Байден албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой болжээ | News.MN

Байден албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой болжээ

Байден албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой болжээ

Байден албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрүүл мэндийн шалтгаанаар бүрэн эрхээ дэд ерөнхийлөгч Камала Харрист түр хугацаагаар шилжүүлж байгаагаа Баасан гаригт мэдэгдсэн билээ. Түүний биеийн байдал сайн байгаа төдийгүй албан үүргээ биелүүлэх боломжтой гэсэн эмчийн дүгнэлт гарсныг Цагаан ордноос танилцуулав.

Гэвч Байдены олон жилийн эмч Кевин О’Коннорын тайланд дурдсанаар АНУ-ын Ерөнхийлөгч үг хэлэх үед хоолойгоо засах болон ханиалгах нь ихэссэн тул эрүүл мэндийн нарийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэжээ. Байденд өмнө нь энэ шинж тэмдгүүд илэрч байсан ч сүүлийн саруудад илүү давтамжтай, илүү тод илрэх болсон аж.

Байден Баасан гаригт шулуун гэдэсний дурангийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд биед нь илэрсэн ургацгийг амжилттай авсан байна. Тодруулбал, ургацгийг хүндрэлгүйгээр авсан төдийгүй эмгэг гистологийн шинжилгээг ирэх долоо хоногийн эхээр хийж дуусгахаар төлөвлөжээ.

Байден тус улсын Мэрилэнд мужийн Бетесда хотын "Волтер Рийд Эрүүл Мэндийн Төв"-д үзлэг шинжилгээнд хамрагдсан бөгөөд үзлэгийн дараа биеийн байдал нь сайн байгаа талаар мэдээлжээ. Тэрбээр өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 79 нас хүрсэн билээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-11-21 66.181.188.151

Энэ өвгөн хол явахгүй ээ, Тэр Харрис ч гавихгүй "ногооны эзэд" төр барина

Avatar

Зочин 2021-11-21 109.70.100.34

>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

РАВДАН 2021-11-21 103.9.89.103

ИРЭЭДҮЙН ХАТАГТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ КАМАЛА ХАРРИС ТАНД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЭЖ АНУ-Д ХУУЛЬ БУС МОНГОЛЧУУДЫГ ГАНЦ УДАА ӨРШӨӨЖ АНУ-ЫН ИРГЭН БОЛГОЖ ӨГНӨ ҮҮ!

Avatar

Зочин 2021-11-21 202.126.88.138

“Нас бол зүгээр л ТОО” гэж хэн хэллээ, гэхдээ ийм өндөр хариуцлагатай албыг ийм өндөр настан хаших ямар вэ, АНУ-ын Ер-ч бол ёс төдий ХААН, ЭЗЭН ХААН, биш, төр, засгийн тэргүүн, цаг ямагт маш хариуцлагатай ажиллаж, улс орныг удирдаж байдаг тул насжилтыг харгалзан үзэхэд илүүдэхгүй л дээ

Avatar

Зочин 2021-11-21 139.5.216.210

ану тэнэг. ийм сэтгэц нь дууссан зөнөг өвгөнөөр яах вэдээ. залуу хүн хэрэгтэй

Avatar

Зочин 2021-11-21 72.196.192.250

Tehdee chamaas arai deer !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж