УБТЗ-ын дарга энэ сарын 24-нд тодорно | News.MN

УБТЗ-ын дарга энэ сарын 24-нд тодорно

УБТЗ-ын дарга энэ сарын 24-нд тодорно

УБТЗ-ын дарга энэ сарын 24-нд тодорно

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн  нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа  өнгөрөгч долдугаар сард өвчний улмаас таалал төгссөн. Тиймээс УБТЗ-ын даргын суудал одоогоор эзэнгүй байгаа. Уг суудалд “өөрийн хүнээ” томилох гэсэн хүмүүс  улс төрийн хүрээнд олон бий.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар томилж магадгүй гэсэн таамаг улс төрийн хүрээнийхэнд байсан.  Гэвч энэ тохироо өөрчлөгдөж, Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилохоор болжээ.  Энэ сарын 24-нд УБТЗ-ын Ерөнхий хороо хуралдаж удирдлагын асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.  Ийнхүү удтал тохиролцож чадахгүй, санал болгосон хүмүүсийг нь “голж” байсан томилгоо удахгүй шийдэгдэх нь. Х.Хэрлэнг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “ойрын” хүн, Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийн найз гэдэг.

Х.ХЭРЛЭНГИЙН ХОМ

Дөрвөн жилийн өмнө Ашигт малтмалын газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томилсон. Гурван жилийн хугацаанд түүний орлого гурав дахин өсчээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед иргэд ажил орлогоо алдаж хэцүүдэж байхад төрийн агентлагийн дарга нарын хөрөнгө арвижиж байх жишээтэй. 2019 онд түүний жилийн орлого нь  492 сая төгрөг байсан бол 2020 онд 1.4 тэрбум төгрөг болж  нэмэгджээ. Гэр бүлийн гишүүд нь 2017-2019 он хүртэл орлоггүй байсан бол 2020 онд 25 сая төгрөгийн орлоготой болсон байна. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр Land  rover, Range rover зэрэг хоёр машинтай. 425 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай.

Түүний хувьд бусад агентлаг газрын дарга нараас хөрөнгөөрөө толгой цохьдог. Х.Хэрлэн   1993-2000 онд юу хийж байсан нь тодорхойгүй ч Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын албан тушаалд шууд томилогдсон нь олны анхаарлыг татаж байв.  Намтрыг цааш үргэлжлүүлвэл  “Монгол шуудан” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн ТУЗ-ын дарга зэрэг албан тушаалыг хашиж ирсэн түүхтэй. 

ОРОСЫН ТАЛ УБТЗ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ НАРААС ЯАГААД ТАТГАЛЗАВ

Өнгөрсөн хугацаанд Оросын талд таалагдах хүн олох гэж Монголын улс төрчид "үйлээ" үзсэн. Монголын талаас УБТЗ-ын даргын албан тушаалд Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг нэр дэвшүүлсэн ч Оросын тал татгалзсан.

Тэдний зүгээс  “УБТЗ-ын даргаар нэр дэвшигч нь өнөөдөр төмөр замд үүсээд байгаа нөхцөл байдлыг шууд шийдвэрлэж чадахуйц ажлын туршлагатай, улстөрийн хувьд дэмжлэг авах онцгой чадвартай байх, олон улсын байгууллагуудад өндөр нэр хүндтэй байх нь чухал.  Ерөнхийдөө Монголын талаас нэр дэвшүүлж буй хүмүүст уг чадвар алга” гэж дүгнэжээ.

Г.Сэрээнэндоржийн хувьд  өмнө нь УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Мөн ажиллаж байх хугацаандаа өндөр үнэтэй худалдан авалт хийсний улмаас Авлигатай тэмцэх газарт /АТГ/  шалгагдаж, удалгүй хэд хэдэн удаагийн шүүхээс ял шийтгэл хүлээсэн. Ардчилсан парламент үүссэний 25 жилийн ойгоор УИХ-аас өршөөлийн хуульд хамрагдсан юм.  Дараагийнх нь Б.Даваасүрэн. Тэрбээр  Дундговь аймгийн харьяат бөгөөд Сэлэнгэ аймгийн өртөөний даргаар зургаан жил ажилласан.

Монголын улстөрчид бодож, бодож хамгийн сүүлд Ц.Хүрэлбаатарын нэрийг явуулсан. Бас л АТГ-ын хар дансанд бүртгэлтэй хүнд гаруудын нэгийг санал болгосон нь төмөр замчдын хүртэл дургүйцлийг хүргэсэн.  Одоогийн сайд Л.Халтарын хийж байсан ажил болох Төмөр замын эмнэлэг, сургууль, цэцэрлэг хариуцсан орлогч даргыг Замын даргаар санал болгож байгаад Оросууд үнэхээр эгдүүцэн , хүлээж авахаас татгалзсан гэдэг. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ОРОУУДААС САЙН ЮМ ГАРАХАА БАЙЖ ДЭЭ 2021-11-20 122.201.22.160

ОРОСУУД ЖЕНКОГ ТАВИХ ГЭЭД УЗЭН ТАРЖ БАЙГАА БАЙХДАА

Avatar

ОРОСУУД ОДООГООР ТУНШ БИШ 2021-11-20 122.201.22.160

УБТЗ ын даргыг томилж чаддаггуй томор замаа хогжуулж чаддаггуй оросын чодорноос гарах хэрэгтэй шуу дээ Дэлхий ДЭЭРХ АЛЬ Л МУУ МУХАЙ ЗУЙЛ ОРОСООС ГАРЧ БАЙНА МОНГОЛД Ч АВ АДИЛ ОРОСТОЙ ХОЛБООТОЙ БУХ Л АСУУДАЛ МОНГОЛЫГ ХОХИРООСООР БН

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-11-20 202.9.47.37

орос улсад путины найз нар нь төрийн өмчийн компаны даргаар ажиллаж дэлхийд томд тооцогдх тэрбумтнууд болоодт байгаа одоо мнайд тийм болж эхлээд байгаа юм байлгүйдээ энэ муу оросууд том хүнтэй ойр хүнийг даргаар тавиулж байгаад дамжуулан асар их хээл хахууль өгч цаашлаад монголын улс төр өөрийн нөлөөлөө бэхжүүлэх л санаатай байгаа рорсууд байгаа газар хээл хахууль төрийн өмч шамшигдуулалт их байдаг

Avatar

ЗОЧИН 2021-11-20 66.181.183.31

Төмөр замаас хүн байхгүй төмөр замаас гурван нэр дэвшсэн хүн ял эдэлж байсан, хар дансанд бүртгэлтэй байсан гэмт хэрэгтнүүд мэт худлаа мэдээлэл бичиж хүний нэр сүрийг ингэж болохгүй шүү дээ news.mn. ямар ч төмөр зам мэдэхгүй хүн мэргэжлийн төмөр замчдаас сайн болоод явчих юм. Арай юм аа. Төмөр замаас нэр дэвшсэн гурван хүн сайн дарга нар шүү. Төмөр замчид мэднэ.

Avatar

Зочин 2021-11-20 64.119.23.10

Эрх баригчид Хэрлэн мэт увайгүй нөхдүүдийг томилж өөрийн гар хөлийн үзүүрт хөдөлгөн төрийн өмчийг ховх сорж хоосруулдаг.

Avatar

Зочин 2021-11-20 185.130.44.108

!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-20 66.181.181.71

Томхон байгууллагын удирдлагыг томилох болохоор л бүлэг этгээдүүд үймүүлж төр засгийн удирдлагууд руу дайрах юм. Засгийн газрын аливаа томилгоо луйвар хийж амташсан АН-ын доторхи хэдийн санаанд заавал нийцэх албагүйшдээ. Бүхнийг өөртэйгээ адилтгаж идэх байхаа гэж хорсож атаархах юмаа. Цөөхөн монголчууд байтугай боловсон хүчнээр хахсан холын америк, ойрын япон гээд тухайн төр засгийн удирдлагад танигдсан итгэлтэй хүнээ л томилдог нь хууль гэж болно

Avatar

болдоо 2021-11-20 43.242.243.135

энэ алийн болгон ингэж хулмас орост доромжлуулах юм болоо ….. хулмасгүй гээд томилохгүй байгаа юм уу …. кккк муу ч сайн ЗГ хүнээ томилсон л бол хулмастай хулмасгүй тухай асуудал яригдахгүй томилогдох ёстой …..

Avatar

Зочин 2021-11-20 202.126.88.138

Аргагүй л төрөөс төрсөн тэрбумтан, газрын тосны дарга болоод л нефть импортлогч компануудтай авилгаар нэгдэж хөрөнгө нь хэд дахин суга өссөн аж, тиймээс импортлогч нар бензиний үнийг гэнэт 600 төг-р нэмэхийг авилгаар дэмжсэн, өмнөх хулгайч даргаас дутахааргүй авилгач, хулгайч, Хзрэлсүхийн б**с долоогч, найз,төрөөс төрсөн тэргүүн баячуудын нэг, мэргэжлийн бус, авилгач ирж. 3 жил хөрөнгөө зузаатгаад явах юм биз дээ, 15 000 төмөр замчдаас Замын дарга хийх хүн олдсонгүй гэхэд итгэх.үү

Avatar

mgl 2021-11-20 202.126.89.102

mongolchuud teneg bolohoo yum bolgon haruulah yumdaa. ajil hiij chadah uu gedeg ni bish her tataastai ni darga boldog, tegeed ajil ni nurdag, uls suirdeg. hedhen hun bayjdag.

Avatar

Зочин 2021-11-20 66.181.161.124

Оросын талыг худалдаж авах хэрэгтэй
Дайн хийж эзлэн түрэмгийлэхээс өөр юм мэддэггүй
Оросыг ардчилсан улс оронууд үзэн ядаж бна

Avatar

иргэн 2021-11-20 103.229.120.68

Манай УБТЗ ын залуу, ахмад, дунд үеийн 3 шилдэг инженерийг элдэвээр гутаан доромжилоод мэргэжлийн бус хүнийг томилж байгаад харамсаж байна даа .АТГ нь шалгаад л нэрийг нь дэвшүүлсэн баймаар юм даа …..

Avatar

Зочин 2021-11-20 122.201.24.49

Сэрээнэндорж дээд шүүхээс хэрэгсэхгүй болгож байсан байсаныг цагаадсан гэж худлаа бичсэн бна бүлэглэлиин захиалггаар хэлмэгдэж явсан даа оросуудад худлаа матаад монгол тамын тогоон оржээ

Avatar

Mgl 2021-11-20 103.229.120.68

Худлаа мэдээлэл бичих юм даа Гүтгэлэг доромжлол энэ цагт үнэн болдог үе болжээ

Avatar

Зочин 2021-11-20 64.119.24.77

Худлаа Батэрдэний нэрийг хавчуулаад яахав.МОНГОЛ УЛС ХААН -тай болсон. Тэр хэнийг тавина тэр л тавигдана.Урдаас ганц 2 үг хэлдэг Хаян Номтой бүгд гөлөг боллоо.Одоо урдаас үг дугарах битгий хэл эгцлэн харах зоригтон үгүй болов.

Avatar

Буриад Энхбаяр 2021-11-20 165.232.183.143

Анхнаасаа орчуулагч Энхбаяр хууль бусаар Эрдэнэт, төмөр замын хагасыг Оросууддаа өгсөн их нүгэлтэй. Хохирлоороо Женкотой бараг тэнцэнэ.

Avatar

Зочин 2021-11-20 203.91.115.51

Жалганы хутагт тодруулж байгаа юм шиг мөн ч дуулиантай юм болох нь ээ. Гэмт хэрэг нь ч шийдэгдэж өгдөггүй, авилгачид нь гардуулчихаад байхад л хариуцлага тооцож хүчирдэггүй, бөх нь допинг хэрэглэчихээд л тавхайгаа гялалзуулаад дэвээд байдаг, төрийн түшээд нь бүгд шийдчихсэн дээрэмчин луйварчид байхад л үндэстнээрээ мөрийг нь алгадаад зүтгүүлээд байдаг, ердийн нэг байгууллагын удирдлагыг сонгож чадахгүй жил тойрдог, хамаг хил гаалиа хаалгачихсан, инфляцаа тавиад туучихсан, төсвийн алдагдлыг хянал

Avatar

Зочин 2021-11-20 203.91.115.51

таасаа алдчихсан, овоо нэг ашигтай ажиллаж манийг валютаар тэтгэх гадны хөрөнгө оруулагчдаа блок тавиад үүнийгээ дараагийн сонгуулийн хөзөр болгон хадгалж байгаа, намаараа нийлээд улсынхаа хөрөнгийг хуваагаад идчихсэн гээд энэ улсын шоо цайжээ. Нөгөө цагаан бумбанд бууж шувтарна гэдэг нь болсон шиг байна. Эндээс нэг зүйлийг дүгнэхэд улс үндэстэнд тулгарах аюул гаднаас биш дотооддооо бүрэлддэг юм байна. Хөгцөрсөн гүзээтэй тос шиг авилга хээл хахуульдаа идэгдсээр эцэстээ нуран унадаг юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж