“Марзан Шарав” цогцолбор байгуулахад 50 га газар шаардлагатай | News.MN

“Марзан Шарав” цогцолбор байгуулахад 50 га газар шаардлагатай

“Марзан Шарав” цогцолбор байгуулахад 50 га газар шаардлагатай

“Марзан Шарав” цогцолбор байгуулахад 50 га газар шаардлагатай

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас “Марзан Шарав Хишигтэн” ТББ-аас санаачилсан “Марзан Шарав цогцолбор” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд  танилцуулжээ.

“Марзан Шарав цогцолбор” байгуулахад 50 гаруй  га газар шаардлагатай бөгөөд төслийг санаачлагч иргэн Ч.Хишигчулуун Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 52-ын даваа, Согоотын ам, Тусгалын ам зэрэг байршилд санал ирүүлсэн байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Эдгээр байршлууд нь нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг урт хугацааны бодлогын бичиг баримтуудад аялал жуулчлалын бүсийн чиглэлээр тусгагдаагүй.

Иймд “Марзан Шарав цогцолбор” байгуулахдаа Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах нь зүйтэй. Уг цогцолборыг Тэрэлж болон Туул голын дагуу Чингисийн хүрээ орчим байгуулах саналтай байна” гэжээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид уг саналыг дэмжин, салбарын яаманд уламжлахаар болсон байна.

“Марзан Шарав цогцолбор” нь XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн bонголчуудын аж амьдрал, соёл урлагийн түүхийг харуулсан өв үлдээх, гадаад болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-21 202.179.25.161

50 га гаар яах гэж байгаад төмс ногоо тарихад хэрэглэдэг газар ш*** нь уу.

Avatar

Чөлөөт сэтгүүлч 2021-11-21 202.9.47.13

50 га байхдаа яахав дээ.

Avatar

Зочин 2021-11-21 66.181.189.220

МАРЗАГАНААД Л ГАНЦ ҮЙЛДВЭР БАРЬДАГ БОЛООСОЙ

Avatar

Зочин 2021-11-21 64.119.23.10

Ийм дэмий юманд ард түмний мөнгийг бүү зарцуулаач.

Avatar

Зочин 2021-11-21 109.70.100.34

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

mglchuud 2021-11-21 64.119.19.76

shal demii money ursen project bna uls orond heregtei oor bvteen baiguulalt hiivel deer bhaa

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-11-21 202.9.47.37

за иргэдээ их дэмждэг болж байгаа юм бол хаус хороололл барих 10 хан га газар хүсч өргөдөлөө маргааш өгьедөө хурдан шийдээдэд өгөөрэй дээ НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХУРАЛЫНИ ТӨЛӨӨЛӨГЧИД МИНЬ

Avatar

Зочин 2021-11-21 64.119.21.127

Төсөл гэж газар авдаг заль овоо хөгжиж байх шив.

Avatar

шийдвэр гаргачдад уламжлах н 2021-11-21 103.26.194.224

юу хийх гэж ийм том газар нэхнэ вэ.худал нэрээр их газар авч дамлаж зарах л санаатхй бна даа.энэ бүтэхгүй ээ

Avatar

Зочин 2021-11-21 66.181.177.73

Ёстой жинхэнэ Марзан Данзангууд бишээ Шаравууд уу даа.Хийх юм нь олдохгүй байна уу эсвэл худлаа ярих сэдэв олдохгүй байна уу?

Avatar

Зочин 2021-11-21 202.9.41.6

монголын өдөр бүр нь марзан амьдралтай болчоод байгаа байж газар мазар гэж тусдаа газар авч яадын. ямар ч газар шаардалгагүй

Avatar

Зочин 2021-11-21 192.82.78.239

Балайраад л. Ямар ч хэрэггүй. Тэрний оронд төрөөс дэмжээд олон улсын оүвшний гольфын талбай нэгийг барьчих аа

Avatar

ИРГЭН 2021-11-21 202.9.46.33

МАРЗАН ШАРАВЫН "МОНГОЛЫН НЭГ ӨДӨР " -ӨӨР БҮХЭЛ БҮТЭН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛБАЛ ДЭЛХИЙД ХААНА Ч БАЙХГҮЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙХАН ҮЗМЭР БОЛНО ДОО. ЭНЭ САНААГ ТӨР ЗАСАГ НЬ ӨӨДТЭЙХЭН ДЭМЖЭЭД ӨГӨӨСЭЙ БИЛЭЭ

Avatar

Зочин 2021-11-21 66.181.182.72

nohoin b**s

Avatar

Зочин 2021-11-21 202.179.25.161

тэнэгт 5 га газарт өөрснөө эхлээд юм хий дараа нь олигтой юм болсон байвал нөхөн олговор өгч болох юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж