Хийн зах зээл хямарч байна | News.MN

Хийн зах зээл хямарч байна

Хийн зах зээл хямарч байна

Хийн зах зээл хямарч байна

Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ өссөнөөс үүдэн дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгджээ. Үүний улмаас 2021 оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлт 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна.

ОПЕК-ийн орнууд болон АНУ-ын газрын тосны нийлүүлэлт мэдэгдэхүйц нэмэгдэх шинж төдийлөн харагдахгүй байгаа тул цаашид газрын тосны нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүйд хүрч, үнийн өсөлт үргэлжилж болзошгүйг шинжээчид онцолжээ.

"Умардын урсгал-2" төслийг АНУ болон зарим улсууд Европыг Оросоос хэт хамааралтай болно гэж үзсэний үндсэн дээр эсэргүүцсээр байгаа билээ.

Европын хувьд эрчим хүчний зах зээл хямарч эхэлсэн мэдээллийг CNN уламжлав. Учир нь ХБНГУ "Умардын урсгал-2" хийн хоолойн төслийг баталгаажуулах үйл явцыг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор Европ дахь байгалийн хийн фьючерс ханш 18 хувиар өсчээ.

Вашингтоны Стратеги, олон улсын судалгааны төвийн эрчим хүч, геополитикийн мэргэжилтэн Никос Цафос хэлэхдээ "Хийн зах зээл илтэд хямарч байгаа нь сэтгэл түгшээж байна" гэв.

CNN-ийн ажиглагчид Их Британид хийн үнэ өсч, өнгөрсөн сард Европ болон Их Британийн зарим үйлдвэрүүд ашиггүйн улмаас хаагдаж, хийн үнэ өсч байсан үедээ буцаж очсоныг онцолжээ.

"Goldman sachs"-ийн стратегичид "Хийн хоолойг ашиглалтад оруулах явц бидний тооцоолсоноос илүү удаан үргэлжилж байна" гэжээ. Тэд 2022 оны хоёрдугаар сар гэхэд тус хоолойгоор хий дамжиж эхэлнэ гэж таамаглаж буй аж.

Ирэх саруудад Европын хийн нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхгүй бол өвлийн улиралд айл өрх болон албан байгууллагуудыг хэвийн дулаанаар хангахад хүндрэл үүсэх эрсдэлтэй тулжээ.

Эрчим хүчний худалдааны “Трафигура” компанийн гүйцэтгэх захирал Жереми Уэйр “Financial Times”-аас зохион байгуулсан бага хурал дээр "Бидэнд яг одоо хангалттай хий байхгүй байна. Нөөцгүйн улмаас хүйтний улиралд Европын орнууд цахилгаан тасрах вий гэсэн айдастай байна" гэжээ.

Өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” компанийн төлөөлөгчидтэй уулзсаны дараа Европт хийн үнэ буурсан. Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч төрийн өмчит байгалийн хийн компанид Европын Холбоо (ЕХ) руу нийлүүлэлтээ нэмэгдүүлэх чиглэл өгсний дараа үнэ нь буурсан юм.

Эдийн засаг сэргэж, эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн сард Европт хийн үнэ огцом өсөөд байв.

В.Путин “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллерт Европын холбоон дахь компанийн хадгалах байгууламжууд руу хий шахаж эхлэхийг үүрэг болгосон. Тэрбээр “Үүний үр дүнд ОХУ гэрээгээр хүлээсэн үүргээ найдвартай, тогтвортой, тууштай биелүүлж, намар, өвлийн улиралд Европын түншүүдээ хийгээр хангах боломж бүрдэнэ” гэж онцлон хэлсэн билээ.

Монголд байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ Монголын нутгаар дамжуулан хийн хоолой татах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Өнгөрсөн оны наймдугаар сард эрмэлзлийн санамж бичигт талууд гарын үсэг зурснаар тусгай зориулалтын компани байгуулж, ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар хоёр улсын хамтарсан баг төлөвлөгөөний дагуу ТЭЗҮ боловсруулах ажлыг эрчимтэй өрнүүлж буй бөгөөд энэ ажил 70 хувьтай байна.

Энэ оны гуравдугаар сарын 12-нд "Газпром" компанийн ТУЗ-ийн гишүүд ирж, Шадар сайд тэргүүтэй удирдлагуудтай уулзаж, төслийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Өдгөө хийн хоолойн 960.5 км маршрутын зураг тодорхой болоод буй юм.

ТЭЗҮ боловсруулах ажил энэ онд багтаж дуусах аж. Үүний үр дүнд инженер, техникийн ажилтнууд нарийвчилсан ажилдаа орж, бэлтгэлийг хоёр жилийн хугацаанд хангаж, 2024 оноос төслийг албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөөд буй юм.

Эх сурвалж: ZASAG.MN, CNN, BLOOMBERG, EURONEWS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-21 109.70.100.34

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-21 45.12.221.164

МАНАЙ БАЙГАЛЬ СҮЙДСЭНИЙ ХАРИУД ГАНЦХАН ТЭРБУМ ДОЛЛАР ЧАМЛАЛТТАЙ БН ӨӨРСДИЙНХӨӨ ГАЗЫГ АШИГЛАХ ГЭХЭЭР ЭНЭ БАТЛАГА ГАЦААГЧ ГАЦААГААД БН ЭНЭ ХОРЛОН СҮЙТГЭГЧИЙГ ЯАНАА НЭЭРЭЭ

Avatar

Зочин 2021-11-21 64.119.18.225

Харин яах уу

Avatar

Зочин 2021-11-21 203.91.115.50

тэнэг г***й вэ? үхсэний байгаль сүйдэх алаа мааж хүүрээ

Avatar

Зочин 2021-11-21 66.181.161.54

Яаж байгаль сүйдэх гээд байна хамаа 1 сайхан халаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж