Хонгконгод зэрлэг бодон агнах кампанит ажил эхэлжээ | News.MN

Хонгконгод зэрлэг бодон агнах кампанит ажил эхэлжээ

Хонгконгод зэрлэг бодон агнах кампанит ажил эхэлжээ

Хонгконгод зэрлэг бодон агнах кампанит ажил эхэлжээ

Хонгконгод өмнө нь зэрлэг бодон гахайнууд метрогоор зорчиж, явган хүний замаар чөлөөтэй сэлгүүцэн, хотын оршин суугчид тэдэнд хоол өгдөг байв. Гэтэл олон хавар нэгэндээ гэхчилэн тэдний энэ эрх дарх хэрээс хэтэрчээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт зэрлэг бодон цагдаагийн ажилтныг хазсан хэрэг гарчээ. Улмаар Хонгконгод зэрлэг гахай агнах кампанит ажлыг албаныхан эхлүүлжээ. Тухайлбал, Лхагва гаригийн орой Хонгконгийн төвийн хэсгээр хагас цагаас гарангийн хугацаанд анчид эргүүл хийж, нийт долоон зэрлэг гахайг устгажээ.

Эдгээр амьтныг “арай хүмүүнлэг аргаар” устгахын тулд буудахын оронд тарилга ашиглах шийдвэр гаргажээ. Өмнө нь зэрлэг амьтдыг барьж, хол газарт нүүлгэн суурьшуулдаг байв.

Хонгконгийн Хөдөө аж ахуй, загас агнуур, байгаль орчны албанаас урьд нь хэрэгжүүлдэг байсан аргууд зэрлэг гахайн уршигт үйлдлүүдийг хянахад үр дүнтэй байж чадаагүй гэж үзжээ. Зэрлэг бодон гахайн дайралтаас болж гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр, амьтад хоол хүнс хайн хот суурин газар луу орж ирэх нь ч олширсон аж. Амьтад хүний биед хор хөнөөл учруулж, халдварт өвчин тээж байж болзошгүй гэдгийг эрх мэдэлтнүүд анхааруулсаар ирсэн ч иргэд зэрлэг бодон гахайтай тааралдахдаа харин ч баяртай байх нь ажиглагддаг байна.

Тухайлбал, Хонгконгийн бизнесийн дүүрэгт байрлах Хятадын банкны ойролцоо дөрвөн зэрлэг бодон усан оргилуурын усанд орсон. Үүгээр зогсохгүй тэд Хонгконгийн өөр бусад газруудаар ч хөлхөлдөж яваа харагдсан байна. Харин зэрлэг гахай цагдаагийн ажилтныг унагааж, хөлнөөс нь хазсанаар сая хотын амьтан агнуурын тухай бодлогод өөрчлөлт орсон нь энэ. Дараа нь тэрхүү бодон гахайг орон сууцны машины зогсоолоос олж агнажээ.

Хонгконгийн удирдагч Кэрри Ким зэрлэг бодон гахайг хооллосон хэнд ч хатуу ял шийтгэл оногдуулна гэж мэдэгдсэн байна. Засгийн газрын судалгаанаас харахад, хотод 3000 орчим зэрлэг бодон гахай байгаа бөгөөд  бүгд дархан цаазтай төрөл зүйл биш гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-19 202.126.90.21

Зэрлэг бодон гахай?! Зүгээр зэрлэг гахай гэхээр яагаад байгаан? Эрийг нь л бодон гэдэг биз дээ.

Avatar

Зочин 2021-11-19 192.82.75.70

Гонконгын бодон хятадын түрэмгийллийг эсэргүүцсэн байна. Тэр тэнэг цагдаа хятадын коммунист намын гар хөл байсан учраас хазуулж… болж муу золиг…
Гонгконгын бодонгууд Гонконгын эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлэгдэл болох болтугай

Avatar

Зочин 2021-11-19 45.153.160.135

!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-19 202.126.93.206

Өө энэ чинь юун зэрлэг, тэжээмэл л юм ба ш дээ, үүнийг агналаа гээд ямар ч сэтгэлийн таашаал авахгүй юм байна, гуадамжаар бэлчиж л байг.

Avatar

Зочин 2021-11-19 192.82.86.210

За, ойлголоо. Цааш нь уламжилъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж