөд, хамаатан садны зүгээс хэрэгтэй тусламжийг авч магадгүй. Та тэдэнд тусалж байсан бол одоо тэд танд туслах цаг болжээ.

 

МАТАР

Энэ долоо хоногт та өвөрмөц зан чанартай, чухал хүмүүстэй харилцсанаар таныг удаан хугацаанд зовоож байсан зарим бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой. Та нийгмийн харилцаанаас аз жаргалыг мэдэрч, өөрийгөө илэрхийлж сурахын тулд ганцаараа болон хамт олны дунд байх шаардлагатай болж магадгүй. Хэрэв таны хүүхэд асуудалтай байгаа бол түүний нөхцөл байдлыг шийдвэрлэх арга замыг хайж олохыг хичээгээрэй. Тэд таны дэмжлэгийг хүлээж байж мэднэ. Хүмүүс танаас хэт их зүйлийг хүлээж байгаагаас та ядарч туйлдсан мэт санагдаж магадгүй. Таны урагшлах замд саад болж буй асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэт их үүрэг хариуцлага хүлээхээс зайлсхий. Учир нь энэ нь танд илүү их дарамт учруулах болно. Таны авъяас чадвар зөв чигт хөтлөгдөж, хүүхэд наснаасаа баримталсан хуурамч итгэл үнэмшлээсээ сална.

 

ХУМХ

Ажилдаа шинэ ур чадвар эзэмших ашигтай боломж гарч ирж магадгүй. Та оффис дээр шинэ хүмүүстэй танилцах боломжтой. Эхнэр, нөхөртэйгээ найрсаг харилцаатай байхыг хичээгээрэй. Энэ долоо хоногт гэр бүлийн амьдралд зарим хүндрэлүүд гарч болзошгүй. Энэ долоо хоногт хань ижилтэйгээ зөрчилдөж магадгүй. Тиймээс ууртай үедээ шийдвэр гаргахаас зайлсхий. Энэ нь харилцааг улам хурцатгах болно. Хамтрагчдаа хатуу ширүүн хандахаас зайлсхий. Ганц бие хүмүүс болзох санал хүлээн авч магадгүй. Та хамт ажиллагсадтайгаа түрэмгий харилцахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ долоо хоногт таны бизнест гадаадтай холбоотой төслүүд орж ирэх магадлалтай байна. Оюутнууд зайн сургалтын сургалтанд хамрагдах боломжтой. Тэр дундаа урлагийн чиглэлээр суралцдаг оюутнууд долоо хоногийг үр дүнтэй өнгөрөөх болно. Электрон бүтээгдэхүүн худалдан авахад гэнэтийн зардал гарч болзошгүй.

 

ЗАГАС

Энэ долоо хоногт ажлын ярилцлагад ажилттай оролцох болно. Танд ажлын орчноо өөрчлөх боломжоос гадна гэнэтийн үүрэг хариуцлага гарч ирж магадгүй. Сургуулийн сурагчид тодорхойгүй асуудлуудтай тулгарна. Хүссэн үр дүнд хүрэхийн тулд хатуу шийдэмгий, сахилга баттай байх хэрэгтэй. Энэ долоо хоногт ажилтай холбоотой төлөвлөөгүй аялал хийх төлөвтэй байна. Та даргатайгаа санал зөрөлдөж болзошгүй. Энэ нь танд дарамт учруулж мэдэх юм. Гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэхийг зөвлөж байна. Ганц бие хүмүүс болзох санал хүлээн авах магадлалтай. Энэ долоо хоногт ажлын ачаалалтай байх тул хайртай хүндээ цаг зав гаргаж чадахгүй байж мэднэ. Тиймээс хувийн амьдрал болон ажил мэргэжлээ зохицуулахыг хичээгээрэй. Бэлэг, зурвас илгээх нь ханьдаа аз жаргал бэлэглэж, гэр бүлийн амьдралдаа өнгө нэмэхэд тустай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж