“Astroworld”-ийн эсрэг 2 тэрбум долларын нэхэмжлэл гаргав

Хуучирсан мэдээ: 2021.11.21-нд нийтлэгдсэн

“Astroworld”-ийн эсрэг 2 тэрбум долларын нэхэмжлэл гаргав

“Astroworld”-ийн эсрэг 2 тэрбум долларын нэхэмжлэл гаргав

Арван хүний ​​амь нас авч одсон “Astroworld” хөгжмийн наадмын дараагаас тоглолтод оролцсон реппер Травис Скотт, Дрейк нар болон арга хэмжээг зохион байгуулсан “Live Nation”, “Epic Records”, “Apple Music”-ийн эсрэг гаргасан нэхэмжлэлүүд тасралтгүй нэмэгдсээр байна.

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар шүүхэд 200 гаруй нэхэмжлэл иржээ. Тэр дундаа хуульч Томас Хенригийн 300 хохирогчийг төлөөлөн Техас муж улсын Харрис дүүргийн шүүхэд гаргасан хоёр тэрбум ам.долларын нэхэмжлэл хамгийн томд тооцогдож байна.

Үүнээс өмнө "мэдрэмжгүй, хайхрамжгүй хандсан" гэдэг үндэслэлээр Травис Скотт, Дрейк, "Live Nation", "Apple Music"-ийн эсрэг 750 сая ам.долларын нэхэмжлэлийг Мягмар гаригт гаргажээ.

Хуульч Хенригийн хэлснээр, өөр 120 хүн нэхэмжлэл гаргахаар хөөцөлдөж байгаа аж.

“Astroworld” хөгжмийн наадам арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Техас муж улсын Хьюстон хотод болсон билээ. Хоёр өдрийн арга хэмжээний үеэр болсон тогтолтод 50 мянга орчим хүн цугласан байв. Энэ үеэр хөл хөдөлгөөнд даруулсан хүмүүсийн биеийн байдал огцом муудаж, энд тэндгүй унаж эхэлсэн боловч тоглолт үргэлжилсээр байжээ.

Шуурхай арга хэмжээ аваагүйн улмаас 300 шахам хүн гэмтэж бэртэн, 10 хүний амь нас хохирсон юм. Үхлийн шалтгааныг тогтоохоор нас барсан хүмүүсийн биед задлан шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

Скоттын өмгөөлөгчид болон Хьюстоны цагдаагийн хэлтсийн аль аль нь тоглолтыг зогсоох эрхгүй байснаа мэдэгдэж, тоглолт үргэлжилсэн явдалд бие биенээ буруутгаж буй. Харин наадмыг зохион байгуулагч “Live Nation” компани мөрдөх ажиллагаанд бүх талаар туслахаа амлажээ.

Скотт тоглолтын үеэр нас барсан хүмүүсийн оршуулгын зардлыг төлнө гэж мэдэгдсэн юм. Эмгэнэлт явдалтай холбоотойгоор түүний карьерт асуудал үүсч эхэлсэн бөгөөд “Nike” реппертэй хийсэн пүүзний сурталчилгааны ажлаа хойшлуулсан бол “Fortnite” видео тоглоом Скотттой холбоотой тоглоомын худалдаагаа зогсоожээ.

ЭХ СУРВАЛЖ: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж