Төрийн ордонд өнөөдөр /2021.11.22/ намын бүлгүүд хуралдана. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт АН-ын бүлгээс ирэх оны төсөв болон жолоочийн даатгалын хуулийг эргэн харж, койныг зохицуулах хууль хэрэгтэй, жагсаал цуглаан хийх хуулийн хүрээнд нээлттэй сонсгол явуулж байгаа талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлж байв.
Харин МАН-ын бүлгээс Жолоочийн даатгалын тухай хуулийг дэмжихгүй. Иймээс уг хуулийг цаашид хэлэлцэхгүй хэмээн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн билээ. Дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.
Холбоотой мэдээ