Байден албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой болжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.21-нд нийтлэгдсэн

Байден албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой болжээ

Байден албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрүүл мэндийн шалтгаанаар бүрэн эрхээ дэд ерөнхийлөгч Камала Харрист түр хугацаагаар шилжүүлж байгаагаа Баасан гаригт мэдэгдсэн билээ. Түүний биеийн байдал сайн байгаа төдийгүй албан үүргээ биелүүлэх боломжтой гэсэн эмчийн дүгнэлт гарсныг Цагаан ордноос танилцуулав.

Гэвч Байдены олон жилийн эмч Кевин О’Коннорын тайланд дурдсанаар АНУ-ын Ерөнхийлөгч үг хэлэх үед хоолойгоо засах болон ханиалгах нь ихэссэн тул эрүүл мэндийн нарийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэжээ. Байденд өмнө нь энэ шинж тэмдгүүд илэрч байсан ч сүүлийн саруудад илүү давтамжтай, илүү тод илрэх болсон аж.

Байден Баасан гаригт шулуун гэдэсний дурангийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд биед нь илэрсэн ургацгийг амжилттай авсан байна. Тодруулбал, ургацгийг хүндрэлгүйгээр авсан төдийгүй эмгэг гистологийн шинжилгээг ирэх долоо хоногийн эхээр хийж дуусгахаар төлөвлөжээ.

Байден тус улсын Мэрилэнд мужийн Бетесда хотын "Волтер Рийд Эрүүл Мэндийн Төв"-д үзлэг шинжилгээнд хамрагдсан бөгөөд үзлэгийн дараа биеийн байдал нь сайн байгаа талаар мэдээлжээ. Тэрбээр өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 79 нас хүрсэн билээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж