Шадар сайд иргэдийн өрийн дэвтэр зузаарсныг "мэдээгүй"

Хуучирсан мэдээ: 2021.11.21-нд нийтлэгдсэн

Шадар сайд иргэдийн өрийн дэвтэр зузаарсныг "мэдээгүй"

Шадар сайд иргэдийн өрийн дэвтэр зузаарсныг "мэдээгүй"

Гэр хороололд өрийн дэвтэр зузаарч, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, эдийн засгийн хямрал иргэдэд хүндхэн дарамт болж буй. Шадар сайд С.Амарсайхан бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг мэддэггүй бололтой, ямартай ч худалдагчийг гайхашруулав. Түүний хувьд хүнсний дэлгүүрүүдэд өрийн дэвтэр зузаарсныг мэдээгүй бололтой.

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр (2021.11.20) Чингэлтэй дүүргийн наймдугаар хороонд байрлах нэгэн хүнсний дэлгүүрт "зочилж", худалдагчаас нь “Барааны үнэ хэр нэмэгдэв, хүмүүс зээл авдаг уу” гэж асуув. Хариуд нь худалдагч “Барааны үнэ нэмэгдсэн, хүмүүс ууртай байна”. “Хүмүүс байнга зээл авдаг, өдөр бүр л зээлдэг” гэх зэргээр товчхон хариулсан юм.

Дараа нь Шадар сайд “Мах зардаг уу, килограмм нь хэдэн төгрөг вэ” гэж үгээ зөөж ядан асуув. Хариуд нь “Мах уу, үйлдвэрийн мах зардаг. Килограмм нь 12000 төгрөг” гэхэд бас л “Боорцог танайд өдөртөө ирдэг үү, танай дэлгүүр хэдэн цаг хүртэл ажиллаж байна вэ” гэж асуув. Худалдагч “Боорцог өдөр өдөртөө ирдэг, манайх 09:00-23:00 цаг хүртэл ажилладаг” гэж хариулснаар харилцан яриа өндөрлөв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
13
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж