Сүүлийн 24 цагт Covid-19-ийн 536 тохиолдол батлагджээ. Үүнээс нийслэл хотод 339, орон нутагт 197 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ хугацаанд архаг хууч өвчин нь Covid-19-тэй хавсарсны улмаас
- 41-60 насны нэг
- 61-80 насны дөрөв
- 80-аас дээш насны гурван хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар 8759 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 3488, хүндэвтэр 3985, хүнд 1102, нэн хүнд 184 хүн байна.
Холбоотой мэдээ