1877 Team: Санаа битгий зов, та нарын мэдээллийг хулгайлаагүй | News.MN

1877 Team: Санаа битгий зов, та нарын мэдээллийг хулгайлаагүй

1877 Team: Санаа битгий зов, та нарын мэдээллийг хулгайлаагүй

1877 Team: Санаа битгий зов, та нарын мэдээллийг хулгайлаагүй

Сүүлийн үед Иракийн Курдистан автономит улсаас гаралтай "1877 Team" Монголын төрийн байгууллагуудын цахим хуудас руу халдлага үйлдэх болсон. Тэгвэл тус багийн зүгээс өчигдөр/2021.11.18/ өөрсдийн телеграм хуудаснаа халдсан байгууллагуудынхаа мэдээллийг хулгайлдаггүй гэдгээ мэдэгджээ.

"1877 Team”-ийн мэдэгдэлд “Бид өгөгдлийн санд халдаж мэдээлэл хулгайлж, тагнадаггүй. Бид зүгээр л та нарын системд нэвтэрч чадна гэдгээ харуулж, нүүр хуудсыг нь өөрчилдөг. Мөн бид нөөц болон өгөгдлийн санг нь устгадаггүй. Мэдээллээ алдлаа гэж айх хэрэггүй. Бид мэдээлэл, өгөгдөл хулгайлж, ил болгох, "doxxing" хийх, мэдээлэл зарах зэрэг хүүхдийн ажил хийдэггүй. Бид хэзээ ч хийж байгаагүй. Цаашдаа ч хийхгүй” гэжээ.

Харин Румыны мэдээллийн агентлагийг хакердаж, 100 ам.долларын биткойн нэхэмжилсэн талаараа “Бид хамгийн сүүлд жилийн өмнө нь л Румыны мэдээллийн агентлагийн эсрэг л “ransomware” хийсэн. Бид мөнгөний төлөө бус зөвхөн өөрсдийгөө сорих гэж тэгсэн юм. Дахиж “ransomware” довтолгоо хийгээгүй. FBI, CIA, NSA зэрэг хууль, цагдаагийн байгууллагууд бидэнтэй эн зэрэгцэхгүй байна. Бид Америкийн олон алдартай мэдээллийн сайтуудыг хакердсан. Бид FBI буюу Холбооны мөрдөх товчооны сабдомаиныг хакердсан. Гэхдээ тэд бидний халдлагын талаар нууцалсан. Учир тэд биднийг барьж чадахгүй” гэжээ.

Өнөөдөр/2021.11.19/ тэд өөрсдийн телеграм хуудаснаа “Монголын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгийг хакердлаа” хэмээн зургаа оруулжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ХахаХаха
11
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-11-19 24.130.160.15

unuudur гэдэг веб сайт байсныг одоо л мэдлээ хаха

Avatar

Зочин 2021-11-19 202.126.90.21

Манай агуу их "мэргэжилтнүүд" анхны сэтгэлийн хөдлөлөөр англи үгийг буруу хазгай утгаар шууд монголчлон эсвэл галиглан буулгаснаар монгол хэлний ярианы найруулгат маш буруу жишиг тогтлоо. Үүний нэг жишээ нь энэ "хакердах" гэж үг. Ингэж буруу буулган ашиглах хэлний найруулгат маш хортой. Хэрэв шууд галиглах гэж байгаа бол ядаж хакьдах гэвэл арай дээр болно. Үүнчлэн канондох, пранкдах гэх мэтээр буруу жишиг маш их гарч байна. Өөр нэг жишээ бол "эслэг" гэж үг байна. Энэ бол орчуулгын маш муу жишээ.

Avatar

Зочин 2021-11-19 202.126.90.21

Fiber буюу хүнсний утаслаг гэж болно. Нүүрс усны биед үл уусах тодорхой бүтэц бүхий хэлбэр л болохоос эстэй ямар ч хамаагүй. Орчуулах шаардлагагүй дэлхий нийтэд тогтсон үгс гэж байна. Компютер, пица, билиард, кофе, менежер, коктэйл, опера, балет, кино, банк, батерей, акумлятор гэх мэт. Орос стандартаар бус монгол галигаар бичлээ.

Avatar

Зочин 2021-11-19 202.55.188.42

bur unshuhaas durgui hurch bnshd ydahdaa zov bich. Bas zuvhun eh uusver n batalgaatai zuilsees medeellee beld gej helii Munguntamir aa archaagui amitan mn

Avatar

hm 2021-11-19 192.82.71.106

Нөгөө мундаг цагдаа, ТЕГ юу гэх юм болдоо. Эд нар мэдээлэл хулгайлдаггүй болхоор нь бид нэвтрүүлсэн юм бусдыг нь бол нам дарж байгаа гээд ичих ч үгүй зогсож байж мэдэх улс. "Дээр"ээ байгаа хүний бөгсийг нь долоож цүнхийг нь барьж чаддаг хүн ажил хариуцаад хийж чаддах хүн биш гэдгийг бид ялгаж хараад байгаа шүү.

Avatar

Зочин 2021-11-19 203.91.115.47

Эд нар хулгайлаагүй ч цаана нь олон хакерууд нууцаар, мэдэгдэлгүй хулгайлж хуулаад л гарч байгаа л гэсэн үг л дээ. Тэрийгээ ч мэдэх ч үгүй байгаа. Алдааг нь үнэ төлбөргүй олоод хэлээд өгөхөд Монгол залуусаа барьж шийтгэдэг гэсэн. Тэгэхээр яаж ч өөдлөх вэ дээ.

Avatar

Зочин 2021-11-19 72.196.192.250

Hvn turulhtun dendvv hugjchihjee. Manaih l harin 1963 oni Ervvgiin huulia murdue, odoo manaidaa taarna gedeg gel vv ?!

Avatar

Зочин 2021-11-19 202.126.89.219

Бүхэл бүтэн улсаараа доромжлуулжаад байж байгаагаа юу гэж хардаг юм бол доод хөөрхий. Одоо инженерүүд кибер аюулгүй байдлын гээд том том ярьдаг гарууд.

Avatar

Зочин 2021-11-19 124.158.65.47

Хаха энэ юу ч биш. Цаана чинь аймаар том олон хятад танк вагоноорирнэ гэсэн. Худлаа хэллэггүй Баттулга гэдэг хүнээс сонслоо. Хаха

Avatar

Зочин 2021-11-19 150.129.142.203

Монгол ялна. Баттулга гуай том сэтгэж хэлсэн байхөө.

Avatar

чоогоо 2021-11-19 66.181.160.30

Тэр батлага чинь бас төмөр зам бариад хоёр хөршөөсөө нуучихсан гэсэн

Avatar

Зочин 2021-11-19 51.158.171.234

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-19 43.242.243.34

Uls bish uls manai ulsiig budaa bolgoj bn tiim vv

Avatar

Зочин 2021-11-19 192.82.83.201

Эд нарыг ашиглаж авлигачдын баримтыг дэлгэх юмсан

Avatar

Зочин 2021-11-19 43.242.243.107

Ene nuhduud barag bidend shalgalt hiij uguud bgaan bish uu?

Avatar

Зочин 2021-11-19 66.181.188.195

zugeer bhaar s** gants site ch bolguiga hackdchaad untiidaa gesh, koffee uunga hackdchihaar easy site chin yu bilee? mongoliin neg site chaaldaa easy shde 5 min gesh

Avatar

Зочин 2021-11-19 202.55.188.39

Хэт шоронжсон хулгайч нар юу сэдээд, юу хийх гээд л байнааа?

Avatar

Зураач Лондон 2021-11-19 87.80.155.6

FBI-д ажилд орож чадварыг гь дээшлүүлэх ариун зорилготой хүмүүс бололтой !, ккк

Avatar

Ло 2021-11-19 109.12.90.208

Цахимжаад бай Цахимжаад бай

Avatar

Зочин 2021-11-19 202.9.41.6

яаах ч үгүй за юу. яаааах ч үгүй. яааааааааах ч үгүй за

Avatar

Иргэн 2021-11-19 66.181.161.65

Манай улсын харилцаа холбооны газар тагнуул цагдаа гээд харилцаа холбооны аюулгүй газруудыг хариуцсан мэдлэггүй сэтгэлгүй хариуцлаггүй мануухай шиг хүмүүсээр бол ёстой тоглочих юм байна даа Харин ч манай энэ жижигхэн толгойтой хүмүүсииг бодоход тэр хакерууд жудагтай хүмүүс байждээ Бид ч аюулын ирмэг дээр байдаг юм байнадаа

Avatar

Зочин 2021-11-19 66.181.161.89

Манай улсын харилцаа холбооны газар тагнуул цагдаа гээд харилцаа холбооны аюулгүй газруудыг хариуцсан мэдлэггүй сэтгэлгүй хариуцлаггүй мануухай шиг хүмүүсээр бол ёстой тоглочих юм байна даа Харин ч манай энэ жижигхэн толгойтой хүмүүсииг бодоход тэр хакерууд жудагтай хүмүүс байждээ Бид ч аюулын ирмэг дээр байдаг юм байнадаа

Avatar

Бодлын хулгайч 2021-11-19 66.181.181.51

ГАДНЫХАНЫ ТОГЛООМ БОЛОХ ЮМ ДАА. МАНАЙД ОЛИГТОЙХОН СИСТЕМ ХАМГААЛАЛТЫН ХҮМҮҮС БАЙХГҮЙ ЮМ БАЙХ ДАА. БҮХЭЛ БҮТЭН УЛС БАЙЖ. ЧААВААС ГЭЖ

Avatar

Tr 2021-11-19 66.181.178.112

Хэдэн хүн байдаг байх. Харамсалтай нь ихэнх нь арын хаалганыхан тул юу ч мэдэхгүй. Ер нь бүх салбар ийм байгаа.

Avatar

Зочин 2021-11-19 202.179.25.246

Yadruuham sul doroi uls nerteil neg yum

Avatar

Зочин 2021-11-19 202.126.89.2

Айхтар айхтар хүмүүс олон байгаа даа. 2005 онд Голомт билүү ХХБанк билүү 2 залуу нилээн их хэмжээний мөнгө гаргуулаад авцан л юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж