Цас орсны улмаас 8 автомашин хоорондоо мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

Цас орсны улмаас 8 автомашин хоорондоо мөргөлджээ

Цас орсны улмаас 8 автомашин хоорондоо мөргөлджээ

Цас орсны улмаас найман автомашин хоорондоо мөргөлдсөн осол өнөөдөр /2021.11.19/ гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг “Хүчит шонхор” захын орчимд суудлын автомашинууд хоорондоо мөргөлдсөн ослыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Урьдчилсан байдлаар ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй ч автомашины ноцтой эвдрэл үүсчээ.

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр зам тээврийн 86 осол бүртгэгдсэн байна. Ослын дийлэнх шалтгаан нь жолооч нар зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгааг цагдаагийн алба хаагчид анхааруулав.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Халтиргаа гулгаа үүсч зам ачаалалтай байна. Автомашины хөдөлгөөн удааширсан. Өнөөдөр бүртгэгдсэн авто ослын дуудлага энгийн үеийнхээс илүү ачаалалтай байна. Өдөрт дунджаар зам тээврийн ослын 70 гаруй дуудлага бүртгэгддэг бол өнөөдөр 106 мэдээллийг хүлээн авлаа. Үүний 86 нь ослын шинжтэй байна. Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн аюулгүй бүрэн байдлыг хангах ёстой. Гэвч зуны дугуйтай зам дээр зорчиж байгаа нь осол гарах шалтгааны нэг болж байна. Ослын газарт дуудлагаар ажиллаж буй замын цагдаагийн алба хаагч нараас авсан мэдээллээр зуны дугуйтай жолооч нар замын хөдөлгөөнд оролцох нь нийтлэг байна. Иймд жолооч нар  техник хэрэгслийн аюулгүй бүрэн байдлыг хангах хэрэгтэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж