Японы жуулчдыг Монголд аялахыг уриална гэв

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Японы жуулчдыг Монголд аялахыг уриална гэв

Япон  улсын Нигата мужийн захирагч Хирохико Изумида тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд нийслэл  хотод айлчилж байна.  Японы олон улсын  Жайка байгуулагатай хамтран Монгол Улс болон Улаанбаатар хотод олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн Нигата мужийн удирдлагуудыг Нийслэлийн Засаг дарга Г. Мөнхбаяр өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэдэнд  Улаанбаатар хотын өнөөгийн байдлыг танилцуулж, цаашдын хамтын  ажиллагааны шинэ боломжуудын талаар ярилцжээ.
Сүүлийн үед тулгамдаж байгаа асуудлын нэг бол шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй, нийслэлд хүн амын тоо эрс нэмэгдэж байгаа асуудал юм. Энэ хэрээр дэд бүтэц, нийгмийн салбарын олон асуудал урган гарч ирж байна гэдгийг Улаанбаатар хотын захирагч онцлов. Нигата мужийн захирагч ноён Хирохико Изумида аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах боломжийг олж харснаа хэллээ. Өөрөөр хэлбэл аялал жуулчлал хөөсөн Япон хүмүүсийн хувьд мөрөөдөл байхаар олон түүхэн дурсгалт газрыг очиж үзлээ. Тиймээс  жуулчдын цувааг танай улс руу илгээх сурталчилгаа хийж өгнө гэв.
Түүнийг дагалдан ирсэн төлөөлөгчдийн дунд Госен хотын захирагч болон иргэдийн хурлын дарга,  ажлын албаныхан багтсан байлаа.  Госен хот долоон жилийн өмнөөс жил бүр монгол хүүхдүүдийг хотдоо амруулдаг. Цаашдаа хүүхдийн тоог нэмэгдүүлнэ гэдгээ амлалаа.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж