Сонгинохайрхан дүүрэг эрэгтэйчүүдийн хөгжлийн төвтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүрэг эрэгтэйчүүдийн хөгжлийн төвтэй боллоо

Сонгинохайрхан дүүрэг эрэгтэйчүүдийн хөгжлийн төвтэй боллоо
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар байгуулсан Эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2021.11.19/ боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны гэр бүлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга .М.Цогтбаатар болон бусад албаны төлөөллүүд, иргэдийн хамт оролцлоо..
Нээлтийн арга хэмжээнд уригдан ирсэн зочид тус төвийн үйлдвэрлэл, сургалт, борлуулалт үйлчилгээний хэсэгтэй танилцав. Тус төв нь эрэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах, нийгэм дэх эрэгтэйчүүдтэй холбоотой сөрөг үзэгдлийг хамтын оролцоо, нөлөөллийн аргаар бууруулах зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.
Одоогийн байдлаар 20 хүнийг байнгын ажлын байраар хангасан бөгөөд үйлдвэрлэл эрхлэгч 32 иргэний 80 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг борлуулалт, үйлчилгээний хэсгээр дамжуулан худалдаалж өрхийн бизнесийг дэмжиж байна. Мөн үйлдвэрлэл сургалтын хэсэг болох гар урлал, модон эдлэл, алт мөнгөний дархан, оёдол, эсгүүр, гар утасны засвар зэрэг мэргэжлийн сургалтад иргэдийг хамруулж нэг жилийн хугацаанд 252 хүнийг сурган ажлын байранд зуучлах юм.
Эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийн үйлдвэрлэл, сургалтад амжилттай хамрагдсан иргэд өөрсдийн үйлдвэрлэлийг эхлүүлэх бүрэн боломжтой ба бараа бүтээгдэхүүнээ тус төвөөр дамжуулан зах зээлд гаргах нөхцөлөөр хангагдана. Иргэд энэхүү төвд гишүүнчлэлтэй болсноор өөрсдийн ур чадварыг хөгжүүлэн, оролцооны клубүүдэд нэгдэх, баг хамт олонтой болох, соёл, спортын арга хэмжээнд оролцох, гарааны бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах зэрэг хэд, хэдэн чиглэлээр нийгмийн оролцоогоо сайжруулах боломжтой талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж