Герман вакцинд хамрагдаагүй иргэдийг хязгаарлалтад орууллаа

Хуучирсан мэдээ: 2021.11.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Герман вакцинд хамрагдаагүй иргэдийг хязгаарлалтад орууллаа

Герман вакцинд хамрагдаагүй иргэдийг хязгаарлалтад орууллаа

Герман улсын эмнэлгүүд Covid-19-ийн халдвартай өвчтөнүүдээр дүүрсэн тул орон даяар вакцин хийлгээгүй иргэддээ хязгаарлалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Вакцинд хамрагдаагүй иргэдийн дунд халдварын шинэ тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан дэлхий даяар арга хэмжээ авч байгаагийн адилаар Германд мөн дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийг нэг дор олноороо цугларахыг хориглох гэх мэт хязгаарлалтыг авч байна.

Германы канцлер Ангела Меркель өчигдөр мэдэгдэхдээ, цар тахлын эсрэг хориг арга хэмжээнүүдийг чанд мөрдөх нь халдварын дөрөв дэх давалгааг зогсооход чухал нөлөөтэй гэжээ. Тухайлбал, вакцинд хамрагдаагүй болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэлгүйгээр эдгэрсэн иргэдийн хувьд урлаг соёл, спорт, ресторан зэрэг олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласан байна.

Мөн Ангела Меркель хэлэхдээ "Орон нутгийн засаг захиргаанаас асрах үйлчилгээ болон эмнэлэгийн ажилтнуудыг заавал вакцинд хамрагдахыг хуульчлах талаар тавьсан хүсэлтүүдийг Германы засгийн газар анхаарч үзэх болно" гэжээ. Мөн тэрбээр "Илүү олон иргэдийг вакцинд хамруулж чадвал одоо авах шаардлагатай байгаа арга хэмжээнүүдийг заавал хэрэгжүүлэх шаардлагагүй болно. Вакциндаа хамрагдахад одоо ч оройтоогүй байна" гэдгийг сануулжээ.

Нью-Йорк таймсаас мэдээллэснээр, Германы хамгийн том, хамгийн удаан ажиллаж буй зул сарын зах болох "Мюнхен Крискиндл" маркет нь тус улсад халдварын тохиолдол буурахгүй байгаатай холбоотойгоор Лхагва гаригт үйл ажиллагаагаа зогсоожээ.  Ингэснээр хоёр дахь жилдээ ийн үйл ажиллагаагаа зогсоогоод байна.

Австрийн засгийн газар өчигдөр мэдэгдэлдээ, зөвхөн вакцинд хамрагдаагүй иргэдэд л үйлчилж буй одоогийн энэ хөл хориог  үл харгалзан халдварын тохиолдол нэмэгдсээр л байвал магадгүй бүрэн хэмжээний хөл хорио тавих шаардлагатай гэснийг "Reuters" агентлаг онцлов.

ЭХ СУРВАЛЖ: YAHOO NEWS

ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж