Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19-ийн 509 тохиолдолд бүртгэгджээ. Үүнийг задалбал, Улаанбаатарт 270, орон нутагт 239 тохиолдол тус тус бүртгэгдсэн бол гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Халдварын улмаас өнгөрсөн хоногт 41-80 насны долоон хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8567 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1368 нь хүүхэд, 340 нь жирэмсэн эмэгтэй байна. Мөн гэрийн ажиглалтад 17967 хүн байна.
Холбоотой мэдээ