Өмнөговь, Дорноговь аймагт үр хөндөлт их байна

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

Өмнөговь, Дорноговь аймагт үр хөндөлт их байна

Өмнөговь, Дорноговь аймагт үр хөндөлт их байна

Үндэсний статистикийн хорооноос үр хөндөлтийн талаарх тоон мэдээг нийслэл, орон нутгаар ангилан гаргажээ. Тухайлбал, өнгөрсөн онд Өмнөговь аймагт 431, Дархан-Уул аймагт 312, Улаанбаатарт 262, Дорноговь аймагт 217, Дорнодод 209 эмэгтэй үр хөндөлт хийлгэсэн байна. Энэ бол улсын хэмжээний таван бүс. Насны хувьд ч жил бүр үр хөндөлт хийлгэж буй хүмүүс залуужиж байгааг эмч нар анхааруулж байгаа. Гэсэн ч эрүүл мэндийн боловсрол, гэр бүл төлөвлөлт, өрхийн санхүүгээс болон бусад шалтгаанаас аборт хийлгэхээс өөр сонголтгүй болдог аж.

Үр хөндөх зөвшөөрөлтэй, төвлөрсөн ариутгалтай эмнэлэгт мэргэжлийн эмчээр зориулалтын кабинетад жирэмслэлтийг зогсоож, цагаас нь эрт мэс ажилбар хийх үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг олон. Харамсалтай нь орон нутагт энэ төрлийн стандартад нийцсэн эмнэлэг байдаг эсэх нь эргэлзээтэй.

2020 онд нийт 76.7 мянган хүүхэд төрж, өмнөх оноос 2.5 хувиар буурчээ. 15-19 насны буюу өсвөр насны охидын төрөлтийн эзлэх хувь 2020 онд 3.9 болж, өмнөх оноос 0.5 хувиар буурсан байна. Гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг, ойлголт, дадал хэвшил хэрхэн нэмэгдэж байгаа болон энэ чиглэлээр үзүүлж буй тусламж, үйлчилгээ, бодлого, хөтөлбөр хүн амд хэрхэн хүрч байгааг харж болох нэг үзүүлэлт нь үр хөндөлтийн түвшин.

Улсын хэмжээнд 2020 онд нийт 15.5 мянган үр хөндөлт бүртгэгдсэн нь 10 жилийн дунджаас 2.3 мянга буюу 13.8 хувиар, өмнөх оноос 0.9 мянга буюу 5.6 хувиар тус тус буурсан байна. Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймгуудын хувьд 100 мянган төрөлтөд ногдох үр хөндөлтийн түвшин улсын дунджаас 9.1 хувиас 2.2 дахин их байна. Насны хувьд авч үзвэл 20-29 насныхны үр хөндөлтийн түвшин өндөр байгааг статистикаас харж болно. Тиймээс гэр бүл төлөвлөлт, үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нийгэмд нээлттэй, хүртээмжтэй олгох нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж