“Марзан Шарав” цогцолбор байгуулахад 50 га газар шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2021.11.21-нд нийтлэгдсэн

“Марзан Шарав” цогцолбор байгуулахад 50 га газар шаардлагатай

“Марзан Шарав” цогцолбор байгуулахад 50 га газар шаардлагатай

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас “Марзан Шарав Хишигтэн” ТББ-аас санаачилсан “Марзан Шарав цогцолбор” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд  танилцуулжээ.

“Марзан Шарав цогцолбор” байгуулахад 50 гаруй  га газар шаардлагатай бөгөөд төслийг санаачлагч иргэн Ч.Хишигчулуун Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 52-ын даваа, Согоотын ам, Тусгалын ам зэрэг байршилд санал ирүүлсэн байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Эдгээр байршлууд нь нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг урт хугацааны бодлогын бичиг баримтуудад аялал жуулчлалын бүсийн чиглэлээр тусгагдаагүй.

Иймд “Марзан Шарав цогцолбор” байгуулахдаа Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах нь зүйтэй. Уг цогцолборыг Тэрэлж болон Туул голын дагуу Чингисийн хүрээ орчим байгуулах саналтай байна” гэжээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид уг саналыг дэмжин, салбарын яаманд уламжлахаар болсон байна.

“Марзан Шарав цогцолбор” нь XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн bонголчуудын аж амьдрал, соёл урлагийн түүхийг харуулсан өв үлдээх, гадаад болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж