Уулын уруу ковш онхолдож, нэг хүн нас барав | News.MN

Уулын уруу ковш онхолдож, нэг хүн нас барав

Уулын уруу ковш онхолдож, нэг хүн нас барав

Уулын уруу ковш онхолдож, нэг хүн нас барав

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Майхан толгойн Бясалгалын-Ам гэх газарт уулын уруу ковш онхолдож, хоёр хүн дарагдан, нэг нь амь насаа алдсан байна. Тодруулбал, уулын хажуугийн газар тэгшилж байсан дугуйт түрэгч онхолдсон ноцтой осол өчигдөр 14:00 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ. 

Ослын улмаас  “Ноён трейд” ХХК-ийн туслан гүйцэтгэгч, 30 настай эрэгтэй гэмтсэн тул Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна. Харамсалтай нь, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харъяат иргэн, 30 настай, эрэгтэй Г нас барсан тул цогцсыг гаргаж, дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-21 109.70.100.34

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж