Үйлчлүүлэгчээ "хөнөөсөн" эмч нарын шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2021.11.20-нд нийтлэгдсэн

Үйлчлүүлэгчээ "хөнөөсөн" эмч нарын шүүх хурал хойшлов

Үйлчлүүлэгчээ "хөнөөсөн" эмч нарын шүүх хурал хойшлов

“Тод каннам” эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон, 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг 2019 оны дөрөвдүгээр сард гарсан. Тус  эмнэлэгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох шүүх хурал өчигдөр /2021.11.19// Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон  ч хойшилжээ. Тодруулбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Л.Баасанжав нар шинжээч нэмж оролцуулах хүсэлт, иргэний хариуцагч Д.Тодномбат Covid-19 халдварын  ойрын хавьтал болсон тухай баримтаа ирүүлсэн, шинжээч Б.Байгалмаа хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа аж.

Тиймээс   шүүх хуралдааныг арванхоёрдугаар сарын 15-ны 09.00 цаг хүртэл хойшлуулжээ. 

Хэргийг эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод каннам” эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр 29 настай эмэгтэй өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсч, улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан юм. Тухайн үед нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Тод каннам” эмнэлэг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл, өөх соруулах хагалгаа тус эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлд байхгүй гэсэн мэдээлэл өгч байв.

Талийгаачийн аав С.Гүндсамбуу "Хэрэг мөрдөн байцаалтын шатанд маш удсан. Талийгаач миний ганц охин байсан. Ганц охиноо алдсан учраас би насаараа гомдол тээж амьдарна. Өнгөрсөн хугацаанд “Тод Каннам” эмнэлгийн дарга, эмч нар  биднээс уучлалт гуйх байтугай ганц ч удаа утсаар яриагүй. Хэргийг шийдтэл бид тайвширч чадахгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт "Мэргэжлийн бус хүн хагалгаа хийснээс үүдэн амь хохирсон" гэж гарсан. Гэтэл тухайн хоёр эмч нь Солонгост 45 хоногийн курст сурч ирээд миний охинд  хагалгаа хийсэн" гэдгийг хэллээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж