Өлсгөлөн зарласан Саакашвилийн биеийн байдал мууджээ

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

Өлсгөлөн зарласан Саакашвилийн биеийн байдал мууджээ

Өлсгөлөн зарласан Саакашвилийн биеийн байдал мууджээ

Гүрж улсын ерөнхийлөгч асан Михаил Саакашвили эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүйн улмаас биеийн байдал нь муудаж, хүндэрч болзошгүй талаар хүний эрхийн төлөөлөгч мэдэгджээ. Сар хагасын хугацаанд шоронд өлсгөлөн зарлаад буй ерөнхийлөгч асан Саакашвили удахгүй эрүүл мэндийн ноцтой асуудалтай тулгарахаар байна гэж Лхагва гаригт мэдэгдэв.

Хэрэв өлсгөлөнг үргэлжлүүлбэл зүрхний дутагдал, ходоод гэдэсний дотор цус алдалт цаашлаад комад орох магадлалтай гэв.

Кавказын орныг 2004-2013 оны хооронд удирдсан тэрбээр Украины цөллөгөөс ирээд аравдугаар сарын 1-ний өдөр баривчлагдсан. Саакашвили одоогийн байдлаар 48 дахь хоногтоо өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт түүнийг шоронгийн эмнэлэгт хүргэсэн.

53 настай Саакашвилийн биеийн байдал муудсан ч шоронгийн эмнэлгийн тоног төхөөрөмж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагад нийцэхгүй байна гэж түүнийг эргэсэн хүмүүс мэдэгджээ. Түүнчлэн бусад хоригдолууд түүнийг заналхийлж, хүчирхийлсэн гэж мэдэгдсэн байна.

Европын хүний эрхийн шүүхээс Гүржийн албаныханд хандан Саакашвилийн аюулгүй байдлыг хангаж, тохирох эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой гэж мэдэгджээ.

Тэрбээр ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2018 онд зургаан жилийн хорих ял сонссон. Харин өөрт нь оноосон ялыг төрийн зорилготой гэж үгүйсгэж байна.

SOURCE: ALZAJEERA.COM

ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж