Путиныг ОХУ-ын ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхөөс АНУ татгалзах уу?

Хуучирсан мэдээ: 2021.11.20-нд нийтлэгдсэн

Путиныг ОХУ-ын ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхөөс АНУ татгалзах уу?

Путиныг ОХУ-ын ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхөөс АНУ татгалзах уу?

АНУ-ын хоёр хууль тогтоогч Конгресст ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путиныг 2024 оноос хойш Оросын ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй байх тогтоолын төслийг өргөн барьжээ. Тодруулбал, Владимир Путины бүрэн эрх 2024 онд дуусах бөгөөд өнгөрсөн онд хийсэн ОХУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу тэрбээр дахин хоёр удаа ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой болсон юм. Энэ нөхцөлд ОХУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлтийг хууль бус гэж тооцож, 2024 оны тавдугаар сараас хойш Владимир Путиныг тус улсын ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй байх тогтоолын төслийг АНУ-ын хууль тогтоогчид санаачилсан аж. Тогтоолын төслийг санаачлагчдын нэг нь Стив Кохэн бөгөөд өөрийн цахим хуудсандаа энэ талаар нийтэлжээ.

Үүний хариуд Кремлийн зүгээс АНУ-ын хууль тогтоогчдын өргөн барьсан тогтоолыг "тэнэг, түрэмгий, найрсаг бус үйлдэл" гэж мэдэгдээд ОХУ-ын дотоод асуудалд Вашингтоныг хөндлөнгөөс оролцож байгаад буруутгажээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ "ОХУ-ын ерөнхийлөгчөөр хэнийг сонгох нь оросуудын хэрэг" гэсэн байна.

Түүнчлэн ОХУ-ын парламентын дээд танхимын орлогч дарга Константин Косачев хэлэхдээ "АНУ-ын хууль тогтоогчдын санаачилсан тогтоолын төсөлт нь хоёр талын хэвийн харилцааг сүйтгэх өдөөн хатгалга. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд америкчууд хөндлөнгөөс оролцох нь ч арай эрт байна" гэж фейсбүүктээ бичжээ.

Өмнө нь Владимир Путин АНУ болон ОХУ-ын харилцааг "тааламжгүй" гэж тодорхойлсон ч хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгийг илэрхийлсэн юм. Мөн Кремлийн зүгээс хоёр орны удирдагч нарын хооронд хоёр дахь удаагийн уулзалтыг зохион байгуулах санаачилгыг гаргаад байв.

Өдгөө 69 настай Владимир Путин энэ зуун эхэлснээс хойш ерөнхийлөгч, ерөнхий сайдаар ээлжлэн ажиллах замаар ОХУ-ыг удирдсаар байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж