Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр өргөн хэрэглээний хүнсний барааны үнийн судалгааг танилцуулдаг. Тус газрын ажиглалтаар махны үнэ дунджаар 100 төгрөгөөр нэмэгдсэн бол ногооны үнэ ч бас өссөн дүнтэй байна.
Махны дундаж үнэ
Энэ сарын гуравдугаар долоо хоногт хонины ястай мах килограмм (кг) нь дунджаар 10870 төгрөгийн үнэтэй байгаа бол үхрийн ястай мах кг нь дунджаар 13556 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буюу 113 төгрөгөөр нэмэгджээ. Мөн хонины мах 1 хувиар буюу 107 төгрөгөөр өссөн байна. Тухайлбал, үхрийн мах “Хүчит шонхор”, “Хархорин” захад хамгийн хямд буюу дунджаар 11500 төгрөг байгаа бол “Саруул” захад хамгийн үнэтэй буюу 16500 төгрөгөөр зарагдаж байна. Мөн хонины мах “Хүчит шонхор” захад кг нь 8700 төгрөг, “Саруул” захад 14000 төгрөгийн үнэтэй байгаа юм.
ГУРИЛЫН ҮНЭ
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1800 төгрөгийн үнэтэй байна. Тодруулбал,
- Нэгдүгээр зэргийнх 1300-1600 төгрөг
- Хоёрдугаар зэргийнх 969-1200 төгрөгийн үнэтэй байна.
Хүнсний ногооны үнэ
Ногооны үнэ дунджаар 5.5 хувиар нэмэгджээ. Тодруулбал, монгол төмс кг нь 1061 төгрөг бол монгол лууван 6.9 хувиар өсч, кг нь 2729 төгрөг, монгол байцаа 8.3 хувиар өсч, 2192 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин бусад ногооны үнэ тогтвортой байна.
Холбоотой мэдээ