Дэлхийн зах зээл дээр ханган нийлүүлэлт тасалдсаар байх аваас мөнгөний худалдан авах чадвар унасныг илтгэдэг инфляци дэлхийн олон оронд тархах эрсдэлтэй байгааг ОУВС-гаас Пүрэв гаригт анхааруулав. Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-д инфляци 2022 оноос буурах төлөвтэй байгаа ч бодлого боловсруулагчид анхааралтай байх хэрэгтэй гэдгийг ОУВС-гийн хэвлэлийн төлөөлөгч Герри Райс ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Тэрбээр “Инфляцийн түвшин өндөр байгаагийн улмаас авах арга хэмжээ АНУ төдийгүй дэлхийн эдийн засагт ч сөргөөр нөлөөлж болзошгүй" гэжээ. Мөн АНУ-ын инфляци улам өргөн хүрээтэй болж, үнэ өсөх магадлал өндөр байгаа талаар Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Жон Уильямс Пүрэв гаригт мэдэгдсэн юм.
Үүнээс гадна байгалийн хийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүртэл өсөөд байгаа ч ирэх онд хүйтний эрч буурч, нийлүүлэлт нэмэгдсэнээр үнэ нь хэвийн байдалдаа орно хэмээн ОУВС таамаглаж байна. Харин Байдены засаг захиргаанаас дэлхийн хамгийн том газрын тос хэрэглэгч Хятад, Япон зэрэг орнуудад дэлхийн эдийн засгийг сэргээх үүднээс түүхий нефтийн зарим нөөцөө чөлөөлөхийг хүссэн талаар Райс тайлбар хийхээс татгалзсан аж.
ЭХ СУРВАЛЖ: THE EDGE MARKETS
Холбоотой мэдээ