Тойм: Хятадын хариутай зөрдөггүй PCR-ийн төхөөрөмж авна гэв үү? | News.MN

Тойм: Хятадын хариутай зөрдөггүй PCR-ийн төхөөрөмж авна гэв үү?

Тойм: Хятадын хариутай зөрдөггүй PCR-ийн төхөөрөмж авна гэв үү?

Тойм: Хятадын хариутай зөрдөггүй PCR-ийн төхөөрөмж авна гэв үү?

“Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр Covid-19 цар тахлын хамрах хүрээ хумигдаж буй энэ үед төр одоо л Хятадын талын хариутай зөрдөггүй PCR шинжилгээний төхөөрөмж авна гэж мэдэгдсэн нь анхаарал өөрийн эрхгүй татав. Энэ тухай өнгөрсөн Даваа гариг (2021.11.15)-т Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тэргүүтэй албан тушаатнууд Замын-Үүд боомтын ажилтай танилцах үеэр “ам ангайжээ”.

Юу ч гэх вэ дээ. Монголдоо шинжилгээ өгсөн жолооч нарын шинжилгээний сөрөг хариу Хятадын талд эерэг болон "хувирч", монголчуудын ажил үргүйдэж, хохирол амссан билээ. Гэтэл одоо л энэ тухай ярьж байгаа нь харамсалтай юм. Ньюс агентлаг энэ сэдвээр өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудын тоймоо эхлүүлж байна.

Жолооч нар богино хугацаанд тээвэрт гарах боломжоор хангаж өгөхийг хүсэв

БНХАУ-ын Эрээн хотод Covid-19 тархсантай холбогдуулан Эрээн автозамын боомтын үйл ажиллагааг өнгөрсөн сарын 14-нөөс тодорхойгүй хугацаагаар зогсоож, Замын-Үүд боомтоор орж ирдэг ачаа тээвэр саатсан.

Сангийн сайд Б.Жавхлан Дорноговь аймгийн удирдлагууд, жолооч нартай уулзахдаа Монгол Улс, БНХАУ-ын хил нээхэд шаардлагатай чингэлэг тээвэр, тусгаарлах байр, Хятадын талтай хариу зөрдөггүй PCR шинжилгээний төхөөрөмж авах зэргийг шуурхай шийдвэрлэхэд Засгийн газар бүх талаар дэмжинэ гэж онцолсон юм.

Энэ үеэр БНХАУ-ын талаас чингэлэг тээврийн терминал байгуулах, жолооч хоорондын харилцаа үүсэхгүй байхаар тээвэр логистикийн үйлчилгээг цаашид нэвтрүүлэх саналыг ГХЯ-д тавьсан бол Замын-Үүдэд тээвэр хийж буй жолооч нарын хувьд аль болох богино хугацаанд тээвэрт гарах боломжоор хангаж өгөхийг хүсч буйгаа илэрхийлэв.

“Жолоочийн эрх зүйн байдал өмнөх хуулиасаа дээрдээгүй”

Энэ долоо хоногт онцлох үйл явдлын нэг нь Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг дэмжихгүйгээ илэрхийлсэн. Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдэг дээр санал нэгдсэн. Учир нь жолоочийн эрх зүйн байдал өмнөх хуулиас дээрдсэнгүй.

Оруулж ирсэн хуульд Даатгалын корпораци, Үндэсний зөвлөл байгуулах асуудал тусгагдсан байсан.

Нэгэнт хэвшсэн асуудлыг Даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллагаар шийдүүлэх нь буруу. Тиймээс үүнийг төр биш, хувийн хэвшил зохицуулах нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаарт, даатгуулагчийн даатгалын мөнгөөр нөхөн төлбөр олгохоос гадна сургалт сурталчилгаа явуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдийг давтан сургалтад хамруулах зэрэгт зарцуулах гэж байгаа нь буруу учраас дэмжих боломжгүй" гэсэн юм.

Ажлаа тасалж, хоцорсон УИХ-ын гишүүд олон нийтээс уучлалт гуйна

УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудал энэ долоо хоногт яригдсан. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын баг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад буй юм. Уг дүрэмд УИХ-ын гишүүн чуулганы болон байнгын хороо, дэд хорооны хурлыг гурав ба түүнээс дээш тасалсан, хоцорсон хугацаа нь ажлын гурван өдрийн цагаас дээш бол УИХ-ын Ес зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны хурлаар хэлэлцэж, хатуу сануулах, олон нийтээс уучлалт гуйлгах зохицуулалтыг тусгажээ.

Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулна

Энэ долоо хоногт болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэв. Нийслэлийн гэр хороололд 201 мянган өрхтэй. Нийт хог хаягдлын 48 хувь нь сайжруулсан түлшний үнс. Улаанбаатар хотод хог дахин боловсруулах 36 үйлдвэр байгаагаас 17 нь идэвхтэй ажилладаг. Цаашид хог хаягдлыг боловсруулах том үйлдвэр байгуулах шаардлага тулгарчээ.

Нийслэл нийт хогийнхоо 90 хувийг булдаг. Гэр хорооллын нийт хогны 48 хувийг эзэлж буй үнсийг дахин ашиглах, боловсруулах талаар судалгаа хийж байгаа аж. 20 хувьд нь үнс орсон барилгын материал, хот тохижилтын хавтан хийх туршилт амжилттай болжээ.

Улаанбаатар хот 2024 он гэхэд хог хаягдлын менежментэд жилд 44 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсон байна. Үүнээс 12.3 тэрбумыг хог шатаах, 29 тэрбумыг тээвэрлэх, 3 тэрбумыг булахад зарцуулах нь.

Төрөөс 2022 онд баримтлах мөнгөний бодлогыг батлав

Энэ долоо хоногийн онцлох гол үйл явдлын нэг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан явдал байв. Тогтоолын төсөлд 2022 онд инфляц 6.5 хувь байхаар төсөөлсөн. Өнөөдрийн байдлаар инфляц 12-13 хувьд хүрээд буй юм.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр “Хаан” банкны хувьцаа эзэмшилттэй холбоотой асуудлаар Монголбанк тэргүүтэй холбогдох байгууллагууд хууль тогтоомжийг чанд баримтлан ажиллаж, гишүүдэд мэдээ, мэдээлэл хүргүүлэхийг үүрэг болгосон юм. Улмаар Банкны тухай болон бусад хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллаагүй бол, хууль зөрчиж, ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцохоо сануулав.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг (ХНН)-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэв.

“MOH-П1”, “MOH-П2” зээлээс Улаанбаатар төмөр зам” XHH-ийн 1998-2015 онд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцох тухай 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр 52 дугаар тогтоолыг УИХ баталсан. Tyc тогтоолыг хэрэгжүүлэх хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэж тогтоосон байдаг.

Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон “Улаанбаатар төмөр зам” XHH хамтран тооцоолсноор суутган тооцогдсоны дараа дээрх зээлийн үлдэгдэл 5.2 тэрбум иен буюу Монголбанкны 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар 13.1 тэрбум төгрөг байна. Tyc өдрөөс хойших хугацаанд xүү, алданги тооцогдож буй бөгөөд 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 160.6 тэрбум төгрөгт хүрчээ.

“Улаанбаатар төмөр зам” XHH нь 2017 онд 6.1 тэрбум төгрөг, 2018 онд 3.6 тэрбум төгрөг, 2019 онд 5.7 тэрбум төгрөг болон 2020 онд 11.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай тус тус ажилласан. Энэхүү санхүүгийн үp дүнгээр зээлийг бүрэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд буй аж.

Иймд Өрийн удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3 дахь заалтын дагуу “Улаанбаатар төмөр зам” XHH-ийн авсан “MOH-П1”, “MOH-П2” зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэх, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш үүссэн алданги, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн тодорхой хэсгийг “Улаанбаатар төмөр зам” XHH-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, үлдэгдэл төлбөрийг 2021-2025 онд улсын төсөвт төлөх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж хянана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн зорилт нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох этгээдийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршиж буй аж.

Харин Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгө, бусад улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэрийг ашиглах, гүйлгээнд оруулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй. Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээнээс учирч болох эрсдэл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахгүй аж. Өөрөөр хэлбэл энэ төрлийн харилцаа нь Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “Хоёр иргэн хоорондоо тохиролцож, худалдаа хийж байгаа технологийг бид хуульчилж болохгүй. Гэхдээ зохицуулалт хийж иргэдийн мөнгийг койн санал болгон төвлөрүүлж, түүгээрээ мөнгө угааж байна уу, эх үүсвэр нь албан ёсных уу гэдгийг шалгаж тогтоох нь чухал. Тиймээс ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг биелүүлж, олон улсын санхүүгийн харилцаанд оролцох нь зүй. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч найман биржид тавих шаардлагыг тодорхой болгож, Санхүүгийн зохицуулах хороо түүнийг нь хянадаг, мөнгөний эх үүсвэрээ үнэн бодитоор мэдээлдэг болгох ёстой” гэв.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ бий бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх, төлбөр тооцооны үйлчилгээнд хамаарахгүй, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг аль нэг байгууллагын хяналт, зохицуулалт дор байдаггүй. Энэ нь зөвхөн санхүүгийн хэрэглэгч өөрийн сонголтын хүрээнд биткойн арилжаа болон цахим хуудсаар дамжуулан криптовалютыг биржийн зарчмаар арилжаалж буй юм.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг түр завсарлага авав.

Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэсэн зохицуулалт орсон.

Энэ хүрээнд УИХ дахь олонх, цөөнхийн бүлэг, Ерөнхийлөгч, Засгийн газар, ХЭҮК, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын баг шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ.

Ажлын багт 31 нэр дэвшигч материалаа ирүүлснээс 29-ийг нь бүртгэж, 2-ыг нь бүртгэхээс татгалзсан байна. Улмаар сонгон шалгаруулалтын явцад 4 хүн нэрээ татаж, 1 хүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 1 хүн ярилцлагад ороогүй тул бүртгэлээс хасч, нийт 24 хүн нэр дэвшчээ.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Нэр дэвшигчид УИХ-ын гишүүдтэй ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг бичгээр авах шаардлагатай. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилгооны нээлттэй сонсгол явуулах үед иргэдийн оролцоог бүрэн хангаагүй. Тиймээс ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшигчдийн ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ-т өгч хянуулах ёстой. АТГ-аас мэдүүлгийн хариу ирэх хүртэл АН-ын бүлэгт завсарлага өгч байна” гэсэн юм.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томиллоо

Энэ долоо хоногт Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томиллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах заалт оруулсан. Тодруулбал, “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэсэн зохицуулалт орсон.

Энэ хүрээнд УИХ дахь олонх, цөөнхийн бүлэг, Ерөнхийлөгч, Засгийн газар, ХЭҮК, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын баг шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.

Ажлын багт 24 иргэн материал ирүүлснээс олонхын санал авсан Х.Хашбаатар, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарыг нэр дэвшигчээр танилцуулсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо нь Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдэл гэдэг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс хараат бус бие даасан байх, эргээд хяналт тавих байгууллага. Тиймээс Үндсэн хуулийн суурь зарчимд хүндэтгэлтэй хандах нь чухал. Та бүхэн томилогдсоны дараа шударга ёсны хүсэмжлэлийн төлөө хийсэн реформыг баллуурдах, халтардуулах хууль бус ёс зүйн зөрчил гаргасан хэн ч байсан та нар хариуцлага тооцох ёстой” гэж анхааруулав.

“10 их наяд төгрөгийн бодлогын үр дүнд эдийн засаг 5 орчим хувиар сэргэсэн”

“Цар тахал ба эдийн засаг” уриан дор Төрийн ордонд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум болов. Шадар сайд С.Амарсайхан тус форумд оролцож, үг хэлэхдээ “Энэ хүнд цаг нөхцөлд Засгийн газар 10 их наяд төгрөгийн бодлого гаргаж, ажлын байр хадгалах, экспортыг дэмжих, импортыг орлох хэмжээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжихээр санхүүгийн эх үүсвэр гарган ажилласан. Үүний үр дүнд 260 мянган ажлын байр алдагдах эрсдэлийг багасгасан. Хэдийгээр айл гэрийн амьдралд үр өгөөж нь шууд тусахгүй байгаа ч улсын эдийн засаг 5 орчим хувиар өссөн” гэв.

Судалгаагаар жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал, төрийн нэгдсэн зохицуулалт хийж, төрийн албаны хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.

С.Энхболд: Covid-19-ийн тохиолдлын тоо сүүлийн 3 долоо хоног дараалан буурлаа

Улсын хэмжээнд PCR шинжилгээгээр батлагдаж буй Covid-19-ийн тохиолдлын тоо сүүлийн гурван долоо хоногт идэвхтэй буурсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв. Тэрбээр “Цар тахлын оргил үед улсын хэмжээнд 22 мянган ор дэлгэж байсан бол сүүлийн үед батлагдсан тохиолдлын тоо долоо хоног тутамд 5000-аар буурч байна” гэж онцолсон юм.

Халдварын тоо буурч байгаа нь вакцинжуулалттай салшгүй холбоотой.

Өнөөдрийн байдлаар 18-аас дээш насны иргэдийн 26 хувь нь гуравдугаар тун хийлгээд байна. Олон улсад иргэдээ гуравдугаар тунд хамрагдахыг уриалж байна. Манай улс ч гуравдугаар тунд хамрагдах иргэдийг идэвхжүүлэхийг зорьж байна” гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэв.

Улсын хэмжээнд энэ сарын 1-нээс урлаг, спортын үйл ажиллагааг нээсэн. Ингэхдээ гуравдугаар тунд хамрагдсан, эсхүл түргэн оношлуураар шинжилгээ өгч хариу нь “сөрөг” гарсан хүмүүсийг урлагийн тоглолт, спортын тэмцээн үзэхийг зөвшөөрсөн. Мөн төрийн байгууллагуудаас бусад аж ахуйн нэгж шинэ жилийн баяраа тэмдэглэх боломжтой гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд дурдсан юм.

Өнөөдрийн байдлаар өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо буурч байгаа ч бид тайвшрах болоогүйг тэрбээр анхааруулав. Учир нь манай улсад дэгдэж байгаа цар тахлын гуравдугаар давалгаа нь Covid-19-ийн дельта хувилбар юм. ОХУ, Европын холбооны зарим улсад цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлсэн, өдөрт илрэх тохиолдол, нас баралт нэмэгдэж байгаа юм.

Түүний хэлснээр, манай улсын хувьд, Баян-Өлгий аймагт вакцинд хамрагдах иргэдийн идэвх сул байгаа аж. Харин Архангай, Дорноговь, Өмнөговь аймагт вакцины гуравдугаар тунд хамрагдсан иргэдийн хувь 20-30 болж, идэвх хамгийн сайн байгааг хэлсэн юм. Вакцины гуравдугаар тунд хамрагдсанаар цар тахлын дараагийн мутаци  хувилбарын тархалтаас сэргийлэх бүрэн боломжтой” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ylcuun xamgaaltad 2021-11-21 132.194.33.142

TAM

Avatar

KAMERUN TIIRNE, ALXAM TUTAMD COX KAMEREEAR XANGAJ,kovidtoi opyylgye 2021-11-21 132.194.33.142

kovidoor oyd, tzos shynaj + CHUTGURUJ
upgeduun ociig,ajliig blokloj coliotoi zanimaetsya NASTIM.

Avatar

zopuydaar byzaplaj, KOVIDTOI OPUULGYIE. 2021-11-21 132.194.33.142

bny bnyy?fx

Avatar

-zanimaetsya NASTIM 2021-11-21 132.194.33.142

HOT

Avatar

HOMEDEP BARILGIIN SHOPy SHUNAJ,EZDIIG ALSANBAIJ BOLZSHGYU 2021-11-21 132.194.33.142

coedunyaetsyayj

Avatar

blr 2021-11-21 132.194.33.142

Cj

Avatar

BAINGA YLEG,XULGAIJN 2021-11-21 132.194.33.142

DANXAR

Avatar

damjuul 2021-11-21 132.194.33.142

OB?1

Avatar

zasaglalaaraa, Cham deep nyyj ashuglaj,goenyy gexees bainga yntvyi xylgailj,ymxii xot bolgoj baigaa XYNEER vaktsinjuuljc 2021-11-21 132.194.33.142

ta nap if baitygai,shynal,uupsdiigoo xaichildag xaichin xyn, TSAGAAN ARISTNUUDIIG GUILAGCHLUULJ,XOPPIJBAIXIIG XARLAA

Avatar

bAYNg 2021-11-21 216.38.195.77

teneg

Avatar

oyd,anglid bl Oueen,xugshin , top, er yalgaagyi bainga baby syns segserj galzyyrj bgn baix.xot ymxiipyylj 3 jul tz ,onpyy shynaj bilduujilj nyyrschin tabletnii,xurgugchnii shyys goojulj,NYYRS zuuj xot BAAZ SERBES XULDUUX UYM BAIX 2021-11-21 132.194.33.142

gergyi gyilagchin, negr traktutch, gegeen tsagaan udur emptiin,ux delgyyreep emegtei xxybtsaslaj,GANTSARAA GAZAR UXAJ ,baishin barij oyd bildyychilj+ yrbagchdaar nyyrjilj baixiij xarlaa. biz ardsygusd,komissiin,

Avatar

Xyn ymar baix ni xamaagyi,MUU yum xiidgyi baix shaardlagatai 2021-11-21 132.194.33.142

gyilagchid TAARSAN xymyyseer zasaglaj 2 zalyy alaj,xynii gants xyyxed a

Avatar

Зочин 2021-11-21 132.194.33.142

erdemtnii gants xyyxed alaj,xylgailj iplee.

Avatar

Зочин 2021-11-21 217.114.215.134

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-21 66.181.177.73

Хятадын хариутай таардаг PCR төхөөрөмж авна гэдэг чинь:Эсвэл:
1.Монголд амь биегүй төхөөрөмж хүртэл авилгач болдог юмуу эсвэл
2. Манай өнгөрсөн хугацаанд хийж ирсэн бүх шинжилгээ худлаа эсвэл
3 Манай дарга нар PCR шинжилгээн дээр мөнгө хийхээ больж, үнэнээр нь
тооцдог болохоос өөр аргагүй байдалд орж. Энэ нь тэдний шинжилгээг сөрөг гэж
худлаа хариу гаргаад олдог мөнгө нь хил хааснаар тэдэнд учирсан алдагдлаас бага байна.
Ийм төр засагтай улсчинь яах вэ? АТГ төхөөрөмжийг шалгалтай биш.

Avatar

зочин 2021-11-21 66.181.161.110

Тэгээд Хятадын хараат тэдний тест нь зөв манайд байсан нь хуурамч болж таарч байна уу. Юу гэж ойлгох вэ. Яачихсан төр вэ ярьж хэлж шийдэж байгаа шийдвэрүүд нь дандаа нэг үлбэнцэг байхын.

Avatar

Зочин 2021-11-21 150.129.142.72

Hamgiin chadvargui Zasgiin gazar tuuhend. Darui ogtsroh heregtei dee

Avatar

Зочин 2021-11-21 103.26.194.120

Хэ хэ PCR нь тэгээд аль худлаа байсан болж таарав худлаа төхөөрөмжөөр ямар их хүмүүс хохирч хэлмэгдсэн бол гэж бодсон чинь сонин санагдлаа хариу нь Зөрдөг PCR хэрэглэж байсан болж байна уу

Avatar

Зочин 2021-11-21 203.91.115.53

Ийм чадваргүй засаг өөр яана гэж? Тэд өөр юу хийж чадах вэ?

Avatar

Иргэн 2021-11-21 59.153.85.210

хийлгээд хор нөлөөг нь мэдсэн болохоор дахин хийлгэхгүй ээ. 7 тэрбум хүнийг 1 тэрбум болгох зорилготой хийгдэж буй ажиллагаа гэдэгт итгэсэн.

Avatar

Зочин 2021-11-21 202.9.40.166

Худлаа ухуулга хийж болохгүй. Өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга нь вакцин гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрсөн байга. Баабар хүртэл вакцин хийлгээрэй гэж хэлээд байгаа шүү дээ.

Avatar

Вакцин хийлгэж болохгүй монголчууд ааа 2021-11-21 46.27.145.211

Наад вакцин чинь алаад байна алаад байна 😡 зөвхөн сүүлийн 5 хан сард 75 тамирчид зүрх нь хаагдаж эсвэл цус бүлэгнэлт болж нас барсан байна шүү. Aguero сүүлийн жишээ- Барселона багийн тоглогч вакцин хийлгэсэн чинь 6 долоо хоногийн дараа тоглох боломжгүй болчлоо.одоо зүрх нь хаагдах гээд болохгүй аргагүй эрхэнд болиж байна даа .🤮 Австралид 100000 хүн вакцинаас болж эрүүл мэнд нь хохирсон гэж нам засгаасаа төлбөр шаардаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж