Мэргэжлийн хяналтынхны ажил багадсан уу?

Хуучирсан мэдээ: 2021.11.21-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтынхны ажил багадсан уу?

Мэргэжлийн хяналтынхны ажил багадсан уу?

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шаардлага хангахгүй нүхэн жорлонг буулгуулжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах автомашин үйлчилгээ эрхлэгч “Дабль Эйт ХХК”-ийн ашиглаж байсан стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлонг буулгах шаардлага тавьж, ариутгал халдваргүйтгэл хийлгэсэн тухай цахим хуудастаа мэдээлэв.

Иргэд мэргэжлийн хяналтынхны ажил багадсан болохыг шүүмжилж буй. Гэхдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өөрсдөө ч ажлаа “мэдэхгүй” байгаа бололтой. Энэ талаар тус газраас тодруулсан ч Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтынхан хариуцна гэсэн мэдээлэл өгсөн.

Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газраас дээрх ажлыг зохион байгуулаагүй гэсэн тайлбар өгч байгаа юм. Тус дүүргийн мэргэжлийн хяналтын газраас “Дүүргийн хэмжээнд нүхэн жорлон булуулах ажил зохион байгуулаагүй тул мэдэхгүй. Цахимд нийтлэгдсэн мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар мэднэ” гэв.

“Дабль Эйт ХХК” нь хотын төвд буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд байрладаг, дүүргийн хэмжээнд автомашины ачилт хариуцдаг ажээ. Тус компанийн захирал н.Ариунтуяа хэлэхдээ “Үйл ажиллагаа явуулаад нэг жил болж байна. Мэргэжлийн хяналтын газраас хотын төвд стандарт бус нүхэн жорлон ашиглаж болохгүйг сануулж, ариутгах зөвлөмж өгсөн. Энэ дагуу бид нүхэн жорлонгоо булж, хлорамины уусмалаар ариутгасан. Ариун цэврийн асуудлыг Төв цэнгэлдэх хүрээлэнтэй тохиролцож шийднэ. Манайх мэргэжлийн хяналтын газрын зөвлөмжийн дагуу л нүхэн жорлонгоо буулгасан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж