"III тун doublestandart, нийгмийн бухимдлыг алга болгоно"

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

"III тун doublestandart, нийгмийн бухимдлыг алга болгоно"

"III тун doublestandart, нийгмийн бухимдлыг алга болгоно"

Вакцинжуулалтын явуулын цэг дээр өнөөдөр /2021.11.19/  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Энэ үеэр тэрбээр "Дельта вирусийн дөрөв дэх давлагаа явж байна. Хоёр хөршийн нөхцөл байдал тийм ч амар биш байна. Монгол Улсын хувьд цаг алдалгүй вакцинжуулалт хийсэн учраас өнөөдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүйгээр явлаа. Хичээлийн шинэ жилээ нээж чадлаа. Мөн халдварын тохиолдлыг долоо хоногт 20 хувиар бууруулж чадлаа.

Эмнэлгийн ачаалал тодорхой хэмжээнд багасч байна. Эхний хоёр тун вакцины үйлчлэл багасах үед гуравдугаар тунг хийлгэх нь маш чухал. Үүний үр дүнд үе шаттайгаар нээж байгаа эдийн засгаа улам тэлж чадна. Цаашлаад халдварын дэглэмийг бууруулж шар түвшин рүү орж чадвал маргаантай байдаг "doublestandart", нийгмийн бухимдлыг алга  болгоно. Харамсалтай нь гуравдугаар тунд хамрагдах залуусын идэвх сул байна. Гуравдугаар тун бол зөвхөн эрүүл мэнд бус нийгэм, эдийн засгийн харилцааны чухал нэг хэсэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цар тахал бидэнтэй урт хугацаанд явах нь тодорхой гэдгийг хэлж байгаа. Тиймээс цаашид жилд нэг удаа вакцин хийлгэдэг, эм бэлдмэл гарвал эмээ уугаад явдаг амьдралын хэв маяг руу шилжих нь. Монгол Улсад халдварын тохиолдол буурах тусам хил хязгаар нээгдэж инфляцтай холбоотой саад бэрхшээлүүд арилна. Аялал жуулчлал нэмэгдэж, эдийн засаг улам тэлж, дэглэмийг сулруулж энгийн амьдралын хэв маягт шилжинэ. Тиймээс гуравдугаар тунд хамрагдах залуусын идэвх маш чухал. Вакцинд хамрагдах нь эх оронч үзэл баримтлал юм. Эх орон болоод бусад хүмүүсийн өмнө хариуцлагатай хандаж байгаа иргэдэд талархал илэрхийлье" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж