НҮБ ирэх онд дэлхий даяар барааны үнэ нэмэгдэхийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

НҮБ ирэх онд дэлхий даяар барааны үнэ нэмэгдэхийг анхааруулав

НҮБ ирэх онд дэлхий даяар барааны үнэ нэмэгдэхийг анхааруулав

Цар тахалтай холбоотой асуудлуудыг нэг тийш болгохгүй бол ирэх онд ачаа тээврийн зардал нэмэгдсэнээс үүдэн хэрэглэгчдэд очих бараа бүтээгдэхүүний үнэ мөн өсөх болно гэдгийг НҮБ-аас өчигдөр анхаарууллаа. НҮБ-ын Худалдаа хөгжлийн агентлагаас мэдэгдэхдээ, 2023 онд өнөөдөртэй харьцуулбал дэлхий дахинд импортын өртөг 11 хувиар, хэрэглэгчид очих бараа бүтээгдэхүүний үнэ 1,5 хувиар өснө гэв.

Ачаа тээвэрлэлттэй холбоотой шат шатандаа үүсдэг зөрчлүүдийг арилгаж, усан боомтуудын хязгаарлалт, терминалуудын үр ашиггүй ажиллагааны асуудлуудыг далайцтайгаар шийдвэрлэх хүртэл ирэх онд дэлхий дахины нийт хэрэглэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүний үнэ нэлээд нэмэгдэх болно хэмээн НҮБ-ын Худалдаа хөгжлийн агентлаг Далай тэнгисийн тээврийн талаарх 2021 оны тайландаа мэдэгдэв.

Хэрэглэгчид цар тахлын хөл хорионы үеэр үйлчилгээнээс илүү бүтээгдэхүүнд мөнгө зарцуулдаг болсон тул дэлхийн бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтийн сүлжээнүүд 2020 оны сүүлийн хагасаас эхлээд урьд өмнө гарч байгаагүй хэрэгцээ шаардлагатай тулгараад байна.

Гэвч хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын гэнэтийн өсөлт нь чингэлэгт усан онгоцны тээврийн багтаамж, чингэлэг болон ажиллах хүчний хомсдол, боомтууд дээрх бөөгнөрөл, Covid-19-ийн эсрэг хориг арга хэмжээ зэрэг  хэд хэдэн бодит асуудалтай тулгараад байна. Уг таагүй нөхцөл байдал нь “үндсэндээ бүх чингэлгийн маршрут”-ыг харгалзан тээврийн өртгийг тогтооход хүргэжээ.

Далай тэнгисийн тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалдаа орох хүртэл одоогийн тээвэрлэлтийн үнийн өсөлт нь худалдааны салбарт маш том цохилт болж, хөгжиж буй орнуудын хувьд нийгэм эдийн засаг нь эргэн сэргэх үйл явцыг улам дордуулахаар харагдаж байна хэмээн тус агентлагийн ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан хэллээ. Тэрбээр “Хэвийн байдалдаа эргэн орох нь дэд бүтэц, тээвэрлэлтийн технологи, дижиталчлал, худалдааны салбарт үзүүлэх дэмжлэг зэрэг цоо шинэ шийдлүүдийг хэрэгжүүлж чадах эсэхээс шууд хамаарна" гэв.

НҮБ-ын Худалдаа хөгжлийн агентлагийн мэдээллэснээр цар тахал нь урьдын аж үйлдвэржилтийн үеийн сорилтууд буюу тодруулбал, ажиллах хүчний хомсдол, дэд бүтцийн цоорхой зэрэг асуудлыг улам томруулжээ. Мөн өөр бусад эмзэг асуудлуудыг ч ил гаргаж ирлээ.

Тухайлбал, Хятадын Янтай боомт цар тахлын дэгдэлтийн улмаас тавдугаар сард хаагдахад ачаа тээврийн саатал үүссэн, "Эвэргрийн" хөлөг онгоц гуравдугаар сард Суэцийн сувагт гацахад бүх дэлхийн худалдаанд замбараагүй байдал үүссэн зэрэг асуудлуудыг энд дурдаж болно.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж