Сэрэмжлүүлэг: Төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай байна

Хуучирсан мэдээ: 2021.11.20-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай байна

Сэрэмжлүүлэг: Төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн шөнө Увс, Завхан, Хөвсгөлийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Тэгвэл өнөөдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, маргааш нутгийн зүүн хагаст цасан шуурга үргэлжлэх төлөвтэй байна.

Мөн нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхаарууллаа. Иймээс ард иргэд, тээвэрчид, малчдад дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих;
  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж