Биеэ авч явах чадваргүй болсон 13 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Хуучирсан мэдээ: 2021.11.21-нд нийтлэгдсэн

Биеэ авч явах чадваргүй болсон 13 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Биеэ авч явах чадваргүй болсон 13 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Цагдаагийн байгууллагаас согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн, биеэ авч явах чадваргүй болсон 13 хүнийг өнгөрсөн шөнө ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Мөн гэр бүлийнхээ аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй хоёр хүнийг эрүүлжүүлэх байранд саатуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран өнгөрсөн шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ. Энэ үеэр дээрх арга хэмжээг авсан аж. Мөн цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан, согтуугаар жолоо барьсан 27 зөрчил илрүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж