Хүйтний эрч -35 градус хүрч чангарна

Хуучирсан мэдээ: 2021.11.21-нд нийтлэгдсэн

Хүйтний эрч -35 градус хүрч чангарна

Хүйтний эрч -35 градус хүрч чангарна

Цаг уурын байгууллагаас өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасаар шуурахыг малчид, иргэдэд анхааруулав.

Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө хасах 16-21 градус, шөнөдөө 30-35 градус хүрэх төлөвтэй байна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 11-16 градус бол шөнөдөө -26 градус хүртэл хүйтрэх төлөвтэй байгаа ажээ. Говийн бүс, нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 3-8 градус бол шөнөдөө 11-16 градус хүйтэрнэ.

Ойрын үед хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан шуургатай тул малчид малаа ойрхон бэлчээрт гаргах, бага насны хүүхдийг малд явуулахгүй, хараа хяналтгүй орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав. Мөн жолооч нарыг техникийн бүрэн байдлаа хангахыг санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ГайхмаарГайхмаар
11
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж