Хятадын хамгийн баян эмэгтэй суудлаа 22 настай нарийн бичигтээ өгөх үү?

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

Хятадын хамгийн баян эмэгтэй суудлаа 22 настай нарийн бичигтээ өгөх үү?

Хятадын хамгийн баян эмэгтэй суудлаа 22 настай нарийн бичигтээ өгөх үү?

Хятадын нөлөө бүхий эмэгтэй, хамгийн баян захирал Донг Мингзү залгамжлагчаараа 22 настай нарийн бичиг бүсгүйг “Gree Electric”-ийн захирлаар сонгосон уу гэх шуугиан тус улсын сайтуудаар мэдээлж байна. Тодруулбал, Донг Мингзү компанийнхаа нэгэн үйл ажиллагаа дээр шинээр авсан нарийн бичиг Мэнг Юүтонгад ажлын туршлага, бизнесийн салбарт хэрхэн хүчтэй байх талаар зааж сургаж байгаа гэж хөрөнгө оруулагчид болон сэтгүүлчдэд наргисан байдлаар ярьжээ. Хятадын "төмөр хатагтай" гэгддэг Донг Мингзү нь нарийн бичгээ “Тэр миний хажууд үргэлж байгаасай’ гээд олонд түүнийг “дараагийн Донг Мингзү” гэж танилцуулсан аж.

Зежянь их сургуулийг испани хэлээр мэргэшин төгссөн Мэнг Юүтонг нь “Ажлын байранд хэн нь шинээр ирсэн бэ?” гэх реалити шоуны үеэр Донг Мингзүгийн хараанд өртжээ. Удалгүй Донг Мингзү түүнийг дадлагажигчаар ажилд авсан ч гуравхан сарын дараа нарийн бичгийн даргаараа ажилд авчээ.

Донг Мингзүгийн наргиж хэлсэн үг өнөөдөр "Weibo" сайт дээр хоёр сая гаруй хүний дунд хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Мөн  Мэнг Юүтонг цахим хуудсандаа конпани болон захирлыг маань дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа гэсэн утгатай видео бичлэг байршуулсан байна.

“Gree Electric” компанийн захирлын мэдэгдлийн дараа олон нийт Донг Мингзүгийн залгамжлагчаар нарийн бичиг нь тодорсон гэж шуугиж байгаа ч компаниас тодорхой мэдээлэл гаргаагүй байна. Харин нарийн бичиг Мэнг Юүтонг ‘Надаас илүү ухаалаг, чадвартай хүмүүс олон бий. Би зүгээр ийм гайхалтай боломж олж, маш найрсаг захирал болон хамт олонтой болсон азтай хүн ” гэжээ.

Гэхдээ уг сэдвийн хүрээнд залгамжлагч нь нууц хэвээрээ байгаа ч Донг Мингзү нь  компанийн дараагийн удирдлагаар танил тал, найз нөхдийн харилцаанаас илүү чадвараар сонгох болно гэж сонинд ярилцлага өгсөн байв.

Хятадын "төмөр хатагтай" гэх хочийг Донг Миннзү нь ажлын ёс зүйтэй, бизнест тууштай ханддаг гэдгээрээ авсан.  Тэрээр 1990 онд гэр ахуйн агааржуулагч үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том “Gree Electric” компанид худалдагчаар ажилд орсноос хойш нэг ч өдөр ажлаасаа чөлөө аваагүй аж. Ширүүн зангаараа хүндлэгддэг тэрээр 2009 онд “Би хэзээ ч алддаггүй.  Би алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, үргэлж зөв байдаг" гэжээ.

 ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж