АТГ: Банкны ажилтанд хахууль өгсөн иргэд шүгэл үлээгч биш | News.MN

АТГ: Банкны ажилтанд хахууль өгсөн иргэд шүгэл үлээгч биш

АТГ: Банкны ажилтанд хахууль өгсөн иргэд шүгэл үлээгч биш

АТГ: Банкны ажилтанд хахууль өгсөн иргэд шүгэл үлээгч биш

Авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж,  зөрчлийг бууруулах нь Засгийн газрын том амбиц, зорилго юм. Тиймээс шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулахаар ажиллаж байна. Тус хуулийн  нэг онцлог нь шүгэл үлээгчийн гаргасан мэдээллийг холбогдох байгууллага шалгаж, урамшуулах бөгөөд урамшууллын хэмжээг 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг хүртэлх байхаар тогтоосон. 

Тэгвэл Хаан банкны салбарын ажилтанд  хахууль өгснөө илчилж хууль хяналтын байгууллагад өөрсдөө хандсан хүмүүсийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөгүй нь нийгэмд  маргаан дагуулаад байна. Тодруулбал, Хаан банкны салбарын ажилтан Т.Ууганбаатар, иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нарт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан энэ сарын 15-ны өдөр болсон.

Иргэн Ц.Нямдаваа нь Хаан банкнаас бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл 150 сая төгрөг авахдаа өөртөө давуу байдал олгохоор урьдчилан амлаж, 15 сая төгрөгийн хахуулийг банкны ажилтан Т.Ууганбаатарт өгсөн. Энэ хэрэгт түүний нөхөр Г.Мөнхбаясгалан хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Тиймээс шүүхээс  Т.Ууганбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон бол Г.Мөнхбаясгалан, Ц.Нямдаваа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг мөн хугацаагаар хасч, зорчих эрхийг нь нэг жил хасах ял шийтгэжээ.

Иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нар хахууль өгснөө илчилж хууль хяналтын байгууллагад өөрсдөө хандсан нь Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болоогүй. Тиймээс  энэ талаар  Авлигатай тэмцэх газраас тодруулахад " Банкны ажилтанд хахууль өгсөн иргэдийг  шүгэл үлээгч гэж үзэх үндэслэлгүй. Яагаад гэвэл тэд зээл авсныхаа хариуд банкны ажилтанд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 15 сая төгрөгийн хахууль өгөхөөр урьдчилан амлаж, хахууль өгсөн, энэ үйлдлээрээ өөртөө илт давуу байдал олгох сэдэл зорилго анхнаасаа агуулсан.Шүгэл үлээгч гэдэг бол нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл гомдол гаргах, тайлбар өгч байгаа хүнийг хэлдэг. Дээрх тохиолдолд банкны ажилтнууд зээл гаргахдаа хахууль авч байна, хувь авч байна, үүнийг зогсооё гэж нийтийн эрх ашгийг хамгаалж ярьсных нь төлөө шүүхээр шийтгэсэн зүйл биш. Харин бусдад урьдчилан амлаж хахууль өгч өөрийн хүсэл зорилгыг биелүүлсэн, өөрөө гэмт хэрэг үйлдсэнд нь хариуцлага оногдуулсан асуудал л байгаа юм. Шүгэл үлээгч нь хууль бус явдалтай тэмцдэг, түүний эсрэг дуугардаг, хууль бус явдалд өөрөө оролцдоггүй, оролцох санаа сэдэл агуулдаггүй байх ёстой" гэлээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүрэлсүх 2021-11-19 203.91.115.55

Авилгыг аврах газар татан буулгана

Avatar

Тулга 2021-11-19 203.91.115.55

ш*****а ийм авилгыг ххмгааоагч авгай минь

Avatar

Зочин 2021-11-19 139.5.218.84

Авилгатай тэмцэх чин эрмэлзэлгүй авилгатай тэмцэх газар гэж та нарыг хэлнэ. Ингээд та нар авилгаа илчил гээд шийтгэж байгаа юм шдээ хар шаарнууд

Avatar

Зочин 2021-11-19 185.220.102.243

*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-19 64.119.23.165

Их хурал дээр Нямбаатар сайд шүүгч болоход 50-100 сая төгрөгийн авилга өгдөг тухай мэдэгдсэн. Үүнийг яагаад шалган нягталдаггүй юм бэ?!

Avatar

Зочин 2021-11-19 64.119.23.165

Хэхэ инээдтэй тайлбар вэ! Авилга авсан хүнээ шийтгэд байхаар яаж авилгын нөхцөл дээрдэх вэ дээ.

Avatar

Зочин 2021-11-19 66.181.170.229

Энэ АТГазар гэж дэндүү тэнэг хүмүүсийн бөөгнөрөл байна Харин ч дээрх хүмүүс зорилгоо гүйцээхийн тул төрийн алба-банкны хүмүүст авлигал амлаж ухаалаг ажилласан байна Харин тэр төр банкны хүмүүс шалгалтанд унадаг нь үндсээрээ буруу Ийм эр зориг гаргасан хүмүүс яахаараа шүгэл үлээгч биш гэж Хуулийн төсөөлөл мэдлэг энэ авилгынханд алга магадгүй санаатай ингэж шүгэл үлээхийг хуулийг зогсоож байна Захиалгатай ингэж тэнэгтэж байна

Avatar

Зочин 2021-11-19 66.181.161.76

ингэвэл хэрэг яаж илрэх вэ, зөвхөн авсан нь бурууддаг тогтолцоотой хууль гаргавал авилга үгүй болоход түлхэц болно. Түүнээс биш аль алийг нь шийтгэдэг юм бол хэн хэргээ илчилж авилга өгснөө хэлэх вэ??? Санаатайгаар, авилга авагчийг дэмжиж өөгшүүлж байгаа дарга нарын үйлдэл гэж ойлгож байна. Нөгөө хүн нь авилгал авъя гэхэд өгөлгүйгээр тэгээд яаж авах гээд байгааг нь нотлох юм бэ? Авилгал авч өгөөгүй үед авилгал авах гэж завдсан нь энэ намайг гүтгэсэн гээд л гүрийвэл тэгээд яах юм??

Avatar

Зочин 2021-11-19 103.14.37.8

ийм хуультай байхад монголд хамгийн сайн цэцэглэх юм нь авилгал юм биш үү
Авилгалыг ил гаргасны төлөө шийтгэл хүлээх ёс манайд л байх юмдаа

Avatar

Зочин 2021-11-19 122.201.31.60

Huuli ni, huulich ni, shuugch ni hurtel avilgalaa hamgaaldag buzar togtoltsoo

Avatar

зочин 2021-11-19 64.119.27.248

АТГ -нхан нэг ийм жижигхэн асуудлаар ажил хийсэн болох гэж хэвлэл мэдээлэлээр сенсацлахаа болих хэрэгтэй. Төрийн байгууллагын тендер нэрээр төрийн байгууллагынбарилга байшинг склад болгосон асуудлыг ил болгооч. Барилгын хөгжлийн төвийн лабораториос эхлээд бүх төрийн лабораториудын байранд тоног төхөөрөмжүүд ямар байдалтай ил болгооч.

Avatar

Зочин 2021-11-19 66.181.185.167

АТГ-т ажилд орохын тулд авилгал өгдөг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж