"Би монгол хүүхэд" номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

"Би монгол хүүхэд" номын нээлт боллоо

"Би монгол хүүхэд" номын нээлт боллоо

Зохиолч Ё.Далайжамцын анхны хүүхэд багачуудад зориулсан “Би монгол хүн” нэртэй номын нээлт өчигдөр /2021.11.18/ боллоо. Уг ном нь хүүхэд залууучуудад монгол ёс заншил, ахуй, аж амьдралыг танин мэдүүлэх цаашлаад монгол хүн болоход нь хувь нэмрээ оруулахыг зорьжээ. Тэрбээр анх хоёр жилийн өмнө номныхоо санааг  олсон төдийгүй яг энэ төрлийн хүүхдийн зохиол дутмаг болохыг анзаарсан гэнэ.

“Би монгол хүн”  ном нь  3000 ширхэгээр хэвлэгдэж 26 нүүр бүхий 10 бүлгээс бүрдэх аж. Харин зохиолын дүрслэл нь хоёр хүүхдийн харилцан яриагаар өгүүлэгдэх бөгөөд Америкт өссөн Билгүдэй хөдөө ирж Ананд гэдэг найзтай болсноор үйл явдал үргэлжлэх юм.

Зохиолч тус бүтээлээрээ хөдөө нутаг ямар сайхан болохыг монгол хүүхэд бүр заавал мэдээсэй гэж уриалжээ. Номонд гарах зураг дүрслэл дээр Ц.Цэнгэл хэмээх авьяаслаг залуу хамтран ажиллажээ. Хүүхдүүдэд уншихад хялбар байдлаар үсэгний фондыг томосгож үйл явдлыг монгол ахуйн зургаар дүрсэлжүүлсэн тус номын онцлог байв.

П.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж