Мэргэжлийн сүмо Кюүшү башёгийн тав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.11.18/ Фүкүокад боллоо. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ жил сайн байгаагаа харуулж, таван даваа нэг ч унаагүй башёг тэргүүлж байна. Тэрбээр өчигдөр Таканошотой барилдаж, тэнцүүхэн өрсөлдөөний эцэст даваа авав.
Түүнтэй адил озэки Такакэйшо нэг ч унаагүй таван унаатай явна.
Бусад монгол бөхчүүдийн тухайд, Тамаваши Б.Мөнх-Оргил Котоэког давсан бол Кирибаяама Б.Лхагвасүрэн, Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан нар өвдөг шорооджээ.
Одоогоор Тамаваши Б.Мөнх-Оргил дөрвөн даваа, нэг унаатай башёг тэргүүлэгчдийн араас бичигдэж байна. Харин шинэхэн комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн болон саняакү цолонд ойртсон Хошорюү С.Бямбасүрэн нар башёг тааруу эхлүүллээ.
Холбоотой мэдээ