"ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцинтай иргэд гадаадад зорчино"

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

"ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцинтай иргэд гадаадад зорчино"

"ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцинтай иргэд гадаадад зорчино"

ОХУ-аас "Спутник-V" вакциныг яаралтай хэрэглээний горимоор хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад гаргасан. Гэвч вакцины зарим мэдээлэл дутуу, хуулийн үйл явц хүлээгдэж буй гэх шалтгаанаар ДЭМБ-аас өнөөдрийг хүртэл зөвшөөрөл олгоогүй байна. Монголын хувьд тус вакцины хоёр тунд хамрагдсан иргэд АНУ-д нэвтрэх боломжгүй болоод байна. Энэ асуудлаар Эрүүл мэндийн яам, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс тухайн иргэн сайн дурын үндсэн дээр өргөдөл бичиж, нэмэлт дөрөв дэх тунд хамрагдаж болохыг мэдээлж байгаа юм.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга О.БАТБАЯР: 

-ДЭМБ-ын шинжээчдийн хяналт шалгалтаар "Cпутник-V" вакцины үйлдвэрт технологийн асуудал гарсан. Ийм шалтгаанаар тус вакциныг хүлээн зөвшөөрөх эсэх нь хүлээгдэж хянаж байна гэж ойлгосон. Тиймээс "Спутник V" хоёр тунд хамрагдсан иргэд АНУ болон Европын холбооны улс оруу нэвтэрч чадахгүй байна гэх асуудал гарах болсон. Иймд ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн вакцины хоёр тунг тариулснаар хил нэвтрэхээс өөр аргагүй болж байна. Улсын хэмжээнд 40 гаруй мянган хүн "Спутник V" вакцины хоёр тунд хамрагдсан гэх мэдээлэл бий. Гэхдээ нэмэлт тунг хийлгэх шаардлагатай гэж үзсэн гадаадад зорчих шаардлагатай иргэд сайн дурын үндсэн дээр өргөдөл бичиж, дөрөв дэх тунд хамрагдаж болно. Харин  Covid-19 халдварын эсрэг вакцины нэмэлт тун буюу дөрөв дэх тунг хийлгэх тухай тушаал одоогоор байхгүй гэлээ.

Иргэний нисэхийн ерөнхий газрын өгч буй мэдээллээр гадаадын улс руу зорчиж буй иргэдийн тухайд вакцинтай холбоотой ямар нэгэн асуудал одоогоор үүсээгүй гэнэ. Тиймээс заавал гурван тунд хамрагдсан байх шаардлагагүй гэнэ. Харин БНСУ болон Япон улсын хувьд гадаадын иргэдээс 72 цагийн PCR шинжилгээний бичигтэй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа аж. Мөн адил манай улс гадаадын иргэдээс шинжилгээний бичиг шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж