Туркийн зүүн хэсэгт 5.1 магнитуд газар хөдөлснөөс хоёр хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.20-нд нийтлэгдсэн

Туркийн зүүн хэсэгт 5.1 магнитуд газар хөдөлснөөс хоёр хүн гэмтжээ

Туркийн зүүн хэсэгт 5.1 магнитуд газар хөдөлснөөс хоёр хүн гэмтжээ

Туркийн зүүн хэсгийн Эрзурум мужид 5.1 магнитуд газар хөдөлснөөр хэд хэдэн тосгонд олон тооны барилга нуржээ. Барилгын нурангид дарагдсанаас хөнгөвтөр гэмтсэн хоёр хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна. Газар хөдлөлтийн улмаас хурдны зам дээр хад, чулуу нуран унасан тул түр хугацагаар хаагдсан аж.

Үүнээс хоёр өдрийн өмнө Туркийн баруун хойд хэсгийн нутагт газар хөдөлснөөс гудамжид явж байсан хүмүүс сандралдаж, үймсэн байна.

Турк нь галт уулын идэвхтэй шугамд байрладаг бөгөөд тогтмол чичирхийлэл мэдрэгддэг байна. Өмнө нь 1999 онд тус улсын баруун хойд хэсэгт хоёр удаа хүчтэй газар хөдөлснөөс 18 мянга орчим хүн нас барж байв.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж