Нидерландын Роттердам хотноо өчигдөр Covid-19 цар тахлын тархалтын эсрэг хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаа нар анхааруулах гал нээжээ. Бухимдсан иргэдийн жагсаал хүчирхийлэл болон хувирснаас хоёр хүн шархтаж, цагдаа нарыг анхааруулах гал нээхэд хүргэсэн гэж албаны мэдэгдэлд дурдсан байна.
Нидерландын засгийн газраас аливаа дотоод арга хэмжээнд оролцохын тулд иргэд Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан эсвэл халдвар аваад эдгэрсэн гэдгээ батлах эсвэл шинжилгээ өгөх шаардлагыг тавьсан нь ийнхүү эсэргүүцлийн жагсаалд хүргэжээ. Олон зуун жагсагчид өчигдөр орой хэд хэдэн газар гал тавьжээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд даралттай ус ашигласан ч нэмэр болоогүй аж. Цагдаа нар хэд хэдэн удаа анхааруулах гал нээсэн бөгөөд үүнээс болж хүн суманд оногдож бэртээгүй гэв.
Холбоотой мэдээ