Тайванийн төлөөлөгчийн газрыг нээсэн Литва улсыг сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.11.20-нд нийтлэгдсэн

Тайванийн төлөөлөгчийн газрыг нээсэн Литва улсыг сүрдүүлэв

Тайванийн төлөөлөгчийн газрыг нээсэн Литва улсыг сүрдүүлэв

Литва улс нь нийслэл Вильнюс хотноо Тайванийн төлөөлөгчийн газрыг нээсний хариуд Хятадын талаас өчигдөр "энэ үйлдлийнхээ хариуг амсана" гэж мэдэгджээ. Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Зао Лижянь  хэлэхдээ "Энэ бол Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл" гэж буруутгасан байна.

Одоогоор Тайванийн төлөөлөгчийн газрыг нээсний хариуд Бээжин нь Литва улсын эсрэг ямар хариу арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Гэхдээ Бээжин нь аль хэдийнэ Литва улсын элчин сайдыг хөөж, Вильнюс хотоос өөрийн элчин сайдыг эргүүлэн татжээ.

Тайванийн төлөөлөгчийн газар өмнөх өдөр нь Вильнюс хотноо нээгдсэн аж. Олон улсын олимпийн хороо болон гадаадын олон орон Хятадын дургүйцлийг төрүүлэхгүйн тулд өөрийгөө захиарах ардчилсан засаглалтай тус арлыг "Хятадын Тайвань" гэж албан ёсоор нэрлэж, бичдэг.  Одоогоор Тайвань нь 15 дипломат холбоотонтой бөгөөд худалдааны оффисоороо дамжуулан АНУ, Япон зэрэг нөлөө бүхий орнуудтай албан бусаар харилцаагаа хэрэгжүүлдэг.

Үүний зэрэгцээ Литва нь Зүүн Европын орнуудтай илүү ойртох зорилготой Хятадын гаргасан "17+1" гэх  тохиролцооноос гарч, энэ оны эцэс гэхэд Тайваньд худалдааны төлөөлөгчийн газраа нээхээр төлөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж