Хүүхэд хамгааллын компакт гэрээний хэрэгжилтийн өндөр түвшний ярилцлага боллоо

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

Хүүхэд хамгааллын компакт гэрээний хэрэгжилтийн өндөр түвшний ярилцлага боллоо

Хүүхэд хамгааллын компакт гэрээний хэрэгжилтийн өндөр түвшний ярилцлага боллоо

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хамтран Монгол Улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн “Хүүхэд хамгааллын компакт гэрээ”-г 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулж, 10 дугаар сарын 27-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг Дэлхийн зөн олон улсын байгууллага, Азийн сан олон улсын байгууллага, бусад дотоодын төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.

 

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хэрэгжилтийн хоёр улсын засгийн газрын өндөр түвшний ярилцлага өнөөдөр боллоо. Ярилцлагад  Америкийн Нэгдсэн Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Майкл Клечески , Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх С.Алиманцэцэг танхимаар АНУ-ын Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын захирал хатагтай Кери Жоунстоун болон холбогдох хүмүүс цахимаар оролцсоноос гадна төсөл хэрэгжүүлэгч Дэлхийн зөн олон улсын байгууллага, Азийн сан олон улсын байгууллага болон салбар дундын хамтарсан багийн гишүүд, бусад албаны хүмүүс байлцлаа.

Энэхүү ярилцлагаар хоёр Улсын Засгийн газар, Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг хэрэгжүүлэгч олон улсын байгууллагуудын төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ, түүний үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж