"Үнэнийг хэлэхэд би УИХ-ын гишүүдээс ч илүү нөлөөтэй" | News.MN

"Үнэнийг хэлэхэд би УИХ-ын гишүүдээс ч илүү нөлөөтэй"

"Үнэнийг хэлэхэд би УИХ-ын гишүүдээс ч илүү нөлөөтэй"

"Үнэнийг хэлэхэд би УИХ-ын гишүүдээс ч илүү нөлөөтэй"

 Өнгөрөгч долоо хоногт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Комедиан Д.Амартүвшинд холбогдох шүүх хурал болсон. Шүүхээс түүнийг цар тахлын үед хорио цээрийн дэглэм зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулиар 500 мянган төгрөгөөр торгосон юм. Иймээс Д.Амартүвшинтэй уулзаж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хүрээнд ярилцсанаа хүргэе.


-Зөрчлийн хуулиар таныг 500 мянган төгрөгөөр торгох шүүхийн шийдвэрт олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Ингэхэд өөрийг тань ямар асуудлаар шүүв. Шүүхийн шийдвэрийг харахад таныг яллахын төлөө л ялласан юм шиг ээ?

-Уг нь  үзэл бодлоо илэрхийлсэн юм.  Өнгөрсөн зун “Гацалт” флаш моб хийсний улмаас торгуулсан. Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө ял авлаа гэж бодож байна.  Монгол олон улсын гэрээ конвенцид нэгдсэн орон. Гэтэл тэр гэрээ конвенци нь хааччихсан юм, бүү мэд.  Зургадугаар сарын сүүлээр“Гацалт” флаш мобыг зохион байгуулж, үйлчилгээний салбар дампуурсан, мөнгөгүй болсон, өр ширэнд идэгдсэн бизнесийн байгууллагад зориулаад гурван минутын гашуудлын зогсолт хийсэн юм.

Тэрэнд эрх баригчид эмзэглэсэн бололтой. Зөрчлийн хуулиар хэрэг нээсэн.  Долдугаар сарын 28-нд хавтаст хэрэгт гарын үсэг зуруулаад наймдугаар сарын эхээр шүүх хурал болсон.  Тухайн үед нотлох баримтын шаардлага хангахгүй гээд 14 хоног хойшилсон. Тэрнээс гурван сарын дараа гэнэт ухаан орсон юм шиг шүүх хурал зарлаад ийм юм болчихлоо.

-Шүүхийн шийдвэрийг та хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдахаа илэрхийлсэн байсан. Давж заалдах шатны шүүх шударга шийдвэр гаргаж чадах болов уу?

-Гол нь хэргийн материалд нотлох баримтын шаардлага хангаагүй материалтай шүүх танилцаад шийдвэр гаргасанд эмзэглэж байна. Нэг ёсондоо нотлох баримтын шаардлага хангахгүй байхад ял өгчхсөн. Заавал ял өгөх ёстой гэсэн даалгавар авсан юм шиг. Шүүх хуралд өмгөөлөгчтэйгөө орсон. Манай талаас нотлох баримтыг хууль зөрчиж бүрдүүлсэн талаар шүүгчид хэлсэн. Гэхдээ Зөрчлийн хэрэг болохоор хурдан шийдээд энэ хэргээс хурдхан салъя гэж бодсон юм шиг байна.

-Үүнийг та улс төрийн шалтгаантай гэж харж байна уу?

-Өнгөрсөн долоо хоногт бид “Ковидын үеийн Монгол Улс” гэх форум зохион байгуулсан. Дөрвөн хүн зохион байгуулсны нэг нь би. Миний хувийн хардалт шүү. “Нөгөөдүүл”-ийг чимхээд ирэхээр эргээд шүүх цагдаагаар дарангуйлж байна гэж бодсон. Форумд оролцохдоо би хохирогч гээд өөрөөрөө жишээ авч ярьсан. Тэгэнгүүт ухаан орсон юм шиг  "Хүүе, энэ нөхрийн шүүх хурал юу боллоо" гэж бодсон байх.

-Та Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Харилцаа холбооны газрын дарга Б.Болор-Эрдэнэтэй барьцаж байгаагаа ч хэлсэн. Тэдэнтэй яагаад барьцаад байгаа юм бэ?

-Би барьцаж байгаа. Зөвхөн тэр хоёр ч биш. Өөр олон хүнтэй барьцаж байна. Өчнөөн үйл ажиллагаа хийж хийчхээд тэднийг болохоор торгодоггүй, би торгуулчихдаг. Тэгэхээр ямар ч хүнд шударга бус санагдаж таарна. Л.Оюун-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ нарыг яриад байгаа нь тэр хоёр “Цахим үндэстэн” буюу хамгийн том хүний бөөгнөрөл үүсгэсэн үйл ажиллагааг зохион байгуулсан. Гэтэл тэднийг болохоор шүүдэггүй, энгийн иргэдийг шүүдэг байж болохгүй. Энэ бол бидний эсэргүүцээд байгаа дабль стандарт. Энэ дабль стандартыг эсэргүүцэж, үгээ ил тод хэлэхийг хүссэн.

-Нэг хэсэг нь таныг шоу хийлээ гэж хардах.  Нөгөө хэсэг нь үг хэлэх эрх чөлөөгөө хамгаалж нийгмийн буруу үзэгдэлтэй ил тод тэмцэж байгаа цөөн хэдэн хүний нэг гэж дэмжиж байна. Та аль нь вэ?

-Би “Amraa’s weekly” шоугаа студидээ хангалттай хийчхээд байгаа. Өөрийгөө заавал шүүх дээр аваачих хүртлээ шоу хийх шаардлага байхгүй.

-МАН засгийн эрхийг авснаас хойш үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг  торгодог, хууль шүүхээр айлгадаг боллоо. Хууль, шүүхээр айлгахаа байг гэх нь  нийгмийн сүлжээнд гутаах нь ихэссэн. Үүнээс болоод Монголд дарангуйлал тогтох вий гэсэн айдас, болгоомжлол иргэдийн дунд бий болсон шиг?

-Эрх мэдэл нэг газар хэтэрхий их бөөгнөрөхөөр угаасаа ийм юм болдог. Тогтвортой засаг нэрийн дор тогтвортой дарга нарын арми бий болчих вий гэсэн эмзэглэл байгааг нуухгүй.  Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, АТГ, хууль, шүүх, тагнуул гээд төрийн махны машинууд, энэ бүх эрх мэдэл нэг намын гарт төвлөрчихлөө. Тэгэхээр эрх мэдэлдээ дулдуйдах асуудал гарч ирнэ. Эрх мэдэлдээ дулдуйдаж байгаа хүмүүст хүний эрх хамаагүй.

Эрх мэдлээ тогтооход Сovid-19 багагүй нэрмээс болсон. Сүүлийн үед хүмүүс “За ковидыг бол давчих юм шиг байна. Төртэй нийлчихлээр ёстой давахад хэцүү болчихлоо” гэдэг болсон байна шүү дээ.

-Эрх баригчдын ямар бодлого шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгаа вэ?

-Ядаж хуулийн өмнө эрх тэгш байя л даа. Жишээ нь, Цар тахлын хууль гээд аймшигтай хууль  гарсан. Нийт дөрвөн удаа өөрчлөлт оруулсан, 95 зүйл заалттай хууль. Хууль хэрэгжээд жил болох хугацаанд 95 заалтад өөрчлөлт хийсэн байна. Ийм хууль байж болдог юм уу. Үг үсэг, цэг, таслалыг болъё гэхэд концефцийн шинж чанартай өөрчлөлт хийсэн байна. Ийм хуулийг хүн бүрт тулгадаг хэрнээ өөрсдөө тэр хуулиа мөрддөггүй, өөрсдөдөө давуу байдал олгож хүссэн хүнээ томилдог, мөнгийг үрэн таран хийдэг "бамбай" нь болсон байна. Covid-19-ийн үед төсвөөс гадуур зарцуулсан мөнгийг олон нийтийн байгууллагууд ямар мөнгө хаагуур орсон,  хэн хаашаа зарцуулсан, юу хийсэн талаар судлахад нэг баримт шилэн дансанд тусгаагүй байгааг хэлсэн. Биднийг болохоор есөн шидийн ажиллагаа явуулаад хорьж цагдаад байдаг. Миний хувьд энэ жил 7-8 удаа цагдаад байцаалт өгч, гурван удаа шүүх хуралд оролцсон байна. Үүнийг би хуулийн дарангуйлал гэж бодож байна.

-Тэгэхээр энэ дарангуйллын эсрэг иргэд яаж тэмцэх ёстой юм бэ. Ихэнх нь амиа бодоод чимээгүй суудаг шүү дээ?  

-Иргэдэд ойлгуулах нь чухал. Мэдээлэлгүй хүмүүсийг дарангуйлахад илүү амар. Дарангуйлал хэрхэн тогтдог вэ гэвэл өөрсдийн хийж буй коррупци, ялзралаа нууж, түүгээр дамжуулж эрх мэдлээ тогтоогоод дарангуйлчихаж байгаа юм. Хаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй бүх мэдээллээ хаалттай болгож, мэдээллээ цензуртэйгээр сэтгүүлчдэд өгдөг, зөвхөн өөрийн хүссэн мэдээллээ өгдөг ийм байдлаар дарангуйлал тогтож байна.

БИ МАН-ЫН ХҮН 

-Та либериал үзэлтэй хүн. Тиймээс таныг АН-ын гишүүн гэж хүмүүс боддог.  Ингэхэд та намын батлахтай юу?

-Нам яривал би МАН-ын хүн болно. МАН-аас авсан улаан батлах байна. Би барууны үзэлтэй хүн. Олонхоороо шийдвэр гаргаж буй процессийг ардчилал гэдэг. Энэ утгаараа АН, МАН хоёулаа ардчилсан үзэлтэй.  Гол нь үнэт зүйл нь зүүний үзэлтэй юу, барууны үзэлтэй гэдэгт асуудал бий. Үнэндээ Гитлерийн үеийнх шиг тоталитар нам Монголд байхгүй.

 Монголын улс төрийн аль ч нам, АН, МАН ялгаагүй төрийг томруулах сонирхолтой. Тэр нь миний үзэл бодолтой таардаггүй. Тэгэхээр юу гэж намууд намайг тоох билээ. Би юу гэж намуудад үнэт зүйлээ худалдах билээ.

-Цаашид та улс төрд орох сонирхол бий юу. Гудамжнаас хашхирах, төрийн ордноос хашхирах өөр шүү дээ?

-Хүмүүс заавал эрх мэдэлд очиж байж улс төр хийдэг гэж боддог. Үгүй. Иргэн байхдаа  ч улс төр хийж болдог. Би бол аль хэдийнэ улс төрд орчихсон явж байна. Энэ чинь том улс төр байхгүй юу. Би нийгмийг хөдөлгөж байна шүү дээ. “Хууль яагаад шударга бус байгаа юм” гэдэг мессежийг хүмүүст хүргэнэ гэдэг аль хэдийнэ улс төр хийгээд эхэлчихсэн гэсэн үг.

Улс төр хийнэ гэхээр шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх тухай ярьдаг. Яг үнэнийг хэлэхэд би зарим УИХ-ын гишүүдээс ч илүү нийгэмд нөлөөлж чаддаг. Кнопны улстөрчөөс гудамжны улстөрч нь илүү эрх чөлөөтэй.

Жишээ нь, А.Отгонбаатар гэдэг залуу улстөрч мөн. Тэр хүнийг улстөрч биш гэх боломжгүй. Тиймээс эрх баригчдын алдаа дутагдлыг шүүмжилж, хүний эрх, эрх чөлөө, өөрийнхөө үнэт зүйлийн төлөө тэмцэж буй бүхэн улстөрч юм.

-Тэгэхээр таныг сонгуульд нэр дэвшиж магадгүй гэж ойлголоо?

-Магадгүй. Сонгууль бол үзэл санаагаа сурталчлах том зэвсэг байдаг. Жишээ нь, А.Отгонбаатар нөхөн сонгуулиар мөнгөгүй ч яаж сонгууль хийж болдгийг маш сайн харуулсан, өөрийгөө таниулсан, маш сайн сурталчилж чадсан. Түүн шиг төр жижигхэн байх ёстой шалтгааныг сонгуульд нэр дэвшиж байгаа юм шиг сурталчилж болно.

Түүнээс биш хоёр намын нэгэнд нь ороод албан тушаалд очих хүсэлтэй инфлүүнсэр байж болохгүй. Хүмүүсийн үнэт зүйлийн эсрэг өөрийгөө худалддаг инфлүүсэр байж болохгүй.  Ер нь төрд залуу хүн ажиллах ёстой гэдэгт санал нийлдэггүй. Хүн 50 нас хүрээд ирэхээр хүүхэн, шуухан мөнгө цаасны сонирхол нь буурдаг. Тиймээс нас  тогтсон үедээ УИХ-д орвол зүгээр санагддаг даа.  Хар л даа, УИХ-ын залуу  гишүүд яаж байна. Элдэв хэрэгт холбогдож нэр нүүрээ, улс төрийн карьераа баллаж байна шүү дээ.

-Хүмүүс  “No double standart”-ийг хүлээн зөвшөөрч байна. Та бүхнийг дэмждэг болсон байна. Илүү эрх эдэлсэн дарга нарт дургүйцдэг болжээ?

-Хүмүүс хуулийг өөр, өөрөөр хэрэгжүүлэхээс айж эхэлнэ. Цагдаагийн байгууллага ядаж л талбай дээр хэн ирэхээс үл хамаараад нэг шаардлага тавьж эхэлнэ. Улстөрч байна уу, өөр хэн байх нь хамаагүй. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь хүний үндсэн эрх юм байна. Дайны болон, гамшгийн үеэс бусад тохиолдолд халдаж болдоггүй  гэдгийг ойлгож эхэлж байна.

Цагдаа нар ч гэсэн адилхан. Би байнга цагдаа нартай харилцдаг. Цагдаа нарын хандлага эрс өөр болж байгаа. Энэ чинь өөрчлөлт байхгүй юу.

-Та  инфлүүнсэр хүн. Нийгмийн төлөө цаашдаа юу хийхээр төлөвлөж байна?

-Нийгэмд чиглэсэн юу  ч хиймээргүй байна. Одоо хийгээд буй зүйлийг би өөрийнхөө төлөө хийж байгаа. Би ажилгүй болоод мөнгөгүй болсон. Би өөрийнхөө төлөө явахгүй бол хэн ч миний төлөө явахгүй. Гэхдээ тэр нь бусад хүнд сайнаар нөлөөлж байгаа.

Түүнээс биш нийгмийн сайн сайхны төлөө би яваагүй. Би шударга бус байдалд өртсөн. Өөр хэн ч ял аваагүй. Би өөрийнхөө төлөө явж байгаа. Тиймээс нийгмийн сайн сайхны төлөө юм хийх хүсэл сонирхол, цаг хугацаа ч алга.

-Ардчилал "амьд" байж чадаж байна уу?

-Ардчиллаа эхлээд тодорхойлох хэрэгтэй. Ихэнх нь ардчилал, эрх чөлөө хоёрыг нэг мэтээр ойлгодог. Ардчилал бол олонхоороо шийдвэр гаргадаг процессыг хэлдэг. Өөр юу  ч биш. Эрх чөлөө, хүний эрх биш. Ардчилал Монголд байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ ардчилал доторх үнэт зүйл гэж байдаг. Тэр нь ажиллахгүй байна. Олонхоор гар өргөөд хэн нэгний үсийг хуслаа гэж бодвол энэ нь ардчилал мөн. Хэдийгээр гурван сая хүний 2.9 сая нь чиний үсийг хусъя гэж хэлсэн ч чиний халдашгүй байдал хангагдаж байх ёстой. Үүнийг үнэт зүйл гэж яриад байгаа. Ардчилал Монголд улам хөгжиж байгаа, асуудал ч байгаа. Манайх бүр муудсан гэж бодохгүй байна. Хүмүүс улам ухаалаг болж буй. Энэ үед хамаг эрх мэдэл нэг намд төвлөрсөн учир эрх мэдэлдээ дулдуйдаж хүний эрхийг зөрчиж болно гэж боддог, цүнх баригч даргын бөгс долоодог нөхдүүд нь даргадаа таалагдах процесс Монголд байгаа байх аа.

-Та шүүхийн шийдвэр гарсны дараа "Би дүрэвмээр байна" гэж байсан. Нээрэн дүрвэмээр байгаа юм уу?

-Гадаад явна гэж юу байх вэ. Миний хэлж буй санаа нь хууль хүн бүрт тэгш үйлчилдэг юм бол энийгээ үзүүлээ.

Та нар тусдаа эрхтэй, хууль та нарт үйлчлээд бидэнд үйлчлэхгүй гэж байгаа бол түүнийгээ хэлчих ээ. Эртхэн замаа бодъё. Хэрвээ дарангуйлал тогтоох гэж байгаа бол хэлчихсэн нь дээр биз дээ.

Бид амьдралаа бодоод Монголоос дүрвэнэ шүү дээ. Угаасаа дарангуйлалтай улсаас иргэд нь дүрвэдэг биз дээ. Түүнийг л хэлж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-11-22 202.131.225.197

zuv yum yarisan baina, demjij baina.

Avatar

pacificharborelectrical@yahoo.com 2021-11-22 206.81.204.2

AMAPAA CHI ZOVKHON ypagshaa shuu

Avatar

Зочин 2021-11-22 192.82.70.33

МАН гишүүн гэнээ.

Avatar

-zubxun 2021-11-22 132.194.33.142

shynalj

Avatar

bu 2021-11-22 132.194.33.142

Tam,

Avatar

Зочин 2021-11-22 132.194.33.142

dagyylj

Avatar

- 2021-11-22 132.194.33.142

dyygai

Avatar

ylcuun xamgaaltad 2021-11-22 132.194.33.142

dygux chelobek ya nulublu

Avatar

dpygux 2021-11-22 132.194.33.142

zubxun

Avatar

olon bish,youtube 2021-11-22 132.194.33.142

ctac mukailob-
Ochapoban,okoldobana.
y/u.

Avatar

Зочин 2021-11-22 132.194.33.142

ylc

Avatar

-congyyluun darga 2021-11-22 132.194.33.142

1abtys baaz

Avatar

Зочин 2021-11-22 107.77.214.56

Ene alia salbadaig zailuul. Mongolchuud bid mongol soyol zanshlaa hadgalah yostoi. Americ Canada shg ediin zasgaas oor yu ch ugui bj bolohgui.

Avatar

Зочин 2021-11-22 185.220.100.254

>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Хуульч 2021-11-22 192.82.85.251

Үзэл бодол, үнэт зүйлийн талаар биднээс илүү, мундаг залуу шүү.

Avatar

Төлбөртэй инфлүүзер 2021-11-22 202.21.108.133

Төлбөртэй инфлүүзер

Avatar

Зураач Лондон 2021-11-22 87.80.155.6

Зүйтэй !

Avatar

Зочин 2021-11-22 66.181.161.50

chi alia salbadai min mengenii telee ajildag hen chamaig sanhuujuuleed bga bi mengegui bolson gd end tend tcuglaan hiigeed ywaad baigaa gehdee ard tumniig buruugaar urialj duudaad bn shuu de yrianiij soyl alga chi bol zugeer l hunii gariin uzuuriin teleelel shuu de yun liberal ene ter ineedtei ym yriad bj ym ydaj tur zasgaa haraahgui shuumjil za heleed j chinii bolowsrol hurehgui hoshin shog minee

Avatar

tseberd 2021-11-22 132.194.33.142

hY@ daisnii tserg bolj, komisn cagtaa shaaj.cymiinteig, gadnii yzmerj.

Avatar

Zochin 2021-11-22 192.82.85.114

Ene odoo uuriiguu hen geed bodchoov.cham shig salbadai yls turd sanasrhlaa uy. Hir hemjeegee medej amidar dvv mini.

Avatar

Mundag zaluu 2021-11-22 192.82.73.244

Mundag zaluu bna

Avatar

Зочин 2021-11-22 150.129.140.134

Ардчилал, эрх чөлөөний тухай маш зөв хэллээ, ухаалаг залуу бна.

Avatar

shine ue 2021-11-22 66.181.161.13

erguu alia salbadai ugee olj hutsaa

Avatar

Зочин 2021-11-22 203.217.139.240

МАНАЙ ЗАЛУУЧУУД ЭНЭ ЗАЛУУ ШИГ БОЛЧИХВОЛ ТЭГЭЭД ЯМАРЧ ДИКТАТУР ДАРАНГУЙЛАЛ БАЙХГҮЙ ЦАГДАА НАР АРД ТҮМНЭЭ ХАМГААЛЖ ДАРГА НАР ГӨЛӨГ БОЛНО ШИЛЭН НИЙГЭМ ШУУД ХӨГЖИНЭ АМЖИЛТ ОЛОН ЗАЛУУСЫГ ДАГУУЛ

Avatar

Зочин 2021-11-22 124.158.68.0

кк Мөнгөний гар уу нэг их ард түмний төлөө ч бишээ Тэгвэл яагаад ОТ булхай луйварчдыг ганц ч шүүмжилдэггүй юм зөвхөн ЗГ эсрэг л юм ярихна залуу хүн харалган мөнгөний төлөө худлаа хуцаад юу хийнэ

Avatar

Зочин 2021-11-22 202.9.40.125

Оюу толгой чмар гай болсон юм? Сүүлийн 10 жил Монголын эдийн засгийн гол ачааг хувцаалцаж л байна. Гол асуудал нь Оюу толгойн хөрөнгө оруулагчид, ажилчдад биш Оюу толгой төсөлд ханган нийлүүлэлт хийж баяжихыг хүссэн төрийн эрх мэдэлтэй хүмүүсийн шуналаас л болж муу нэр зүүгээд байна.

Avatar

Зочин 2021-11-22 66.181.190.142

зөв өө зөв

Avatar

Зочин 2021-11-22 192.82.93.11

zuv zuv iim eruul galzuu ni medegdehgui turd garah gesen hooson tolgoitnuudad tur tumur nuuree uzuuleh heregtei

Avatar

Зочин 2021-11-22 150.129.140.34

Хуцдаг халтар вэ

Avatar

Z 2021-11-22 98.169.36.32

Ooriinhoo toloo yavj bna gene. Niigmiin toloo yavaagui gene. Iim humuus l uls tord orohooroo huvia bodson huvalznuud bolood bgaa um shuu dee. Ooroonhoo toloo yavj bgaa bolohoor busdiin sain saihnii toloo niigemd oruulah huvi nemer baihgui gesen ug. Iim himuusiig songood baival utagshaa yavah argagui. Baruunii ezeltei zaluu bish harin darnaguuliin ueiin ezeltei hun baina. Huvi hunii huvid bol tolovshoogui userch haraisan bolovsrol muutai zaluu umuu daa.

Avatar

Ip 2021-11-22 202.55.188.39

Нийгмийн төлөө гэж хашгирдаг хүмүүс яг бидний төлөө явдаггүй. Хувь хүн олон тоон дээр нийгэм шүү дээ. Чи ч усан тархитай нөхөр юм өө.

Avatar

Зочин 2021-11-22 202.55.191.130

Жаахан хоржоонтой ч гэсэн юу болоод байгааг эвтэйхэн гаргаж ирээд ярьчихдаг нь зөв санагддаг шүү. Хэвлэлийнхэн нь хаалтын гэрээтэй тул заримыг нь дүлий юм шиг өнгөрөөгөөд байдаг.

Avatar

NARUTO 2021-11-22 192.82.92.201

Ene zaluu heden haltar tsaasny tuluu yavaagui l hunde ihenh humuusig bodvol unet zuil n mungu bish yumda Keep going man

Avatar

Зочин 2021-11-22 192.82.71.183

ГАЛУУ ӨВЧИН ЧИНЬ ДОТРОО ОЛОН ЯНЗ БАЙДАГ ГЭСЭН ЭНЭ НӨХӨР ЧИНЬ НҮД ЦАРАЙГАА ЗАСАЖ ИРЭЭД АВХУУЛСАН БАЙХ Ю М АЛЬ ШИЗО Д НЬ ХАМРАГДДАГ ЮМ БОЛДОО

Avatar

Зочин 2021-11-22 203.91.115.50

АН -ы үед элбэгдорж батүүл алтанхуяг нар бол шүүх прокурорыг дураараа зарч юм л бол барьж хорьж жагсаал цуглааныг тарааж ам үдэж байсан даа. зи.энхболд нь чиний үг таалагдахгүй байна гээд мик дураараа хааж байлаа гошного минь

Avatar

Orhon 2021-11-22 66.181.161.36

Hun doromjolj goloo zogooson boovoo saasan novshdoo ene novshnuudiin

Avatar

Зочин 2021-11-22 202.55.188.109

Амараа бол жинкэн манлайлагч залуу даа!

Avatar

gen z 2021-11-22 202.126.88.160

gudamjind tsagaan hooloidoh bol songodog arga, frantsid bugd nairamdah huvisgal, orsod sotsialist huvisgal, manaid ardchilsan huvisgal bugd l toosgonoos tamga ruu shiljsen dee. millenials odoo uursdiin duu hooloi tsag hugatsaa oron zaigaa ezleh tsag ni bolsoon, liberal nuluuguu ihesgehees uur argagui. gen z tsahimaar ali hediin udirdlagaa togtooson shuudee humuus l medehgui bolhoos technokrat gej muuluulaad bid huuhduud buh medeelliig salbar salbartaa hyanaj baidag bolhoor zaluu uyuud negnee demjih, demjleg huseh, medehgui chadahgui bol asuuh yariltsah heregtei. gehdee uls turiin togloomiin bootsoo durem baritsgui gedgiig l anhaarj zoliosondoo haramsahgui baihiig husey. amjilt!

Avatar

Зочин 2021-11-22 150.129.142.105

1

Avatar

Маш зөв 2021-11-22 202.21.127.160

Манай залуучууд энэ залуугаас суралцах юм их байна даа, төрийн төлөө биш ч өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө тэмцдэг байх хэрэгтэй. Дэмжиж байна шүү, троллуудаас айх хэрэггүй

Avatar

Зочин 2021-11-22 103.57.94.109

Ineed hurgeed baigaarai muu g*** bandi aa

Avatar

Шалдан 2021-11-22 202.126.88.58

Боловсролгүй халтар банди

Avatar

Зочин 2021-11-22 66.181.180.56

Боловсролтой п бичсэн царайг нь

Avatar

Иргэн 2021-11-22 139.5.217.86

Энэ алиа салбадахй одоо юу вэ??? Намгийн мэлхий байж өөрийгөө өргөмжилчихсэн ч байх шиг. Чамайг хэн тоож дагах юм бэ салбадай минь

Avatar

Зочин 2021-11-22 66.181.161.80

ЖИНХЭНЭ ХУДЛАА ГАР ДАА . ТРАНСЖЕНДЭР БОЛНО ГЭЭД ЯВЖ Ч МАГАДГГҮЙ ГАР КККККК.

Avatar

Зочин 2021-11-22 124.158.67.160

Тийм шүү. Таны нөлөө зарим УИХ -ын гишүүдээс хол давуу. Нөлөөгөө ашиглаж Монголдоо шударга хууль шүүхийг тогтооход ашиглаарай. Таныг дэмждэг хүмүүс олон олон…..

Avatar

Зочин 2021-11-22 66.181.189.220

УДАХГҮЙ АМЕРИК ЭЗЭД РҮҮГЭЭ ЯВНА БИЗ

Avatar

Bolormaa 2021-11-22 172.58.143.53

Tegsen ni deer! Tend hen ch haldahgui ajil hiij amidrahad l asuudal shiidegdchih gazar shdee!

Avatar

Зочин 2021-11-22 112.72.15.78

НИЙГЭМШЭЭГҮЙ, ДУРААРАА ДОНГОСОГЧ, ХАГАС ЗЭРЛЭГҮҮДИЙН НЭГ

Avatar

иргэн 2021-11-22 43.242.242.6

хар баас чинь хол очиж унгаасай

Avatar

zochin 2021-11-22 202.179.27.251

chi yu daa

Avatar

Иргэн 2021-11-22 202.126.89.119

Неолиберал үзэлтэй ийм илжигнүүд олшрох тусам үндэсний гэх зүйлс устаж яг л эх оронгүй тэнүүлчин еврэй шиг болцгооно доо.

Avatar

Any yls 2021-11-22 172.58.31.120

MAN-i har ygaadas ha ha dyygyi bai

Avatar

Зочин 2021-11-22 192.82.71.183

ҮГҮЙ ЭЭ ТЭР НЕОЛИБЕРАЛИСТАД ЧИНЬ ЭРҮҮЛ САРУУЛ ХҮМҮҮС БАЙДАГ БАЙЛГҮЙ ДЭЭ ЭНЭ НӨХӨР ШИГ ТӨРӨЛХИЙН СОГОГТОЙ СУРГУУЛЬД СУРААД Ч МӨСӨН ТОЛГОЙЛСОН ЮМ ОЙЛГОДОГГҮЙ НӨХӨД БАЙДАГГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

Bolormaa 2021-11-22 172.58.143.53

Eivreichuud Uhaalag undestnii uzelteigeesee bolj doromhluulsan bolohoos eh orongui boloogui!
Teneg Mongolchuudaa bitgii bidentei zuirluul!
Eh orontoi yum baij uhaan muutai undestnii uzelguigeesee bolj heden bieniihee mulguugaasaa bolj gazar nutag hun amaa urd hoid 2 hurshduu aldsaar odoo huntei yutaigaa 2 hurshduu uusaj baij erguu yum yarih yum da tanai Mongol!
Eivreichuud bid tolgoigoo ajilluulj baij busdiig hudulmurluulj hussenee big bolgodog humuus!

Avatar

zochin 2021-11-22 66.181.178.97

ESH KHUURKGHII, DUR DURAAA GOLOKHGUY , DUND CHUMUG SUUJEE GOLOKHGUYEE GEJ

Avatar

Зочин 2021-11-22 192.82.71.183

Бусдаас онцгой бол эрүүл биш л гэсэн үг дээ

Avatar

Зочин 2021-11-22 66.181.190.210

Zaluu min UIH ner devsheed dugui manejin dotroos temceerei

Avatar

Зочин 2021-11-22 66.181.185.242

ПАРЛАМЕНТЭД БАЙГАА ХУЛГАЙЧ НАРААС ИЛҮҮ ҮНЭН ҮГИЙГ ХҮРГЭДЭГ ТУЛ ГУДАМЖИНЫ УЛС ТӨРЧИД ИЛҮҮ НӨЛӨӨТЭЙ

Avatar

иргзн 2021-11-22 202.179.24.17

Монголд Улс төрч болоход ийм амархан гэж үү, Талбай дээр хэд Орилж, Хөгжлийн бэрхшээлтэй Каратэ иргэн зодож , Шүүхээр орж Торгуулиад Улс төрч , дараагийн Сонгуульд Намайг сонгоорой гээд нэрээ дэвшүүлээд Талбай дээр хашгирч яваад Гишүүн болхийн байна л даа

Avatar

Зочин 2021-11-22 103.26.194.126

Mash amarhan sh dee chi ih hurald garch irsen gishuudee neg har daa,yalanguyaa MANii gishuun gevel bor halzan tulugch garna,ene ih hurliin gishuudees hen ni zovj yu hiisen gej garsan be

Avatar

Зочин 2021-11-22 202.126.88.223

Rio tinto g omoorood bsan g*** bn. Taarval nam tsohinoo nohoin gologiig!!!

Avatar

Зочин 2021-11-22 203.91.115.50

гошного амрааг трубадаж *л

Avatar

Zochin 2021-11-22 202.126.90.58

Яг үнэндээ МАН ыг л шаварт унахаас сэргийлж дуугараад байгаа юм даа. МАН ДОТОРХИ ЗАЛУУЧУУД ААС ИЛҮҮ……

Avatar

Зочин 2021-11-22 150.129.140.34

Эхлээд бөгсөө арчиж сур

Avatar

Зочин 2021-11-22 202.126.88.50

УИХ-ын зарим заримдгаас илүү байгаа нь үнэн шүү. Хуучинсаг хүмүүс хэлбэрээ хөөгөөд дэмжихгүй байгаа байж мэднэ. Залуус, агуулга хөөдөг хүмүүс дэмжиж байгаа шүү. Амжилт.

Avatar

Зочин 2021-11-22 198.16.66.157

Нэг ч өдөр ажиллаж үзээгүй амар хялбар аргаар шантаажаар амьдарч ирсэн хүн. Энэ бид 2-н улс төр гэж юу байхав.

Avatar

Зочин 2021-11-22 203.91.115.54

Баас жорлон зайл

Avatar

Ө 2021-11-22 66.181.179.138

Нохой долоо. МАНын гишүүн ч АНыг дэмждэг гэнэ шүү. Нэртэйгээр нь Ганбаатарыг шүтэж, Доржхандыг тахидаг гээч. Худал шаасан ам бацаан

Avatar

Өвгөн Балдан 2021-11-22 103.229.122.14

Энэ залуу нэгийг бодож түүндээ итгэлтэй байдаг бол нэг сайн хэрэг. Гэхдээ олон түмэн чинь бас өөр өөр гэдгийг ухаараасай. Санаа нь зөв боловч арга нь буруу байж болохгүй. Энэ залуугийн үгэн дотор ёс жудаггүй үгс байдагт л би дургүй. .

Avatar

Зочин 2021-11-22 202.126.88.50

Өвөө өөрчлөгдөхгүй. Таны дуртай улс УИХ-аар дүүрэн байна. Ер нь та нарын дуртай улс өнөөдрийн лай ланчгийн эх уурхай. Гэхдээ энэ лай ланчгийг туулж, арьс махаараа мэдэрч байж л ухаарна. Өвөө ч бас ухаараасай.

Avatar

ZOCHIN 2021-11-22 119.40.98.177

Солиотой амьтан. ЭНэ л дутаж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж