Худалдааны салбарт 30 жилийн туршлагатай Миний дэлгүүр хэмнэлттэй форматтай болон шинэчлэгдэн орон нутгийн анхны салбаруудаа Эрдэнэт хотод 11-р сарын 26ны өдөр нээж байгаа бөгөөд хэрэглэгчиддээ зориулан шинэ салбаруудын нээлтийн арга хэмжээнд гэр ахуйн багц бүтээгдэхүүнийсугалаат худалдаа, 500 хэрэглэгчид гарын бэлэг урамшуулал болон 80 гаруй нэр төрлийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн 10-50 хувийн хямдралтай худалдаалагдахаар болжээ. 11-р сарын 26ны Нээлтийн өдөр болон Улс тунхагласны баяртай давхцан Эрдэнэт хотод мэндэлсэн эх үрсэд 1 жилийн живхний хэрэглээг Таны нар хүүхдийн живх / Your sun baby diapers/ брэндтэй хамтран бэлэглэхээр төлөвлөсөн байна. Мөн хил гаалийн нөхцөл байдлыг үл харгалзан нээлтийн хөтөлбөрт Европ жимсний өдөрлөг зохион байгуулагдахаар болсон бөгөөд Эрдэнэт салбарын нээлтийн үйл ажиллагаа 11-р сарын 26ны бүх нийтийн амралтын өдөр 1-р салбар болох Уртын гол баг, Дархан нэхий 1 давхарт 11: 40 2-р салбар болох Зүүн дэнж баг Дэнжийн 1-1Б 13:00 цагт тус тус болох юм байна. 1 жилийн живхний хэрэглээ бэлэглэх урамшуулалд Эрдэнэт хотод 11-р сарын 26нд мэндэлсэн бүх эх үрс хамрагдах ажээ. Эрдэнэтчүүд та бүхнийг Миний дэлгүүрийн эрдэнэт салбарын нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урья. Цаашид тасралтгүй өргөжин Хөвсгөл аймаг, Дархан хотуудад шинэ салбар тун удахгүй нээгдэхээр бэлдэж байна.
Холбоотой мэдээ